Аллисон Сийборн: Би орк, миний хүүхдүүд ч орк

55
31784

11228117_925940250781894_1141556344576808103_n

Нүд.мн: Сайн байна уу, хатагтай Аллисон? Та манай  сайтын уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Намайг Аллисон Сийборн гэдэг. Би Улаанбаатар хотод сүүлийн таван жил нөхөр хүүхдийн хамт амьдарч байна. Би Америкт төрсөн хэдий ч Австрали улсад 22 жил амьдарсан. Монголд дурлаад нөхөр хүүхдийн хамт энд нүүж ирсэн. Миний нөхөр уул уурхайн компанид ажилладаг. Миний хувьд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байснаас гадна багшилж байсан. Бид саяхан энд байр худалдаж авсан. Дараагийн таван жилдээ лав Монголд амьдрах байх.

- Сурталчилгаа -

Нүд.мн: Тэгэхээр танай хүүхдүүд бас энд амьдардаг байх нь. Энд сургуульд сурдаг юм уу?

Тийм ээ манай хүүхдүүд энд сурдаг. Энэ бол бидний гэр. Монгол бол миний нутаг. Бид Монголд хайртай.

Нүд.мн: Та одоо ямар ажил эрхэлж байна вэ? Ер нь Монголд ямар ажил хийж байсан бэ?

Яг одоогоор би бага зэрэг амсхийж байгаа гэж хэлж болно. Сүүлийн таван жил би “UB Post” сонинд нийтлэл бичих, редакторын ажил хийсэн. Мөн өөрийн санаачлагаар “Talk with me“ нэртэй телевизийн нэвтрүүлэг хийсэн. Түүнээс гадна англи хэлний хичээл заасан. Зарим хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож ажиллаа. Яг одоогоор би жаахан завсарлага аваад байгаа. Гэхдээ удахгүй МУИС-т суралцах хүсэлтэй байна. Монгол хэлнийхээ түвшингээ сайжруулах хүсэлтэй байгаа учраас.

11238216_1448464662117415_3106464812243162433_n

Нүд.мн: Та Монголоор хэр ярьдаг вэ?

Би монгол хэлний хар яриагаар сайн ярьдаг. Гэхдээ монгол хэлээ улам сайжруулмаар байна. Монголын талаар илүү ихийг судалж, суралцах хүсэл байна.

Нүд.мн: Та Монгол орныг хэр сайн мэдэх вэ? Хөдөө их явдаг юм шиг санагдсан?

Би одоогоор Монгол улсын 20 аймагт очиж үзсэн боловч Говь-Алтай аймагт очиж үзээгүй байгаа . Одоо тэнд очоод үзчихвэл Монголыг бүтэн тойрсон гэж хэлж болно.

12119017_1028298523879399_302081984492191738_n

Нүд.мн: Яагаад заавал Монголыг сонгож амьдрахаар шийдсэн юм бэ? Монголд татагдах шалтгаан тань юу байв?

Монгол надад багаасаа уншиж өссөн адал явдалт олон номыг санагдуулдаг. Би хүүхэд байхдаа “Индиана Жонс” киног үзэх дуртай байсан. Уг киноны Индиана Жонсын дүрийг Рой Чапмэн Эндрюс хэмээх судлаач, аялагч хүний амьдралаас санаа авч гаргаж ирсэн юм. Би Эндрюсийн талаар олж уншсанаас хойш түүний явсан газар, анхны үлэг гүрвэлийн яс олсон нутагт очиж үзэх хэрэгтэй гэж өөртөө байнга хэлэх болсон. Монголчууд анх үлэг гүрвэлийн ясыг нээж олсон . Монголын өргөн говиос асар олон үлэг гүрвэлүүд олдсон. Бага байхад миний үеийн хүүхдүүд газар доороос олдсон тэр том ясыг гайхан биширч ярьдаг байлаа. Би тал нутаг, өргөн уудам орон зайгаар өөрийгөө хүрээлүүлэх дуртай. Энэ бүхэн намайг гайхшруулж чадсанаар үл барам Монголыг сонирхох хүслийг минь бүр их өдөөсөн гэж хэлж болно. Үүнээс гадна байгаль, үнэр, хөх тэнгэр гээд бүхий л зүйл намайг татдаг.

11088531_947204071988845_1548348300336524495_n

Нүд.мн: Та их Монголжсон байх аа. Гадуур их хэсдэг үү?

Тэгэлгүй яахав. Дөнгөж сая би Дүнжингарав захаас шууд ирлээ. Тэнд цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарсан байна . Тэнд ул боов (монголоор боов гэж хэлэв) зарж байна. Миний дуртай идээ. Цагаан идээний тасагт ороход үнэр нь маш гоё санагддаг. Ааруул, аарц, айраг, тараг (бүгдийг монголоор хэлэв) гээд бүгд сайхан үнэртдэг . Бага байхад манай гэр бүл хэсэг хугацаагаар Аргентинд амьдарсан юм. Миний ээж Чили эмэгтэй л дээ. Бид хэсэг хугацаанд тэр нутгаар аялал хийсэн. Хэрвээ та бүхэн Чили, индиан хүмүүсийг харвал тэд Монголчуудтай төстэй хөрслөг бор арьстай хүмүүс байдаг. Хэрвээ миний ээж Монголд ирсэн бол гарцаагүй таалагдах байсан даа гэж боддог.

