Ум тарнийг уншихын ашиг тус

3
16021

meditate1

Хүн төрөлхтөн үүссэн цагаас хүмүүс хоорондоо харилцах гэж дуу хоолойгоо ашиглаж ирсэн. Үүнээс гадна дуу хоолойгоороо нэгнийхээ сэтгэлийг засахаас гадна амьдарч буй эх дэлхийтэйгээ холбогдох гэж хичээсэн. Бид төрсөнөөс хойш амьдралтайгаа холбогдохоос гадна эх дэлхийтэйгээ салшгүй холбоотой болсон гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид биеэрээ эх дэлхийгээ өөрчлсөнөөс гадна дуу хоолойгоороо дэлхийн вибрацад нөлөөлсөн. Ум тарнийн эдгээх хүч агуу гэж ярьдаг. Энэхүү тарни нь бидний оюун санааг нэгтгэж, холбож өгдөг. Шашны ном зохиолоос гадна шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбараас үзвэл Ум тарни нь бурханы дуу хоолой бөгөөд их тэсрэлтийн үеийн дуу чимээ хэмээн тайлбарлаж байна. Ум тарнийг мөн нарнаас гарч буй дуу авиа гэж үздэг. Хүний энэ гайхамшигтай амьдралын нууц болоод ертөнцийн амьсгал нь гарцаагүй энэ дууны хүчинд оршиж буй гэж хэлж болно. АУМ буюу Монголчуудын уншиж сурсанаар Ум хэмээх энэ тарнийг уншихад гарах дуу чимээ нь зөвхөн бие эрхтэнд нөлөөлөөд зогсохгүй сэтгэл хөдлөл, тархи мэдрэлийн түвшинд болоод бидний хүрээлэн буй орчин, эргэн тойронд ч нөлөө үзүүлж, хамгийн жижиг атомыг сэргээж, биднийг оршин буйг илэрхийлнэ.

3156_om-symbol-hd-wallpaper

- Сурталчилгаа -

Бид бол тогтмол чичиргээнд байдаг. Молекул бүр бидний яс, булчирхай, дотор эрхтэн болон цусны эргэлтийг бүтээсэнээр эдгээр нь өөрсдийн онцгой чичиргээтэй байдаг. Чакра бүр нь хүний дотоод эрхтэнийг зохицуулж байдагаас гадна энэ нь хүний гэрлэн бүрхүүл болох энерги, эрч хүчийг бүтээж өгдөг. Шинжлэх ухааны тайлбараас харвал  бидний эргэн тойрон байгаа бүхий л дуу чимээ биетүүдийг өөрчилж байдаг гэнэ. Энэхүү өөрчлөлт нь хоромхон зуур болоод өнгөрсөн ч агуу хүч чадлын эхлэл болж, бидний биеийг гайхалтай өөрчилнө гэж тайлбарлажээ.

Бид бясалгал хийсэнээр өөрийнхөө дотоод эрчим хүчийг сэргээхээс гадна хүрээлэн буй орчин, дэлхий ертөнцийн атомыг үржүүлж, чичиргээний давтамжыг өөрчилж, эрүүл мэнд болоод зөв амьдралын хэмнэлийг өсгөдөг. Энэхүү дуу авиа нь чичиргээ болон явсаар одод шинээр үүсэх, нарны аймаг болоод амьдрал мөн гариг эрхэст дамжин түгэх болно.

4019_OM-Meditation-How-To-Do-And-What-Are-Its-Benefits

Ум гэх тарни нь гурван авианаас бүрдэнэ. Үүнийг бэлтгэх явцдаа зөв сайхан сууж, биеэ төвлөрүүлэх учиртай. Эхний авиа болох “А” авиаг амаа ангайгаад “А” үсэг дуудаж байгаа мэтээр хэлэх бөгөөд энэхүү авиа нь бидний биеэр дамжуулж мэдлэг олж авах ухамсрыг бүтээдэг хэсгүүдийг сэргээнэ.

Дараагийн авиа болох “У” авиа нь хоолойны угруу дамжиж угтаа “О” хэмээн хэлэгдэж байгаа мэт сонсогдоно. Хэлэх үед уг дуу чимээ нь бие болоод сэтгэлтэй холбогдож, биднийг огт танихгүй ертөнцөд аваачсан мэт болдог. Сүүлийн авиа болох “М” авиаг ертөнцийн энергиийг өөртөө шингээсэн гэж үздэг. Энэхүү авиаг хэлэхдээ урууландаа чичиргээг мэдэрч, зөв хийсэнээр таны гуравдах мэлмийг нээх чакра хүрдийг нээнэ гэж үздэг. “М” авиа нь хамгийн гүн бөгөөд дотогшоогоо чиглэсэнээр дотоод ертөнцтэйгээ холбогдох гүүр болно.

stress-chant-om

Эдгээр авиаг нийлүүлсэнээр Ум болох бөгөөд бидний биеийн чичиргээг нэмэгдүүлж, тайвшруулах, сэргээх, эрч хүч нэмэгдүүлэх, оршин байх утга учрыг таниулах болно. Анх уншихад хоолой чичирч, цэвэр тунгалаг уншихгүй байгаа мэт мэдрэмж төрөх боловч өдөр бүр дасгалжуулвал торохгүй цэвэр уншдаг болно. Ум тарнийг өдөр тутам уншиж хэвших нь таны ажил үйлс хийхээс өмнөх сэтгэл зүйн засал болж өгөх юм.

