|
Онцлох мэдээ
|
|
АПУ-гийн Батсайхан юуны учир алгадуулав (Бичлэгт нэмэлт тайлбар монтаж хийгдээгүй бүрэн эхээрээ)
Шинэ цагийн Монголын түүхэнд нэгэн содон үйл явдал болсон. Энэ нь 1500 хоног бясалгал хийж гэгээрэн гарч ирсэн Осгонбаяр хэмээх залуугийн өвөрмөц үйлдэл байлаа. Тэрбээр Чойрын хийдэд хэнтэй ч уулзалгүй бясалгаж төгс гэгээрсэн хэмээн өөрийгөө өргөмжилсөн байна.
Түүнийг бясалгаж байх хугацаанд нь монголдоо томд тооцогддог зарим компаний захирлууд тухайлбал, Капитал групп буюу бидний нэрлэж заншсанаар “Шунхлай” группийн захирал, АПУ-гийн захирал П.Батсайхан, МСS-ийн дэд захирал н.Энх-Амгалан, Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгч Г.Цэрэнпүрэв, Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваа нарын хүмүүс санаа тавьж байжээ.Харин бясалгал хийж төгс гэгээрсэн гэх Осгонбаяр залуу гарч ирсэн даруйдаа өөрт нь анхаарал тавьж байсан хүмүүст ихээр бухимдаж эхэлсэн аж.Түүгээр ч үл барам АПУ компанийн захирал П.Батсайхан, Г.Цэрэнпүрэв зэрэг эрхмүүдийг ёс суртахууны хувьд асар их доголдолтойг сануулж алгадаж байх юм.Хэрэв П.Батсайхан захирал жирийн хүнд алгадуулсан бол хууль, цагдаагийн байгууллагад хандан ноцтой хэрэг үүсгэх байсан биз. Тэгвэл яагаад энэ залууд алгадуулж, нүдний шилээ газар шидүүлчихээд ямар ч хариу үйлдэл хийсэнгүй вэ. Хачирхалтай биш байна гэж үү.
|
|
|
АПУ-гийн Батсайхан юуны учир алгадуулав

Туркт хүчтэй газар хөдлөлт боллоо
Туркийн зүүн нутгийн уулархаг бүсэд оршдог Ван хотын ойролцоо хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 150 орчим хүн амиа алдлаа гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Олон байшин барилга нурж, иргэд дарагдсан байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 13.41 минутад болсон ба Ван хотоос 16 км-ийн зайд, 20 км-ийн гүнд газар хөдлөлтийн төв нь байжээ. 1999 онд тус улсын зүүн хойд нутагт хоёр удаагийн газар хөдлөлт болсны улмаас долоон хүн амиа алдаж, 20 мянга гаруй хүн өртсөн юм. АНУ-ын Газар хөдлөлтийн судалгааны төвийн мэдээлснээр Туркт болсон энэ удаагийн газар хөдлөлтийн хэмжээ 5.6-6.0 магнитут байжээ. Тус улсын Ерөнхий сайд Тайип Эрдоган Ван хотод нисдэг тэргээр хүрэлцэн очсон байна. Мэргэжилтнүүдийн ярьснаар газар хөдлөлтийн улмаас 80 орчим барилга нуржээ. Хотын захирагч Зулфикар Арапоглу “Бидэнд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байна” гэжээ. Тус бүсэд эмч болон аврах ажиллагаа явуулах цэргүүдийг илгээж эхэлсэн аж. Газар хөдлөлт өдрийн цагаар болсон учраас гэртээ байсан хүмүүсийн тоо цөөн байсан тухай аврах албаныхан ярьжээ.
|
|
|
Тэрбумтан А.Лебедев шууд нэвтрүүлгийн үеэр уйвайгүй үйлдэл гаргажээ
Оросын тэрбумтан, хэвлэлийн гигант Александр Лебедев “НТВ” сувгийн “Санхүүгийн хямралаас гарах арга зам” хэмээх телевизийн мэтгэлцээний үеэр зочноор оролцож байсан Сергей Полонкийн шанаа руу цохьжээ. Александр Лебедевийн ярьснаар газрын наймаачин Сергей Полонский түүний ундууцлыг төрүүлэхээр үг хэлсэн аж. Иймээс залуу наймаачинд ухамсрын шанаа өгөх хэрэгтэй болсон гэж тэрбумтан тайлбарлажээ. “Новая Газета” сонинд бичсэнээр тэрбумтны энэ үйлдэлд хүмүүс тийм ч таатай хандаагүй аж. Нэвтрүүлгийн дараа үзэгчид эфир рүү утасдаж гигантын энэ үйлдлийг буруушаасан байна. Александр Лебедев улс төрд нэр хүндтэй төдийгүй В.Путины итгэдэг бизнесмэн юм. 3.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Оросын бизнесмэн Их Британийн “Evening standard”, “The Independent” сониныг эзэмшдэг. Оросын “Аэрофлот”, “Новая Газета” сонины нөлөө бүхий хувь түүний гарт байдаг юм.
|
Сүүлд нэмэгдсэн
Их үзсэн
|
|
УЛААНБААТАР
|
|
Үүлэрхэг
Чийглэг:
81%
Салхи:
Тогтуун
|
|