Нүд.мн: Монголын уламжлалт зүйлүүдээс юу танд илүүтэй таалагддаг вэ?

Дуу хөгжим. Үнэхээр гайхалтай… Уртын дуу, морин хуур гээд л гайхалтай сэтгэл хөдлөм зүйлс их бий шүү. Би морин толгойн хээтэй хөлтэй ширээ захиалж хийлгэж байгаа. Санаагаа Драмын Театрын багана дээр байдаг морин толгойн хээнээс авсан юм. Тэр баганануудыг та нар ер нь ажиглаж байсан уу? Манай Монгол найзууд үүнийг анзаарч байгаагүй гэдгээ хэлсэн. Гайхамшигтай биш гэж үү? Хүн амьдарч байгаа орчноо анзаарахаа больдог юм шиг санагддаг. Монгол бол онцгой гайхамшигтай орон. Монгол бөхчүүд хүчтэй, бяртай. Өндөр хөгжилтэй, жирийн нэгэн улсад төрж өссөн хүмүүст энд ирэхэд үнэхээр сонирхолтой, адал явдал ихтэй. Онгон дагшин үзэсгэлэнтэй байгаль гээд гайхах бишрэх зүйл Монголд их бий. Хөдөө явж байх үнэхээр сайхан. Өнгөрсөн зун наадмаар бид Архангай аймаг руу явсан. Тэнд аймгийн наадам үзсэн. Морин уралдаан үзэж байхад хүүхдүүд гийнгоолон уралдахад би гэнэт учиргүй догдлоод, нулимс дуслуулж орхисон . Сэтгэл их хөдөлсөн шүү.

16602744_1486115001431080_5064049637174708629_n 16649031_1486115094764404_7327053727332307327_n

Нүд.мн: Монгол хүмүүсийн тухай сэтгэгдэлээ хуваалцаач

Миний ихэнхи найз Монгол хүмүүс. Би сайн найз Ээгийгийндээ сүүлийн таван жил цагаан сар тэмдэглэж байна. Гэхдээ надад 30-аас доош насны найз байхгүй юм билээ. Миний нэг найз Бүрэнбаярын эцэг эх тэмээгээр Монголоор аялж, Казакстан руу гарч, тэндээсээ Энэтхэг орсон. Ийм гайхалтай түүхтэй хүмүүс дэлхий дээр хэр их байх вэ? Монголчууд үнэхээр гайхалтай түүхтэй, уламжлалтай хүмүүс. Би Монгол найзуудынхаа нөлөөгөөр Монголын тухай илүүг судалж, унших хүсэлтэй болсон. Надад олон Монгол найз байгаа. Орон нутагт ч надад найзууд зөндөө бий.

12805997_1095545507154700_8757431799363954347_n

Нүд.мн: Улаанбаатарт амьдрахад юу хамгийн хэцүү санагдаж байна?

Машинаа зогсоолд тавих л хамгийн хэцүү дээ. Зарим нь утасны дугаараа үлдээхгүй машинаа орхичихоод хэдэн цагаар алга болчихдог. Утасны дугаараа үлдээчихэд юу нь болдоггүй юм болоо гэж ундууцал төрдөг. Түүнээс гадна заримдаа үйлчилгээний газар намайг жаахан стрессдүүлдэг. Би нэг удаа дэлгүүрт ороод кассан дээр зогсож байгаа охиноос тор өгөөч гэхэд тэр охин нэг гараараа утсан дээрээ фэйсбүүкээ үзээд, нөгөө гараараа надад үйлчилж, хайнга гэгч нь тор сарвайсан. Дэлгүүрийн менежер нь тэнд хийх юмгүй алмайраад зогсож байх жишээтэй. Заримдаа энэ нь надад хэцүү санагддаг ч энэ бүхнийг өөрчилөхөд мэдээж цаг хугацаа шаардлагатай байх. Мэдээж бүх дэлгүүр ингэж үйлчилдэггүй л дээ. Замын бөглөрөл заримдаа хэцүү байдаг. Гэхдээ дасчихаж дээ. Миний хувьд голдуу таксинд суудаг. Таксины жолооч нартай их найзархана. Зарим таксинд бага насны хүүхдээ урдаа унтуулаад явж байхад заримдаа настай эмээ урд нь суучихсан явж байдаг. Такси барихад аюултай гэх мэт зарим болсон явдлууд сонсож байсан. Гэхдээ надад хэзээ ч тийм явдал тохиолдож байгаагүй. Таксины жолооч нар бол миний Монгол хэлний сайн багш нар юм. Зүүн, чигээрээ, зогс, баруун (монголоор орилж гарав) гээд л ярьж өгнө. Зарим нь намайг юун орос хүүхэн бэ гээд оросоор ярих гэхээр нь “Би Монгол бүсгүй” гэж монголоор хэлдэг. Заримдаа би таксины жолоочтой нийлээд дуу дуулдаг.

Нүд.мн: Дуу дуулдаг гэсэнээс та Монгол дуу хэр сайн дуулдаг вэ?

