“Хаан ширээний тоглоом” шоуны бүтээгчид: Дайн эхэллээ

0
1808

got_onset

“Хаан ширээний тоглоом”  телевизийн шоуны бүтээгч нартай 2017 онд гарч буй 7-р бүлгийн тухай ярилцсаныг та бүхэндээ хүргэж байна.

Хамгийн чухал асуултаас ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Нэг удаа Тирион “Би янхны газар зөгийн үүр, илжиг хоёр авч очиж байсан” гэж хэлсэн. Энэ хошигнол байсан уу? Хэрвээ энэ хошигнол байгаад хэзээ ч кинонд хэлэгдэх ёсгүй байсан үг бол үүнийг тайлбарлаж өгөөч. Энэ юуны тухай байсан бэ?

- Сурталчилгаа -

Дан Вейсс: Би хэлж чадахгүй. Манай шоуны иймэрхүү элэглэл, ёгтлол, ёжлолуудыг гурван элэглэл зохиогч хамтран бичдэг юм.

Дэвид Бэниофф: Люис С.К, Эми Шумер, Тиг Нотаро нарыг хэлж байна.

За тэгвэл энэ талаар мартья. 7-р бүлгийн хамгийн хүчтэй хэсгээс яриач.

Вейсс: Миний хувьд өнгөрсөн жилүүдэд өөр өөр дүрүүд бие биедээ хүчтэй нөлөөлж байгаа нь сэтгэлийг минь их хөдөлгөсөн. Энэ бүлгийн хувьд олон хүмүүс эргэн учирах болно. Үзэгчдийн хүсэн хүлээж байсан уулзалтууд болно. Цаасан дээр дүрүүдийг буулгахдаа эдгээр жүжигчид тэр дүрүүдийг олон жил бүтээсээр ирснийг бодолцох хэрэгтэй. Тэдэнд чадах чинээгээрээ туслахыг хичээх ёстой.

Бэниофф: Бүх л дүрүүд бүлэг бүрт ахиж байна. Үүнийг жил бүр бидний амнаас сонсож байгааг чинь мэдэж байна. Гэхдээ энэ бүхэн биднийг ч гайхшруулж байгаа. Нэг хэсэг дээр бид тулааны зураг авалт хийж байлаа. Бид галын дундуур илүү олон орлон тоглогчдыг оруулах шаардлагатай болсон. Эдгээр зураг авалтын нэг нь галтай үзүүлбэрт өмнө нь нэгэн зэрэг харагдаж байгаагүй үзэгдэл байсан. Гэвч зураг авалт бүр ахиж дэвшиж байна. Арьяа, Санса хоёрын дүрд тоглосон жүжигчид болох Мэйси Виллиамс, Софи Тюрнер нар эхнээсээ л гайхалтай байсан. Тэд жүжигчний хувьд маш их өсөн дэвжсэн. Мэдээж бүгд л ахицтай байгаа хэдий ч тэр хоёрын хувьд энэ кинонд хүүхэд байхаасаа л тоглож эхэлсэн. Одоо бид төгсгөлийн бүлэгт дөхөөд байна. Үнэхээр бахархмаар байна. Бид кинонд оролцож байгаа бүх хүнийг нэгэн зүгт нэгэн замаар хөдөлгөсөөр ирсэн.

Жүжигчдийн хэлж байгаагаар бол үйл явц өмнөхөөсөө хурдан байгаа гэсэн.

Бэниофф: Бид удаан хугацааны турш “дайныг эхлүүлье” гэж ярилцсан. Одоо дайн эхлэж байна. Бид хурдлуулсандаа биш, зохиолын явц үүнийг шаардаж байгаад учир байгаа юм. Бид дүрүүдэд тэднийг хүссэнийг өгөх ёстой. Одоо үлдсэн дүрүүд бүгд маш чухал дүрүүд байгаа. Удахгүй үхэх дүр ч хэдийгээр жижиг дүр мэт харагдаж болох ч өөрийн гэсэн онцлогийг гаргасан.

Вейсс: Бүлгээс бүлэг бүрт зохиолын хүрээ улам өргөжин тэлсээр байна. Тиймээс зохиолын явцыг хурдлуулах шалтгаан болж болох юм.  Бүх юм хурдан өрнөж байгаа нь эдгээр дүрүүдийн дотоод ертөнц энэ дайныг удаан хүлээсэнд байгаа юм. Өнгөрсөн зургаан жилийн турш тэд үүнийг хүлээсэн.

