Бүх цаг үеийн хамгийн зугаатай видео тоглоомууд

0
64

       1799

Видео тоглоом нь хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч дуртай. Сүүлийн үед видео тоглоомыг спорт болтол хөгжүүлж, уралдаан тэмцээн зохиодог болсон. Donkey Kong, Uncharted гээд видео тоглоомын хөгжил үргэлжилсээр байна. Хөвгүүдийн дуртай зэр зэвсэг, байлдааны танк, буу улам боловсронгуй болж, түүгээр мөнгө олох хэмжээнд хөгжүүлдэг болжээ. Видео тоглоомыг тоглох үед хөгжилтэй, зугаатай олон үйлдлүүд дэлгэцэнд гарч, заримдаа найз нөхөдтэйгээ өрсөлдөхөд ч зугаатай байдаг. Өнгөрсөн хугацаанд гарсан, бүх цаг үеийн турш бүтээгдсэн хамгийн хөгжилтэй 27 видео тоглоомыг уншигчиддаа хүргэж байна. Та өөрийн тоглох дуртай тоглоомоо манай коммент хэсэгт үлдээж болно.

27. Jazzpunk 2014

- Сурталчилгаа -

Энэ нь тоглогчдид эхнээсээ инээд хөөр бэлэглэнэ. Аяны цүнхний хэлбэртэй хүний дүрстийг хуураад хүүхэлдэйн киноны ертөнцөд орно. Хошигнол нь маш хурдан бөгөөд ойлгомжтой

26. West of Loathing 2017

1024

Энэ нь хар цагаан зураглалтай ба зэрлэг өрнөдийн адал явдлыг харуулна. Зураасан зургаар дүрслэлээ гаргасан энэ тоглоом адал явдал, хөгжилтэй бүхнээр дүүрэн. Сүнсэн хотод өрнөх адал явдал дунд нуугдсан эрдэнэсийг олж, түлхүүрийг тайлна.

25. Spy vs Spy 1984-1986

Хоёр хүн зэрэг тоглож болох зориулалттай уг тоглоом маш сайн дүрслэлтэй. Мэд сэтгүүлийн хүүхэлдэйн зураглалаас хошин санаагаад авсан нь инээд хүрэм. Та өрсөлдөгчийнхаа хэрхэн тоглохыг харж элгээ хөштөл инээх болно.

24.Parappa the Rappa 1996

      3840

Цаас мэт нимгэн соёотой репперийн сайхан түүх бөгөөд каратен хөдөлгөөнөөр сонгино хэрхэн хэрчихийг заалгадаг тухай гардаг.

23. Undertale 2015

Хуучны мэт зураглалаар хийсэн дулаахан дүр төрхтэй дүрүүдээс бүтсэн уг тоглоомыг тоглох нь бөөн бөөн адал явдал. Хүн болон амьтад, мангасуудын хоорондох дайнд хөгжилтэй дүрүүдийг оруулж өгчээ. Нэмэж хэлэхэд дайснаа та сайтар тэвэрсэнээр ялж болно.

22. Hitchhiker’s Guide to the Galaxy 1984

Энэхүү түүхийг Дуглас Адам бичсэн бөгөөд ном болон радио өгүүллэгтэйгээ тун ойролцоо хийгдсэн. Зурвас бичих адал явдлын хамгийн хөгжилтэй өрсөлдөөнт тоглоом юм.

21. Overcooked 2016

    1920

Энэхүү тоглоомыг хоёр хүн тоглож болох бөгөөд гал тогоонд өрнөх хамгийн хөгжилтэй тоглоом. Танд гал дээр юмаа мартчихаад алга болчихдог найз байдаг л биз дээ.

20.Katamari Damacy 2004

Бүхий л гаригийн эцгээсээ хойш гариг ертөнцийг засахаар оролдож буй тухай тоглоом юм. Та эд зүйлсийг өнхрүүлж, том бөмбөлөгүүдээр шинэ оддыг үүсгэх гээд ажил мундахгүй.

19. Worms 1995 цуврал тоглоом

    1061

Энэ тоглоом нь цэрэг армийн төрлийн тоглоом бөгөөд армийн стратегийн талаар голдуу хөвгүүдийн анхаарлыг татах тоглоом. Үүнд тэсрэх бөмбөг, зэр зэвсэг, тэсрэгч хонь гээд сонирхолтой зүйлүүд багтжээ.

18. WarioWare 2003 цуврал

    640

Үлэг гүрвэлээс зугатаах, том хамрыг барьж авах гээд олон сонин хачин зүйлсээр дүүрэн тоглоом юм. Хөгжилтэй хүүхэлдэйн зохиолуудыг үзэж баясахаас гадна яг юу хийх ёстой чинь таамаглашгүй байх болно.

17. Octodad 2010

Та наймаалж боловч  хүний аавын дүрд хувилж тоглоно. Хүний хийдэг энгийн зүйлүүдийг гүйцэлдүүлэхийн тулд танд багагүй хүчин чармайлт хэрэгтэй болох байгаа нь маш хөгжилтэй.

16. Hitman 2000 цуврал

800

Энэ тоглоомыг тоглосоноор Ноён Бин болон Жеймс Бондын дүрд орсон мэт мэдрэмж төрнө. Хэрвээ та гадаадын тагнуулыг нууцаар хөнөөхөөр шийдсэн бол түүний үдэшлэг дээрхи олон зуун зочдын тоонд багтах ёстой.