Би зүгээр амандаа аялж өгч болох уу? Нэг дуу байдаг юм. Энэ дууг чи мэдэх үү? (МУГЖ С.Жавхлангийн “Хар хархан харц”  дууг  аялав)

(Алисон Сийборны дуулсан монгол дуу “Хүлээлт”)

Лемонсын  “1983” дуунд дуртай. Сайн сайн байна уу Миний нийслэл (Монголоор ) гээд дуулдаг даа. Миний хүүхдүүд ч дуртай. Бас Төрмандахын “Сайхан хорвоо чи сайхан” гээд дуунд дуртай. ( монголоор дуулав) линкийг нь сайт дээрээ тавиарай.

 

Хүмүүс зохиолын дууг орк дуу гээд байдаг юм. Яадаг юм би орк, миний хүүхдүүд ч оркууд тэгвэл . Гэхдээ хүмүүс зохиолын дуу сонсдоггүй гэх мөртлөө наадмаар зохиолын дуу хаа сайгүй л явдаг шүү дээ. Энэ бол гоё дуу. Би нэг өдөр Home plaza дэлгүүрт ногоо цуглуулаад явж байхдаа чанга яригчаар уртын дуу явж байхыг сонсоод шууд л уйлчихсан. Яагаад ч юм миний нүдэнд нулимс өөрөө дүүрээд ирсэн. Надад морин дэл дээр давхиж яваа хүүхдүүд харагдаад байсан.

Нүд.мн: Та Монгол хэлээ сайжруулахын тулд найзуудтайгаа ярихаас гадна өөр ямар арга хэрэглэж байна?

Би Монголын телевизийн сувгууд үздэг. Монголд 50 гаран суваг гарч байна. Дөрвөн бэрх гээд нэг нэвтрүүлэг байдаг даа. Тэр маш гоё нэвтрүүлэг. Гэр бүлд зориулсан. Монголын нэвтрүүлгүүд өвөрмөц, уламжлалт ёс заншил харуулсан байдагт нь олзуурхдаг.

10990897_817268631677976_6909155561887959540_n

Нүд.мн: Танай хүүхдүүд Монгол ёс заншилд хэр суралцаж байна даа? Тэд Монгол тоглоом наадгай сурсан уу?

Суралгүй яахав. Тэд шагай тоглодог. Хөдөө явахдаа морь унасан. Тэд дуртай, сонирхолтой учраас л хийдэг. Бид хүүхдийг дургүй зүйлд нь хүчилж чадахгүй шүү дээ. Бид талархлын баяр, зул сарыг тэмдэглэдэггүй.

Нүд.мн: Тэгэхээр та шашин шүтдэггүй байх нь ээ?

Би ямар нэг шашин шүтдэггүй.

11063732_927510973958155_7078562050796604757_n

Нүд.мн: Гэхдээ та залбирдаг уу?

Залбиралгүй яахав. Гэхдээ зөвхөн шаардлага гарахад залбирдаг хүн бол биш ээ. Дотроо л хүсэж, мөрөөдөж оюун санаандаа залбирал үйлддэг гэж хэлж болно. Би яг юунд залбирч байгаагаа мэдэхгүй боловч итгэл найдварт залбирдаг гэж хэлж болно. Энийгээ би уудам хөх тэнгэр гээд нэрлэчихсэн. (инээв) Бид бүгд л сансрын тоосонцроос үүсэн шүү дээ.

Нүд.мн: Танай хүүхдүүд таньтай адил Монгол дуу дуулж чаддаг уу?

Чадалгүй яахав. Миний хүү саяхан сургуулийнхаа урлагийн үзлэг дээрээ дуучин Ариунаагийн “Талын Монгол айл” дууг дуулж намайг гайхшруулсан. Би бас л уйлчихсан. Би Монгол дуу сонсохоороо нүдээ аниад л өөр ертөнцөд орчихдог. Диваажин шиг л.

Нүд.мн: Анх Монголд гэр бүлээрээ ирэхэд хүүхдүүд чинь өөр орчинд ирээд яаж хүлээж авсан бэ?

Тэд жоохон байсан болохоор бараг ойлгоогүй. Тэдэнд сонголт байгаагүй. Цочир хүйтэнд ирэхэд л сонин байсан байх. Тэд бол азтай хүүхдүүд гэж хэлнэ. Ийм амгалан тайван улсад амьдарч байгаа тэд азтай хүүхдүүд. Ирээдүйд тэд эцэг эх хоёртоо талархах байхаа. Тэдний хүүхэд нас гайхалтай онцгой мөчүүдээр дүүрэн өнгөрсөнд талархах байх.

Нүд.мн: Гэхдээ та хүүхдүүдээ энд амьдар гэж хүчилж чадахгүй байлгүй дээ

Мэдээж би тэднийг том болоод юу хийхийг тулгаж чадахгүй. Охин маань Нью- Иорк руу явна л гэж байна билээ. Хүү маань Австрали явна гэсэн. Одоо би энд байр худалдаад авчихсан юм чинь тэд хүссэн үедээ ирж болно. Би тэднийг хөдөө дагуулж олон хоногоор явахад л жаахан зутарч, гомдоллож, уйлсан боловч том болоод тэд надад талархах болно. Яагаад гэвэл ийм сайхан дэлхий дээр амьдарч байгаагаа мэдэрч чадсан учраас надад болон Монголд талархах л болно .