Зургадугаар бүлгийн төгсгөлийн хоёр ангийг үнэхээр шилдэг гэхээс өөр аргагүй мэт санагдтал хийсэн. Найруулагч Мигүэл Сапочникийн гайхалтай ажлын үр дүн гэж хэлж болох уу?

Бэниофф: Тийм ээ. Гарцаагүй шилдэг хоёр анги гэж үзэхээс өөр аргагүй. Мигүэл үнэхээр гайхмаар ажилласан. Киноны баг болон жүжигчид энэ хоёр ангийг шилдэг нь гэж өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн.

Та хоёрын бодлоор энэ бүлэг илүү их тайз засал, үйл явдал харуулсан төгсгөлийн бүлэг гэж үзэж байнаа даа?

Вейсс: Бид зураг авалтыг өргөн хүрээтэй, нүсэр хийх талаар үнэндээ бодоогүй. Энэ бүлэгт хүний дүрийг өргөнөөр дэлгэрэнгүй харуулсан олон томоохон ажлууд байгаа. Хүний зөрөлдөөнийг  яг л морьдын хөдөлгөөн шиг маш хүчтэйгээр харуулахыг зорьсон.  Үзэгчид бидний адил үүнийг үзээд сэтгэл нь хөдлөх нь баараггүй.

Бэниофф: Бид төгсгөлийн өмнөх энэ бүлгийн талаар бодож байхдаа бага үзэгдэл, илүү их харилцан яриа оруулах талаар ярьж байсан. Энэ санаагаа гүйцэтгэх продюссер Берни Колфилдэд ч хэлсэн. Тэгээд бид бүлгээ төлөвлөж эхлэх үед  бүх мөргөлдөөн гарцаагүй болох нь тодорхой болсон .

Вейсс:  Ингээд бид гаргасан төлөвлөгөөгөө Бернид үзүүлэхэд тэр бүр дуу алдаад “ Ямар гээчийн чөтгөр нь вэ? Энэ бүлэг бидэнд амралт өгөхгүй юм байна даа. Бид өнгөрсөн жилийнх шиг ажиллах болох нь дээ” гэж хэлсэн.

Миний олж мэдсэнээр зарим гол дүрүүд илүү ажиллаж, олон зураг авалтанд оролцсон хэдий ч цөөхөн ангид дүр нь гарсан.

Вейсс: Хэрэв чи хангалттай хүмүүсийг алж, олон дүрүүдийг үхүүлвэл үлдсэн дүрүүд нь илүү ачаа үүрэх хэрэг гарна. Энэ тохиолдолд бие биетэйгээ уулзаагүй дүрүүдийг уулзуулж, хэзээ ч тааралдаагүй дүрүүд хоорондоо тааралдах болно. Жишээ нь Тирион, “Нарийн Тэнгис”-ийг гаталж Дэйнеристэй уулздаг. Энэ нь шоуны нэг ерөнхий чиглэл байсан. Бидний хувьд ч энэ хоёр дүрийг хооронд нь уулзуулахдаа таатай байсан. Учир нь энэ хоёр  нэг шөнө хөлөг онгоцны тавцан дээр зөрсөнөөс бусдаар хэзээ ч хамт зураг авалтанд оролцож, цагийг хамт өнгөрөөж байгаагүй.

Энэ бүлэгт та нар олон дүрүүдийг хослуулан зураг авсан байна. Тэгвэл өнгөрсөн бүлгүүдээс үхсэн эсвэл амьд байгаа ямар хоёр дүрийг хамтад нь байлгахыг хүсэж байна вэ?

Вейсс:  Тирион, Дрого хоёрыг хамт байгаагаар зохиол бичвэл сонирхолтой байх гэж бодож байна.

Бэниофф: Тиймээ. Дрого, Тирион хоёр үзүүштэй байх болно. Тэд бие биедээ таалагдах байхаа. Тэд хоёр өөр ертөнцөөс ирсэн. Гэхдээ тэд сарлагийн иссэн сүү хамт ууж суухаас татгалзахгүйгээс гадна сайн найзууд болох байсан.

Хэрвээ зөвхөн нэг л дүрийг сонгож, зөвхөн нэг ангийг бүтнээр нь зориулвал хэнийг сонгох вэ?

Бэниофф: Энэ чинь маш хэцүү сонголт байна. Хэрвээ өөрийн дуртай нэг дүрийг сонгочихвол бусдыг нь хасах хэрэгтэй болно. Энэ чинь яг л бүх ач нараасаа хэнд нь илүү хайртай вэ гэж асуухтай ижил зүйл. Миний бодлоор нэг бүлгийг бүхэлд нь нэг дүрээр нэг түүхийг илэрхийлэхээр хийвэл дажгүй санаа болох байх. Бид нэг дүрийг онцгойлон сонгож чадахгүй. Ганц хоёр удаа Жон Снөү болон Винтерфэллийг онцгойлон гаргасан тохиолдол бий. Магадгүй тэр нь 20 ангид нэг л тохиолдсон байх.