Ум тарнийг уншихын 18 ашигтай тал

  • Ум тарни нь эерэг чичиргээг үүсгэж, хүрээлэн байгаа орчинд эерэг энергийг түгээдэг
  • Ум тарни нь уншиж буй хүндээ үйлчилэхээс гадна бүх дэлхий дээр амьдарч буй хүмүүст үйлчилдэг.
  • Энэхүү тарни нь Аура гэрлэн бүрхүүлийг цэвэрлэнэ.
  • Үүнийг уншсанаар гүн тайвширч, тархи амрахаас гадна ухамсарын өөр түвшинд хүргэдэг.
  • Төвлөрөх чадварыг дээшлүүлнэ.
  • Бие дэх хуримтлагдсан муу энерги, хорыг гадагшлуулж, дархлааг сэргээхэд нөлөө үзүүлж, өөрөө өөрийгөө эдгээхэд тус болно.
  • Энэ нь хүсэж зорьж буй зүйлдээ төвлөрөхөд тус болно.
  • Таны дуу хоолойнд хүч чадал нэмэгдүүлж, дууны өнгийг засах болон хоолойны булчингийн дасгал болж өгдөг
  • Ум тарниас гарч буй авиа нь таны дуу хоолойгоор дамжиж агаарыг цэвэрлэнэ.
  • Ум тарни нь зүрх судсанд сайн нөлөө үзүүлдэг. Нэгэн хэмд амьсгалж бие, тайвширч амарна.
  • Сэтгэл хөдлөлөө удирдахад тус болдог. Нөхцөлд байдалд эрүүл ухаанаар сэтгэж, тархи сэргэг байхад нөлөөлдөг.
  • Таныг дотоод сэтгэлийн гайхалтай аялалд хөтөлж, аз жаргал, эерэг байдлыг мэдрүүлнэ. Ум тарни болоод бусад бясалгал нь шөнө дунд хийхэд зориулагдаагүй гэдгийг санах хэрэгтэй. Шөнө хүн нойроо сайн авсанаар биеийн эрч хүчээ нөхдөг. Үүнээс гадна та багшаар заалгаж, зөв техниктэй, амьсгалаа хувиарлаж сурах хэрэгтэй.
  • Олуулаа нийлж Ум тарнийг унших нь гайхамшигтай үр дүн авчирдаг бөгөөд эерэг эрчимийг эргэн тойрон түгээж, бүхий л орчинд тархан түгдэг.
  • Зарим хүмүүс УМ тарни уншсанаар жингээ хасахыг хүсдэг. Таны биеийн ерөнхий эрчим хүчийг сэргээдэг уг тарнийг уншсанаар дасгал хөдөлгөөн хийхэд илүү эрч хүчтэй болгодог учраас жин хасахад шууд бусаар нөлөөлдөг гэж үзэж болно.
  • Тарнийг уншиж байхдаа алгаа хавсарвал тарнийн энерги таны гараар дамжиж үүний дараа энерги шингэсэн гараа биеийн өвчтэй хэсэгтээ тавьж эдгээх хүч чадлыг нэмэгдүүлнэ.
  • Гартаа энерги авсан тохиолдолд гараа мөн нүдэн дээрээ тавьсанаар нүдний харааг сайжруулдаг.
  • Арьсны нүх сүвийг онгойлгож, арьсыг цэвэр тунгалаг байх нөхцлийг бүрдүүлдэг.Ингэсэнээр та дотроосоо гэрэлтэж, таны арьсан дээр таны эрүүл мэнд мэдрэгдэх болно.
  • ААА авиаг уншсанаар хүний нуруу нугасны хүч чадлыг нэмэгдүүлдэг. Учир нь энэхүү дуу авиа нь гэдэс хэвлийн хөндийгөөс гарч байгаа бөгөөд энэ нь нуруу нугасны булчингийн хүч чадлыг нэмэгдүүлдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 СЭТГЭГДЛҮҮД

  1. Баярлалаа үнэхээрийн хэрэгтэй мэдээлэл оруулжээ. Бүгдийг мэддэг хирнээ Ум тарний талаар тодорхойл гэвэл юу билээ яадаг билээ гэгчлэн бодох байх. Гэтэл тэр бүгдийг багтааж нийлүүлж нэг цөм болгон мэдээлэл оруулсанд талархаж байна. Баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