Нүд.мн: Та хэр сайн гэрийн эзэгтэй вэ? Монгол хоол хийж сурсан уу?

Би ер нь ямар ч хоол хийхдээ тааруухан даа. Би харин Монгол хоолнуудыг бол сайн идэж чадна шүү. (инээв)

11265214_973516256006445_8703825985878567803_n

Нүд.мн: Таныг анх Монголд ирж байх үед манай эдийн засаг одоогийнх шиг ийм хямралтай байгаагүй. Танд энэ өөрчлөлт мэдрэгдэж байгаа байлгүй.

Тийм шүү. 5 жилийн өмнө Монголчууд илүү завгүй, илүү баяр баясгалантай байсан юм шиг санагддаг . Тухайн үед төгрөгийн доллартай харьцах ханш 1300 орчим байсан. Улс орны энэ хэсэгхэн зуурын хүндрэлтэй нөхцөл байдлаас болоод хүмүүс жаахан сэтгэл гундуу болчих шиг санагдсан. Энэ гэхдээ түр зуурын л асуудал гэж би хувьдаа үздэг. Монголчууд цөөхүүлээ хэрнээ азтай бас асар их баялагтай ард түмэн. Тэдний нүдэнд үргэлж ямар нэг итгэл найдвар оршиж байдаг. Би шинэ засгийн газарт итгэж байна. Яриагаа улстөржүүлмээргүй байгаа хэдий ч шинээр сонгогдсон засгийн газарт би маш их найдаж байгаа. Олон боловсролтой, чадварлаг хүмүүс ажиллаж байна. Бүгд биш л дээ, гэхдээ л мундаг хүмүүс ажиллаж байгаа гэж бодож байна.

11034266_888802597828993_6222757849207432093_n

Нүд.мн: Монгол залуу үеийг юу гэж боддог вэ?

Монголын залуу үе бусад улс орны залуучууд шиг л байна. Хүүхдүүд техник, технологид хэт автаж, дурлаж байна. Монголын залуу үе илүү идэвхитэй, шаардлага тавьдаг, санаачлага гаргадаг байх хэрэгтэй санагддаг. Тэд улс орноо өөрчлөхийн тулд өөрсдийнхөө ирээдүйн сайн сайхны төлөө дуу хоолойгоо зоригтой гаргадаг, нийлүүлдэг, хүргэдэг байх учиртай гэж боддог.

10386755_807801942634815_6779134380486502292_n

Нүд.мн: Та утааны талаар юу гэж бодож байна? Та өөрөө энд амьдарч байгаа хүний хувьд мэдэрч л байгаа байлгүй.

Энэ өвөл агаарын бохирдол өмнөх жилүүдээс илүү байсан гэж миний хувьд үзэж байна. Талбай дээр хүмүүс цугларч утааны эсрэг жагссан нь зөв гэж санагдсан. Монгол хүмүүс эрүүл амьдрах эрхтэй бас тэр эрхээ шаардах ч эрхтэй . Ер нь ямар нэг асуудалд хандахдаа хойш сууж, үр дүнгүй гэж бодох хэрэггүй. Өөрчлөлт хийхэд хэцүү санагдаж магадгүй. Залуу үе өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байх хэрэгтэй. Монголчуудын уламжлалд ч юм уу, юундаа байгааг би яг таг мэдэхгүй юм, залуу хүмүүс өөрсдийнхөө төлөө тэмцэхдээ их хойрго, залхуу юм шиг санагддаг . Тэд өөрсдийн дуу хоолойг хүргэх гэж зориглодоггүй байж магадгүй. Ер нь л Монголчууд их амгалан тайван байдалд дуртай хүмүүс байх л даа. Ардчилсан хувьсгал ямар тайван замаар болсон билээ дээ. Гэхдээ л залуучууд улс эх орныхоо төлөө дуугаа нэгтгэх л ёстой. Доналд Трампыг л харчих. Энэ хүн ерөнхийлөгч болчихлоо. Гэтэл түүний тангараг өргөх ёслолд ирсэн хүнээс ч илүү олон хүн түүний эсрэг жагссан. Сошиалд элэглэж, жиргэхээс илүүтэй өөрсдийн дуу хоолойгоо хүргэх нь чухал.

Нүд.мн: ОУВС-ын зээл тусламжийг авах талаар та ямар бодолтой байгаа вэ?

Тэд ороод ирээсэй гэж их найдаж байна. Олон хүмүүс энэ талаар маргаан өрнүүлж байна. ОУВС-ийн болзлын талаар олон ургальч үзэл их явж байна. Энэ бүхний эцэст бүх зүйл бүтэмжтэй болно байх гэж бодож байна. Би эдийн засаг болоод улстөрийн талаар аль болох яриад байдаггүй боловч энэ улсад амьдарч байгаагийн хувьд надад ч бас хамаатай гэж боддог.

Нүд.мн: Манайхаас өөр улс оронд ингэж бүх иргэд нь улстөрд орж, иргэн бүр улстөржсөн байдаг юм болов уу? Та юу гэж бодож байна?

