2060 онд эрчүүд үр тогтоох чадваргүй болно гэж үзжээ

0
80

large_2ckKYRF7sJuVPH2JcJi-js5FVZFHYt69qtJxQ4YgnnU

Хойд америк болон Европ, Австрали, Шинэ Зеландад хийсэн тандалт судалгаагаар 1973-2011 оны хооронд эрчүүдийн 50-60 хувийнх нь үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо буурсан үзүүлэлт гарчээ. Харин Ази болон Африк, Өмнөд Африк дахь 42 мянга орчим эрэгтэйд хийсэн тандалт судалгаагаар эр бэлгийн эсийн тоо буураагүй болох нь тогтоогджээ. Гэхдээ эдгээр бүсүүдээс ирүүлсэн мэдээлэл хангалтгүй гэж үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд эрэгтэйчүүдийн үрийн шингэн дэх эр бэлгийн эс цөөрч байгаа эсвэл өсөж байгаа эсэх талаар хангалттай хариуг судлаачид олж чадаагүй байсан.  Гэвч өнгөрсөн хэдэн арван жилүүдэд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар түрүү булчирхайн хавдар гэх мэт санаа зовоосон сөрөг үзүүлэлт  их ажиглагдах болжээ . Дээрхи асуудлуудын нэг нь  үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөрч байгаа явдал юм. Иймээс эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал аюултай хэмжээнд хүрэхэд ойрхон байгаа гэдгийг судлаачид анхааруулж байна.

- Сурталчилгаа -

Дээрхи тандалт судалгаан дээр үндэслээд 2060 онд эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо эрс буурах буюу үр тогтоох чадваргүй болохыг мэргэжилтгүүд анхааруулж байна. Үүний хамгийн гол шалтгааныг  хүрээлэн буй орчинтой холбоотой гэж үзэж байгаа бөгөөд эрчүүдийн үржлийн явц маш эмзэг байдаг. Энэ нь эхийн хэвлийд байхаасаа өөрчлөгдөж насанд хүрэхэд мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг.

Эр бэлгийн эс яагаад цөөрч байгаа талаар судлаачид нарийн судлахаар ажиллаж байгаагаас гадна газарзүйн байрлалын хувьд ялгаатай байгаа бөгөөд үүний шалтгааныг олж тайлбарлахаар ажиллаж байна.

Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол амьдралын хэв маягаа өөрчлөх, химийн бодис орсон бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгах гэх мэт аргууд юм. Хорт зуршлаасаа салах буюу архи, тамхины хэрэглээгээ багасгахаас гадна эрүүл амьдралын дадал зуршлыг бий болгох хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүнд таргалалт болон эрүүл бус хооллолт хамаарах бөгөөд эдгээр нь эр бэлгийн эсийн тоо буурахад хангалттай нөлөөлдөг гэж үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