15. Skate 2010

    1200

Задгай талбайд скийтээр гулгагч залуусын өрсөлдөөнт тоглоомыг та сонирхоод үзээрэй. Өөрийн хамтрах багаа сонгоод өрсөлдөнө. Маш сайн зураглал, дүрслэлтэй хөгжилтэй тоглоом юм.

14. Psychonauts (2005)

    1600

Зохиолч Тим Шаферийн зохиосон Monkey Island-аас санаа авсан уг тоглоом онцгой хачин зөгнөлт ертөнцөд умбуулна.

13. South Park: Stick of Truth (2014)

1200 (1)

Яг л таны бодож байгаа шиг. Хүүхэлдэйн киноноосоо ялгарах зүйлгүй. Хүүхэддээ санал болгохоос өмнө өөрөө тоглоод үзээрэй.

12. Goat Simulator 2014

1800

Энд та бол ямаа. Орчин үеийн хот тосгоныг нурааж, шарсан махыг идэж, музейг бусинуулж, зөрж өнгөрсөн ачааны машиныг долооно. Уг бүтээлийг анх Шведийн Кофены Толбо хэмээх студи хийсэн ч олон нийтэд гаргах бодолгүй байжээ. Эцэст нь олны хүртээл болоход амжилт олж одоогоор 2,5 сая хүн тоглоод байна.

11. Bad Fur Day 2001

Энэ бол нүүр дүүрэн амтай архидан согтуурах дуртай хэрэмний тухай юм. Тэрээр найз охинруугаа очих гээд харих замдаа үргэлж саад тотгортой учирч явдаг. Мэдээж энэ тоглоомыг насанд хүрэгчдэд зориулсан.

10.Lego City Undercover 2013

Супер цагдаа Чэйс Мккэйн нь аюултай гэмт хэрэгтэн Рекс Фөриг барихаар оролдож байгаа нь кино мэт л өрнөнө. Багачууд хүүхдүүдийн дуртай тоглоомоор гарцаагүй сонгогдох биз ээ.

9 . The Stanley Parable 2013

Оффисийн ажилтн Стэйнлиг өгүүлэгчийн хоолойгоор юу хийхийг ойлгож гүйцэтгүүлнэ. Франц Кафкагийн зохиол шиг л санагдах маш сонирхолтой тоглоом юм.

8.Saints Row 4 2013

    4800

АНУ-ын ерөнхийлөгчийн тухай гэж ойлгож болох энэ тоглоом буудалцаан, тулааны тактикийг харуулсан, өндөр ур чадвар шаардсан тоглоом юм.

7. Fable 2008 цуврал

     640 (1)

Англи улсаас гаргасан уг тоглоом нь элэг хөшмөөр хөгжилтэй адал явдлаар дүүрэн. Зөгнөлт тоглоомуудаас дүрслэл, уран зөгнөлөөрөө ялгарах энэ тоглоом өрсөлдөөнөөр дүүрэн.

6. Surgeon Simulator (2013)

    1920 (1)

Эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай видео тоглоом хөгжилтэйгээс гадна цочмоор хачин үйл явдлуудаар дүүрэн. Тоглогчид мэс засал хийхдээ төрөл бүрийн хачин зүйлсийг үзнэ.

5. Grand Theft Auto (series, 1996-)

1280

Гэмт хэргийнхэнтэй хөөцөлдөх цагдаагаас эхлээд машины уралдаан ч болж мэдэх, цус, хүчирхийлэл агуулсан ч гэлээ адал явдалаар дуусашгүй маш сонирхолтой тоглоомыг зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан гэдгийг сануулахад илүүдэхгүй.

4. Bulletstorm (2011)

    3620

Марвелийнм зохиолч Рик Ремендэрийн зохиолоос сэдэвлэсэн уг тоглоом мэргэн буудагчийн ур чадвараас гадна хошин зүйлсээр дүүрэн өрнөдөг. Үлэмж биет үлэг гүрвэл ч үүнд гардаг.

3. The Sims 2000 цуврал

1920 (2)

Зохион бүтээгч Вилл Врайт өөрийн телевизийн шоунаас санаа авч оричн үеийн амьдралын хэв маягийг хослуулжээ. Өөрийн гэсэн байшингаа бариад өөрийнхөөрөө засаж тохижуулаад өөрийнхөөрөө зугаацаж байтал…

2.Portal 1 (2007) and 2 (2011)

    1608

Энэхүү тоглоомын хамгийн гайхалтай дүр бол алуурчин компьютер юм. Энэхүү даалгавар гүйцэтгэгч алуурчин компьютерээр бүх даалгаварыг гүйцэтгэнэ. Түүний нэрийг Гладос гэдэг.

1.The Secret of Monkey Island (1990)

    maxresdefault (1)

1990 онд гаргасан олон хөгжөөнд, адал явдалт тоглоомуудын хамгийн хөгжилтэй гэж хэлж болох уг тоглоомонд сэлмээр тулалдах нь гайхалтай. Далайн дээрэмчид, араг яст дээрэмчин гээд сонирхолтой хүүхэлдэйн тоглоом юм. Сармагчингийн арлаас илүү сонин хачныг та мэдрэхгүй биз ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