Монгол маш цөөхөн хүн амтай улс. Тэгээд хоёрхон том нам байна. Энэ хоёр нам их олон гишүүдтэй гэж ойлгодог. Тэгэхээр энэ намуудын гишүүн хүмүүс бүгд хоорондоо найз нөхөд ч юм уу хамаатан ч юм уу ямар нэг холбоотой л байж таараа . Нэг гэр бүлд байгаа хүмүүс хоёр өөр намын гишүүн болчихсон байдаг. Тэгэхээр улстөрөөс ангид байх нөхцөл бараг байхгүй юм уу даа. Хоёр нам ч тусдаа байх боломжгүй. Айл бүрт нэг улстөрч байгаа гэвэл хилсдэхгүй болов уу. МАН-ыг хүмүүс социалист нам л гэдэг. Гэхдээ тэд ардчилсан зарчмаар л сонгогдсон . Тэнд олон залуу боловсролтой залуу лидерүүд байна. Хамтдаа нэгдэх л чухал байх гэж боддог. Дэлхий дээр маш олон улс орнууд, маш олон хүн, янз бүрийн амьдралын хэв маяг байна шүү дээ. Монголчууд харьцангуй цөөхүүлээ, гэхдээ насны хувьд залуу иргэдтэй улс. Тэгэхээр яалт ч үгүй нэгдээд зүтгэвэл бүх зүйл бүтэх л ёстой гэж боддог юм .

Нүд.мн: Та жиргэдэг юм билээ. Монголчуудыг дагадаг уу?

Миний дагагчын 95 хувь нь Монголчууд шүү дээ. Тэднийг уншиж, үзэл бодлыг нь мэдэх сонин байдаг юм.

Нүд.мн: Тан руу ямар нэг байдлаар үндсэрхэг үзэл гаргаж, хэл амаар доромжлох бүдүүлэг зан гаргах явдал тохиолдож байсан уу?

Хэзээ ч үгүй. Тийм хүмүүсийг харж л байсан. Гэхдээ надад тийм явдал тохиолдож байгаагүй. Нео-наци үзэлтэй хүмүүс өөр улс оронд хаа сайгүй л байдаг. Ихэнхи нь ажилгүй, боловсролгүй залуучууд байдаг. Зарим тохиолдолд намайг орос хүүхэн гэж андуурч харьцах явдал гарч байсан. Зарим жаахан халамцуу өсвөр насны хүүхдүүд хараалын үгээр хэлэх тохиолдол гарч байсан. Тэд бол жоохон хүүхдүүд учраас догь харагдах гэж тийм үйлдэл гаргадаг л байх. Дэлхий даяар л байдаг л үзэгдэл. Боловсрол болон хандлага л хамгийн чухал. Боловсролтой, ажилтай бол хүний хандлага ч өөрчлөгддөг. Заримдаа манай нөхрийн найзуудыг элдвээр доромжилсон гэх яриа байдаг л юм. Магадгүй гадаад эмэгтэй хүнд илүү хүндэтгэлтэй ханддаг байх. Нэг удаа урт цагаанаас нөхөртэйгээ гутлаа янзлуулчихаад гарч явтал нэг ядруухан согтуу эрэгтэй хүн манай нөхрийг цохих гэж дайрсан. Яг цохиогүй гэхдээ цохих байдал үзүүлж, гар далайсан. Үндсэрхэг үзэл хаа сайгүй л гарч байдаг. Америкийн Рэд Нэкүүд бас л үндсэрхэг гэж сагсуурдаг . Тэд бурхан дэлхийг 7 өдрийн дотор бүтээсэн гэж ярьдаг. Харамсалтай нь Америкчуудын 60 хувь нь үүнд итгэсээр байна. Тэд бол Монгол үндсэрхэг үзэлтэй согтуу залуугаас илүү аюултай шүү. Австралид ч ялгаагүй, Ази хүмүүст дургүй үндсэрхэг үзэлтэй хүмүүс байдаг. Монголд ихэнхи залуус нь боловсролтой.

12079695_10156104514495263_8075521372060096274_n

Нүд.мн: Та Монголын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

Та нарт маш их боломж бий. Би Монголын ирээдүйг маш гэрэл гэгээтэйгээр хардаг. Та нарт асар их байгалын баялаг байна. Техник технологи хөгжих боломж, бололцоо байна. Монголд терроризмын аюул байхгүй. Би азтай гэж өөрийгөө боддог. Энд амьдарч байгаадаа азтай хүн. Монголчуудын  бэрхшээл гээд байгаа зүйл бусад орнуудтай харьцуулахад өчүүхэн л юм л даа. Хэрвээ би Монголд амьдардаггүй байсан бол хүүхдүүдээ харанхуй шөнө гадуур гарахад нь санаа зовох байсан. Би хүүхдүүдээ заримдаа хаачсаныг ч мэдэхгүй тохиолдол байдаг. Миний хүү Зайсан толгой руу авирлаа гээд л яваад өгдөг. Би санаа зовдоггүй. Найзуудтайгаа нийлээд дартс тоглоллоо гээд явдаг. 3000 төгрөгөөр тоглоом тоглож, найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх газар дэлхийн өөр хаана ч байхгүй.

