Хаан ширээний тоглоом киноны солигдсон дүрүүд

0
137

HBO телевизийн хаан ширээний тоглоом цувралын дуулиан намжаагүй байна. Үзэгч фенүүд нь ирэх хоёр жилийн хугацаанд юу болохыг таамаглан, хүлээж суух биз ээ. Уг цувралд олон дүрүүд гардаг бөгөөд тэдгээрийг цувралын явцад солигдсоныг зарим үзэгчид анзаарах ч сөхөөгүй үйл явдал өрнөдөг. Хаан ширээний тоглоом телевизийн цувралын долоон бүлгийн турш дүрүүдийг хэрхэн сольж байсаныг уншигчиддаа сонирхуулая.

  1. Дариа Нахаарис

15879260-8699810-1-0-1504172640-1504172644-650-1-1504172644-650-2b7e1f4f08-1504710253

Гуравдугаар бүлэг дээр луугийн эх Дэйнирэсийн амраг болон тоглодог Английн жүжигчин Эд Скрейнийг дөрөвдүгээр бүлэг дээр Данийн жүжигчин Мишейл Хуисмэнээр сольжээ. Үүний шалтгаан нь жүжигичн Эд Скрейн өөр киноны зураг авалтаас үүдэн завгүй цагийн хуваариас болж ийнхүү цувралыг орхиход хүрчээ.

- Сурталчилгаа -

2. Берик Дондэррион

15879310-8700110-3-0-1504172672-1504172676-650-1-1504172676-650-2b7e1f4f08-1504710253

Австралийн жүжигчин Дэвид Майкл Скотт эхний бүлэгт энэхүү дүрийг бүтээсэн бол гуравдугаар бүлэг дээр энэхүү дүрийг жүжигчин Ричард Дормер бүтээх болжээ.

3. Гурван нүдэт хэрээ

15879360-8700210-2-0-1504172683-1504172686-650-1-1504172686-650-2b7e1f4f08-1504710253

Гурван нүдэт хэрээний дүрийг анх жүжигчин Стран Рожер бүтээж байсан хэдий ч түүнийг хэзээ ч ойрхноос харуулж байгаагүй. Тавдугаар бүлгээс эхлээд энэ дүрийг Оскарын шагналт жүжигчин Макс Вон Сидов бүтээж эхэлжээ. Энэхүү солилцоог киноны үзэгч фэнүүд тун талархалтай хүлээж авсан байна.

4. Томмен Баратеон

15879410-8700010-4-0-1504172662-1504172664-650-1-1504172664-650-2b7e1f4f08-1504710253

Эхний хоёр бүлэгт Серсейгийн хүүд жүжигчин Калум Варрей тоглодог. Гэвч дөрөв болон тавдугаар бүлэгт түүний дүр илүү тодрох шаардлага гарах үед найруулагчид илүү туршлагатай жүжигчин тоглуулах шийдвэр гаргажээ. Тэд гуравдугаар бүлэгт Мартин Ланнестерийн дүрийг бүтээсэн Дин Чарльз Чапменийг сонгожээ.

5. Селис Баратеон

15879460-9323610-5-0-1504172652-0-1504176582-0-1504519756-1504519765-650-1-1504519765-650-2b7e1f4f08-1504710253

Үзэгчид жүжигчин Сара Маккийверийг ердөө ганцхан удаа хоёрдугаар бүлэгт Станнис Баратеоны эхнэр байгаагаар хардаг. Үүний дараа энэ дүрийг гол болгох шаардлагатай болох үед жүжигчин Тара Фитцжералдаар сольжээ.

6. Дикон Тарли

15879510-8699610-6-0-1504172626-1504172630-650-1-1504172630-650-2b7e1f4f08-1504710253

Фредди Стома зургаадугаар бүлэгт энэ дүрийг бүтээж байсан бөгөөд тэрээр дүрийг үргэлжлүүлэн бүтээх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч тэрээр өөр киноны зураг авалтанд оролцож эхэлсэн учир цувралыг орхихоос аргагүйд хүрчээ. Түүнийг орыг жүжигчин Томс Хоппер авчээ.

7. Шөнийн хаан

15879560-8699410-7-0-1504172614-1504172618-650-1-1504172618-650-2b7e1f4f08-1504710253

Дөрөв болон тавдугаар бүлэгт шөнийн хааны дүрийг жүжигчин Ричард Брэйк бүтээсэн бол зургаадугаар бүлгээс эхлээд энэхүү дүрийг Словакийн жүжигчин Владимир Фурдик бүтээх болжээ.

8. Мерселла Баратеон

15879610-8699210-8-0-1504172606-1504172607-650-1-1504172607-650-2b7e1f4f08-1504710253

Эхэндээ энэ дүрд Ирландын жүжигчин Эйми Ричардсон тоглож байсан бөгөөд түүнээс хойш тавдугаар бүлэг хүртэл түүний дүрийг гаргаагүй. Харин тавдугаар бүлэгт энэ дүрийг жүжигчин Нейл Тигер Фрий бүтээх болжээ.

9. Уул

15879660-8699110-9-0-1504172596-1504172599-650-1-1504172599-650-21ca4b9a8e-1504710253

Бүх цувралын турш Уул хэмээх энэ дүрд гурван хүн тогложээ . Эхний бүлэгт энэ дүрд Австралийн жүжигчин Конан Стийвенс тоглосон боловч тэрээр өндөр үнэтэй тоглох болсоноос шалтгаал Хоббитод тоглохоор энэхүү цувралыг орхижээ. Хоёрдугаар бүлгээс эхлэн уг дүрд орлон тоглогчийн ажилтай Иан Вайт бүтээжээ. Харин дөрөвдүгээр бүлгээс энэ дүрийг мэргэжлийн тулаанч Хафпор Жулиус Бёорнссон бүтээж эхэлжээ.

      15879710-s-b66df1d8118a660357685897a7c98a6e9e559ff3-1504013210-650-3f12c5e30e-1504710253

Харин бүх цувралын турш солигдоогүй, орлуулашгүй дүр бол яах аргагүй Тирион юм. Вестерост түүн шиг онцгой төрхтэй, чадварлаг жүжигчин одой хэд байх бол. Харин түүний сахал, үс эхний бүлгээс долдугаар бүлэг хүртэл хэрхэн өөрчлөгдсөнийг үзэгчид анзаарсан биз ээ.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