Бэниофф: Бид магадгүй Варис, Теон, Грэй Ворм нарыг тулалдаж байгаа тайган хүний тухай анги хийж болох л юм.

Энэ жил луу гайхалтай харагдаж байна. Тэд ямар хүчтэй юм бэ?

Бэниофф:  Дөрөв таван жилийн өмнө бид компьютер графикийн мастер Жое Бауераас  3-р бүлгийн ерөнхий зураглалыг харуулахыг гуйсан юм. Тэр үед бидэнд гайхалтай санагдаж байсан. Луунууд бодсоноос ч илүү том болсон байсан. Тэр үед би “Бурхан минь төгсгөлийн ангийг хийхэд бидэнд ч асуудал тулгарах нь дээ” гэж бодож байсан. Энэ жил луунууд бяцхан байхаа больсон учраас тэдний зургийг авах нь илүү хүндрэлтэй болж эхэлсэн. Компьютер графикийн багийнхны хийж буй зүйлийг хараад бид нүдээ ч салгаж чаддаггүй. Тэднийг дэлгэцэн дээр нисээд гараад ирэх тоолонд амаа ангайдаг. Үүнийг ярьсантай холбоотой нэг харамсаж явдаг бодлоо хэлчих үү? Би, маш олон хүн энэ киног гар утсан дээрээ үздэгт харамсдаг. Энэ мундаг залуусын графикаар амьлуулсан бүтээлийг аль болох томхон дэлгэцээр л үзвэл ам чинь жинхнээсээ ангайна.

Киноны явцад хамгийн хэцүү шалгуур юу байсан бэ?

Бэниофф: Хоёр ч тулааныг бид нэгэн зэрэг хоёр өөр улсад зураг авалт хийх шаардлага гарсан. Нэгийг нь Испанид нөгөөхийг нь Хойд Ирландад. Энэ үед хангамж, хүн хүчээ ашиглах хүндхэн асуудалтай тулгарсан. Энэ зураг авалт хамгийн хэцүү сар байсан хэдий ч бид хийж чадсан.

Вейсс:  Луугийн зураг авалт энэ жил маш их байгаа. Луутай ажиллах цаг илүү нэмэгдсэн. Бидэнд урьд нь нэг ногоон тайз байсан бол энэ жил дөрвөн ногоон тайз засаж, нэгийг нь зөвхөн луунд зориулсан. Энэ зураг авалтад  хамгийн их цаг зарцуулсан.

Дуучин Эд Шийран энэ бүлэгд тоглож байгаа. Тэрээр CNN-д өгсөн ярилцлагтаа “Би дуу дуулдаг, дараа нь Арьяа гарч ирнэ. Тэгээд “Ямар сайхан дуу вэ гэж хэлнэ. Тэгэхээр нь би энэ миний шинэ дуу л даа гэх болно” гэж ярьсан. Тэр яг л үнэнээсээ ярьж байгаа мэт байсан шүү. Би түүнийг тоглож байна гэж бодсон. Энэ үнэн үү?

Бэниофф: Ухаантай л залуу юм. Би нууцлаг байдалд дуртай. Ингэхэд тэр шударга залуу мөн үү?

Вейсс: Энэ зураг авалт Эд Шийраний талаар санал асуулга болсон. Эд Шийран ингэхэд ямархуу залуу вэ? Тэр дажгүй залуу гэж санагддаг шүү.

HBO –ийн зүгээс 7-р бүлгийн 15 зургийг олонд дэлгэсэн. Брайне болон Тормунд нарын зураг хамгийн ихээр анхаарал татаж байгаа. Тормундын сэтгэл зүрхний асуудлыг энэ бүлэгт илүүтэй харуулах уу?

Бэниофф: Өнгөрсөн бүлэг дээр Тормунд юм идэнгээ Брайнеруу жоготой хардаг хэсэг бол бидний хамгийн дуртай хэсэг. Гэхдээ кино зохиолд  энэ талаар дэлгэрэнгүй байгаагүй. Тэнд ердөө “Тормунд Брайне руу гайхан гөлөрчээ. Учир нь тэр урьд өмнө нь хэзээ ч ийм эмэгтэй харж байгаагүй юм” гэж бичсэн байдаг. Харин бид жүжигчдэд хэрхэн тоглох эрхийг нь үлдээсэн.