21426_588763321166257_467666987_n

Нүд.мн: Таны ирээдүйн зорилго юу вэ? Монголд үлдэх үү?

Би Монголд хөрөнгө оруулалт хийх талаар бодож байгаа. Гэхдээ би яг яаж мөнгө олохоо мэдэхгүй л байна. Би Монгол хэлээ сайжруулж, хөрөнгө оруулалтын лицензтэй болмоор байна. Магадгүй морин толгой урласан ширээгээ гадагш нь зардаг ч юм уу? Би Монголдоо л үлдэхийг хүсэж байна . Миний нэг ах Австралид амьдардаг. Аав маань Францад амьдарч байна. Надад өөр газар луу зорих тэмүүлэл одоогоор алга. Миний гэр бүл энд байна. Би дөнгөж сая сайхан байр авчихлаа. Би Монголын иргэн болох гэж Монгол Улсын Ерөнхийлөгч рүү хүртэл захиа бичсэн. Монгол бол миний гэр .

Аллисон Сийборн хэмээх энэ эмэгтэйг зурагтаар харж, нэвтрүүлэг хөтөлж байхыг нь мэдэх хэрнээ амьдрал дээр уулзаж байсангүй. Түүнтэй уулзсан анхны сэтгэгдэлээ нэг үгээр хэлбэр инээд гэж хэлнэ. Монголд дурласан гэх энэ эмэгтэйд Монгол удмын цус гүйж байгаа болов уу гэмээр Монголын амьдрал, зан заншил, уламжлал, хэл соёлыг шүтэн биширч, Монголын ард түмнийг хайрлан, дээдэлж, Монголын ирээдүйн талаар санаа зовж явна. Түүнтэй ярилцаж суухад тэрээр “Би ДНХ шинжилгээ өгч надад Монгол цус байгаа эсэхийг мэдмээр байна. Надад ямар нэг холбоо гарцаагүй байж л таараа” гэж хэлээд тас тас хөхөрч байгаа нь хөгжилтэй бөгөөд сэтгэл хөдөлмөөр. Нүд нь цогтой гялалзаж, цангинтал инээсэн түүний эх оронд минь татагдсан хүсэл тэмүүллийг хорьж дийлэх аргагүй мэт. Өдөр бүр нэг шинэ зүйл сурч байгаагаа хэлсэн Алийсон цаашид ч их зүйл хийх хүсэлтэй байгаагаа хэлээд Монгол бол амьдралын минь нэг хэсэг болсон гэсэн үгээр бид ярилцлагаа өндөрлөлөө. 

 

Ярилцсан Л.Вася

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

55 СЭТГЭГДЛҮҮД

    • Хотын ОРК, Хөдөөний ОРК гэж бий. Хотыг бохирдуулж байгаа гэмт хэрэг үйлдэж байгаа тэр хүмүүсийг ОРК гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Тэрнээс биш энгийн Малчин нүүдэлчин хүнийг тэгэж хэлээгүй. Гудамжинд шүлсээ хаядаг, шээдэг, хогоо хаядаг, машин унахдаа бүдүүлэг аашилдаг…

  1. Mongold setgeltei hun baigaad bayarlaj bna. Gehdee mongold muu hun muuhai uildel zundee gardag. Ur huuheddee bolgoomjtoi, muu humuus ihtei gazar shune oroin tsagaar yavj bolohguig helj baigaarai daa. Muuhai humuus, hulgaich, buruu uil hiideg humuus bii shuu! Terrorism baihgui n saihan. Gadniin hun ingej itgej baihad uls ornoo ulam saihan, huneesee aidaggui taivan oron bolgoh yumsan taminee!

  2. ярилцсан вася минь нөхөр нь монголд уул уурхайд ажиллаад ахиу мөнгө олж өөрөө жаргаж яваа тагнуулч хүүхэн шиг л санагдлаа.
    ОУВС сангаас мөнгө орж ирээсэй тэд орж ирээсэй гэх эрх ярих ятгах санал хэлэх эрх бий юу ?!
    Бид Монгол доо яагаад ийм амьдралаар амьдрахгүй байна вэ ?

  3. Монголдоо энэ хүүхэн шиг тагнуулч болж амьдармаар санагдаж байгаа ч юм шиг яриад байгаа сэтгэгдэл их хөгжилтэй юм өө. Тагнуул бхдаа яахав дээ хэхэ

  4. Er ni bid hen neg hun magtah l yum bol uliig ni dolooh shahah yum. Yas yuman deer gazriin bayalagiig hed heden udaa magtsan ni hachin sanagdlaa. Zaluus ih bolovsroltoi gj bn. Bolovsroh boloochgui bhd. Er ni uneng ni heleed aldaa onoog toochih humuus ni l jinhene naiz bh. Hudla chihend tsetseg urguulah nuhduud bol asuudaltaishu de. Tungaah biz humuus

    • Zgrl ene hunii yrians mgliiig yaj hairlaj bgaan ta nart medregdehgui bn gejuu yatsan humuus geheeree ylzartswn dotortoi bas ym l bolvol huniig muulah gdl am hamaraa urtsalduulaad bj bdiim boldoo hoorhiis gj hetsuuch ymaa daa

    • Надад бас тэгэж санагдлаа. Хэт polite зан гаргах гээд шал худлаа магтаал урсгаж. Нөхөр нь уурхай ажилладаг болохоор Монголд амьдарч бж.