Вейсс:  Үүний  дараа тэд хамтдаа Кэйстл Блакыг орхиж явахдаа морин дээр сундаллаж, Брайне Тормунд руу харахад  тэр хариуд нь инээмсэглэдэг. Ийм зураглалыг цаасан дээр бичиж, буулгах ямар ч боломжгүй. Энэ бол ердөө тухайн үеийн агшин байсан. Би энэ зураг авалтыг бараг 150 удаа үзсэн. Үзэх бүртээ инээдэг. Энэ бол ердөө тэр хоёрын тухайн мөчид буй болгосон дүр төрхүүд.

Бэниофф: Энэ нь биднийг онгодыг улам оргилуулж байгаа. Учир нь одоо бид энэ хоёрын нэгийг нь алах шаардлагатай. Энэ шоунд ямар нэг аз жаргалтай төгсгөл эсвэл романтик үйл явдал байх ёсгүй. Гэхдээ хэнийг нь гэдгийг бид та нарт хэлэхгүй.

Та хоёр тоглож байгаа байлгүй. Энэ бүлэгт өөр ямар нэг томоохон анги байгаа юу?

Нэгээс илүү анги 60 минутаас хэтэрсэн шүү. Бид хоёр ангийг 60 минутаас илүү гаргасан.

Бэниофф: Нэг анги бидний хийсэн хамгийн урт анги болсон. Breaking bad –ийг үзэж байхад тэд анги бүрээ маш төгс хйисэн байдаг. Анги бүр нь 42 минут 40 секунд гэх мэт. Бидний хувьд энэ талаар дарамт байхгүй нь аз юм. Манай нэг анги 90 минут байхад хамгийн богино анги 50 минут болсон. Эдгээр ангиуд яг цагтаа тохирсон үйл явдлыг харуулдаг.

Танай шоуны дундуур нэг цаг дотор 5 реклам гаргаж байна гээд төсөөл дөө.

Вейсс: Энэ талаар бид эхнээсээ HBO-той ярилцсан. Энэ л тэдний сувгийг онцгой болгож байгаа юм.

Бэниофф: Зарим улсад манай шоуны дундуур реклам гаргаж байгаа гэнэ билээ. Гэхдээ бид ингэж тохиролцоогүй. Энэ бол дамжуулагч сувгийн буруу биш. Манай шоуны дундуур ямар нэг реклам тавих орон зай байхгүй.

Та нар төгсгөлийн ангиудыг хийж байна. Ямар шатандаа явж байна даа?

Бэниофф: Бараг л дуусах шатандаа явж байна. Гэхдээ бараг дууссан гэж хэлж бас болохгүй юм байна.

Вейсс: Би энэ талаар хамаагүй ярьмааргүй байна. Энэ бидний сэтгэлийг маш их хөдөлгөж байгаа хэдий ч үргэлж ачаалал байсаар байна. Замын голоос буцах аргагүй шүү дээ.

Дараагийн бүлэг 2018 онд цацагдах байсныг 2019 он болгосон гэсэн  үнэн үү?

Бэниофф: Үнэнийг хэлэхэд энэ талаар бид сайн мэдэхгүй. Үргэлж л өөрчлөгдөж байна. Яг таг хэлэхэд хэтэрхий эрт байна.

Үзэгчид шоуг хэрхэн төгсөх бол гэсэн хүлээлттэй байгаа. Та нар төсгөлийг мэдэхээс өмнө хамгаалах арга хэмжээ авч чадаж байна уу?

Вейсс: Энэ талаар бид та нарт хэлэхгүй ээ. Хэрвээ хэлчих юм бол биднийг юу хийж байгааг хүмүүс мэдчихнэ шүү дээ.

Бэниофф:  Олон хүмүүс энэ тал дээр ажиллаж байгаа. Энэ шоуны хэмжээ асар том. Ердөө нэг хүн алдаа гаргавал бид алдах болно. Жил бүр л шоуны талаар худал цуурхал тарж байгаад бид харин ч баяртай байгаа. Учир нь ийм цуурхал тарснаар хүмүүс аль нь үнэн, аль нь худал болохыг ялгахгүй. Бид шоуг түрүүлж цацагдахгүй байх талаас бүх арга хэмжээг авахыг хичээх болно.

Бэниофф: Бид эхний хэдэн бүлэг номтойгоо ойролцоо байсан талаар мэдэж байгаа. Хүссэн хүн нь википедиаруу ороод Нэд Старкын талаар болон Улаан хуримын талаар мэдчихэж болох хэдий ч ихэнхи хүмүүс тэгэхийг хүсдэггүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