  5. Энэ хүүхний Надтай ярилцааж гэсэн нэвтрүүлгүүд нь их хөөрхөн. Даан ч зарим оролцогчид гэх манай нэр алдартай хүмүүс өөрсний долоон булчирхайгаа тоочоод л инээдтэй юм билээ. Гадаад хүнтэй англи хэлээр ярихаараа бүүр доошоо ороод хамаг бүхнээ тоочоод мангартаад явчихдаг комплекс монголчуудад 90-ээд оны эхээр байсныг ойлгож байна. Харин, тэрнээс хойш их олон жил боллоо, ялангуяа нэр алдартай улсууд хэрвээ монгол хэл дээр ярилцсан бол хэзээ ч хэлэхгүй, ярихгүй өөрийн хувийн асуудлаа задалж ирээд яриад байх нь маш инээдтэй харагддаг.

  6. Гадныханы нүдээр бид хэрхэн харагддагаа мэдээд авах бас зүгээр шүү. Мэдээж энд тэндхийн эсэн бусын янз бүрийн л хүмүүсийг үзэж харж мэддэг болсон байж таараа. Энэ дээр сэтгэгдэл бичсэн хүмүүс яагаад ийм өчүүхэн юм бэ дээ. Уншаад л авахыг нь аваад, хаяхыг нь хаяад л өнгөрнө шүү дээ

  7. Some say she were a spy from somewhere, it says just our thoughts are sooooooo small, wise people can cover every small thing like endlessly stretched clear and blue sky, every small things live under sky.

  8. “Монголд сэтгэлтэй нь сайхан юм ГЭХДЭЭ…” гэж ирээд элийрч өгөх сэтгэгдэл дүүрэн. Хүний өмнөөс баярлаж чаддаггүй, хүн сайн сайхан явахыг үзэж чаддаггүй атаархуу, яасан муухай хүмүүс байх юм бэ. Сайн юм хэлж чадахгүй бол юм хэлэхгүй өнгөрчихөж бай л даа. Тагнуулч ч гэх шиг. Эргүү юм бичиж суухаасаа ичээсэй

  9. Chuham yamar uchraas mongold irsen iu hiij baisaniig ni bol sain medehgui ium. Gevch…manai mongolchuud uneheer erh chuluutei amidarch baigaa humuus shu.Aris ungu, undes ugsaa,huiseer yalgavarlagdah yamar muuhai bas hetsuu zuil bolohiig bid medreegui iumdaa.

    Gants zuiliig yamartaa ch onood helsen bainaa. Mongol zaluuchuud uursdiin niigmiinhee tuluu yamarch idevhi baidaggui gej. Uneheer unen shu! Facebook Twitter geh meteer l tom tom zuil yarij like share hiihees hetrehgui.

    Zun eh orondoo ireed amidral hetsuu bolsoniig bas mongolchuud maani biy biynee huurch muljij ashig oloh munguniii don tussaniig ajiglasan. Yadaj mongol hun mongol hunee hairlamaar getel mash aminchhan bi bolj l baival busad iu ch padliigui gesen setgehui ih suusan baisan.
    Bolovsrol medlegtei boloh tusam hunii bair baidal yos surtahuun uur boldog shu zaluusaa!

  10. Тагнуулууд ингээл хагархай хэнгэрэг царайлаад хаа сайгүй далан долоон булчирхайгаа дэлгээд, медиа болгоноор гараад гүйж байдаг юм уу? Энэ тагнуул гээд хардаад байгаа гарууд арай л их амээрк кино үзцэн баагийнууд уу гүү юу хаха

  11. Монголын тухай сайхан ярилцлагыг Вася хэмээх гадаад нэртэй хүн авсан юмаа даа. Монголчууд чинь хүнээс олигтойхон чрилцлага авч чадахаа бас больсон юм байх даа… ккк

  12. ИЙМ МОНГОЛД ЭЛЭГТЭЙ ХҮН ДАРХАДЫН ХОТГОРТ ОЧИЖ БАРУУН ЗҮҮН ТАЙГААР ЗӨВ ЦАГТАА АЯЛАХ ЮМ БОЛЧ БҮР ИХИЙГ МЭДРЭХ БОЛНО

  13. Sorog komment bichdeg garuudiin 70 huwi n gaj dontoi, hewteriin owchtei eswel setgetsiin emnelegiin hyanaltand orson humuus bdag gej sudalgaa garsan bdag, nudnees dald yahaas ch butsahgui ichguurgui humuus, niigmees oorsdiigoo gaduurhsan hoorhiiloltei amitad

  14. Хоёрын ч зэрэг хүн тагнуул байх гэж. Тагнуул байлаа гэхэд монголын хөдөө хотгүй тэнэсэн, жирийн хүмүүсийн дунд амьдардаг ийм хүн ямар гай тарих юм бэ? Тагнуул байлаа гээд монголчуудын ахуй амьдралыг л илүүтэй судлах юм биз дээ. Тэгээд ямар хортой юм бэ? Ингэж бодох, бичих нь илүүц байх аа гэж бодож бна. Харин монголд аюулгүй гээд хэт итгэж бас болохгүй юмсан. Манайд чинь яльгүй мөнгө олохын тулд юу ч хийж магадгүй адгууснууд бас байдаг даа. Д. Нацагдоржийн охин Ананда Шири эцгийнхээ эх орныг гээд зориод ирэхэд нь алчихсан байсан. Дээрэмдэх юм байж магад л бодсон байх даа. Бас тэр Архангайд нэг нисдэг аппаратаар тэнээд явдаг нөхрийг алчихсан байсан. Тэгэхээд сэрэмжтэй л байгууштай. Тодруулж хэлбэл, люмпенгүүдээс болгоомжилж байх хэрэгтэй юм даа.

  15. Zarim humuus yasan ch ucuuhen , aharha bodoltoi har sanaatai bdiim dee, tagnuulch ch geh shig..kkk. saikhan yumiig saikhanaar harad suraasai…ene emegtei huurhii urd nasanda Mongol bsan bhoo.. Zarim ergu garuudig bodvol Mundag saikhan, MOngoliig gesen setgeltei huuhen bnoo.. baharhaj bn.

  16. Бидний олж хараагүйг гадны хүмүүс маш гярхай олж харсан байх юм. Сайныг нь, сайханыг нь харж чадсан байна. Сайхан ярилцлага байна. Манай нутагт тавтай морил.

  17. Сайхан ярилцлага болжээ. Эх орныг минь хайрлаж, бас энд амьдрах хүсэлтэй гадны хүн нэг ч гэсэн байгаа нь сайхан л байна. Эд л эх орны минь амьд үнэгүй сурталчилгаа юм шүү дээ. амжилт хүсье.

  18. Mongolchuud mongoldoo hir hairtai bilee hudlaa l ug uildel ni zurdug humuus asar ih mongold hairtai setgeltei gadaad humuus baidag tedend bayar hurgeh heregtei talarhaj vhaddaggui yumaa gehed umhii am hirtei setgelee tataj sur bi l muu hun gesen shig bainga har energitei zuil bichij yarij yavdag hun uuduldugui ene huuhen mongold elegtei baigaad talarhaj baina ger bul ur huuhded ni eruul enh sain saikhaniig husie!

  19. Зарим дэлгүүрийн үнээнүүдийг яг хэллээдээ.Юу хийх яах ёстойгоо ойлгоогүй малнууд зогсож бдг шүү.Үйлчилгээний ямарч соёл бхгүй үхрээс долоон дор.Зарим дэлгүүр тасалбар өгөхгүй нэхүүлж уурлаж өгнө.Дуртай үнэ хэлнэ.Үйлчилгээний Сургалт сайн явуулж бх хэрэгтэй.

  20. Зугээр л баярлалаа. Миний эх орныг ойлгож, хайрлаж байгаад чинь.
    Сайн сайхан бугдийг хусэе! ( Эвгуй уг хэлсэн хумуусийг ойлгоорой, хямралтай уеийн гажуудал)

  21. Хотын ОРК, Хөдөөний ОРК гэж бий. Хотыг бохирдуулж байгаа гэмт хэрэг үйлдэж байгаа тэр хүмүүсийг ОРК гэж нэрлээд байгаа юм шүү дээ.

  22. Saihan setgeltei bj bolno.Gehdee gadaaduud shig uul uurhaigaas aimaar ih tsalin avdag humuust mongoliin urtug uneheer baga bga uchraas tansag amidarch end bh huseltei bga. Mongolchud bol tsalin bol haritsahgui shu unendee

  23. Зүс нь өөр ч Монгол улсад татвар төлж, дансаа байршуулаад хууль ёсоор сууж буй бүх хүн Монголын иргэн. Үс зүс нь, цус яс нь нэг боловч дансаа офшоорт байршуулж, татвараас бултаж яваа бол Монголын иргэн биш ээ!!!!!

  24. Гатнуулууд нэг иймэрхүү дүр төрх бий шүү. Гэхдээ уул нь сайхан л юм ярих юм. Монголыг гэсэн сэтгэлтэй яриа нь үнэхээр таалагдлаа. Ямар ч хүнийг умруулчих гээд байна уу даа.

  25. Nadad lav ene yariltslaga ih taalagdalaa .mongol hunees yariltsalaga avsan bol iim eyreg goe yarihgui shu. Mongolchuuddaa helhed gadaad ornuudaar heden jileer yavaad uz tegeed ergeed ir . Daraa ni ta nar eh oron ger bul gej yu bdgiig oilgono

    • Яг үнэн. Бас ийм их атгаг муухай хартай сэтгэл хэрэггүй гэдгийг ойлгох болно оо гэж. Гэхдээ ч зарим нэг юм үзээгүй нь гадагшаа гарангуутаа шууд “төөрдөг”, Монголоо муулсан хэзээ ч очихгүй гэдэг хөгийн гар болдог л юм билээ. Зарим нь ирж чадахгүй байж холоос хоосон цэцэрхээд цахимаар хэрүүлийн яс хаяад сууж байдаг өрөвдөлтэй гарууд болоод хувирчихдаг юм билээ. Гарсан болгон ч эрснээ олдоггүй юм билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