Салсан эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хамтран өсгөх вэ

0
81

          a32f544f-e3fb-4524-cbeb-27c66e944c4a

Гэр бүл салалт гэдэг тоглоом биш. Салалт бол шийдэл биш. Үүнийг насанд хүрсэн хүмүүс шийддэг хэдий ч хүүхэдтэй хүмүүсийн хувьд энэ нь давхар хариуцлага бууж ирдэг. Нэгэнт эцсийн шийдвэрт хүрч салсан бол хүүхдээ хэн нь авч үлдэх вэ? Хүүхдийн сэтгэлзүйг хэрхэн бэлтгэх, хэрхэн хамтран өсгөх гээд асуудлууд гарна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Ажлын өдрүүдэд ээжийнхээ гэрт, амралтын өдрүүдэд аавынхаа гэрт гэх мэт хүүхдээ ээлжлэн хардаг эцэг эхчүүд байдаг. Зарим нь зөвхөн ээж дээрээ байрлах тохиолдол ч бий. Харин эсрэгээрээ аавынхаа гэрт ажлын өдрүүдэд, ээжийнхээ гэрт амралтын өдрүүдэд байх нь зүйтэй юу? Хүүхдийг ингэж сэтгэл хоёрдуулахын оронд солилцоо хийх аргыг ашиглаж болно. Үүнийг өөрөөр “Шувууны үүрэн” арга гэж нэрлэдэг.

- Сурталчилгаа -

Эцэг эхчүүд хүүхэддээ зориулж тусдаа байр бэлдэж түүндээ ээлжлэн хүүхдээ харах, эсвэл тус тусдаа байртай байж хамтран ээлжилж амьдрах. “Psychology Today” сэтгүүлээс гаргасан тайлбарт өгүүлснээр “Шувууны үүр” арга нь хүүхдийн амьдрах тав тухтай нөхцлийг хангаж, аль болох хоёр талд байлгахгүй байхад анхаарах явдал юм.

               a0477d87-26ab-41a1-cfb4-0293e404f212

Энэ нь гэр бүл салалтын эхэн үед хамгийн чухал байдаг. Учир нь хүүхдийн сэтгэл зүй гэр бүл салалтын золиос болох нь бий. Эцэг эх нь нэг байр хувааж хэрэглэж байгаа нь хүүхдэд эерэгээр тусна. Гэр бүл салалт болон салалтын дараах хүнд харилцаа хүүхдэд дарамт учруулдаг. Энэ үед хүүхдээ ийш тийш зөөхийн оронд хүүхэддээ зориулж хамт байх байр бэлдэж болох юм.

Гэр бүлийн мэргэжилтнүүд “шувууны үүр” аргыг гэр бүл салалтын шийдвэрлэх хугацаанд илүүтэй чухал гэж үзэж байна. Энэ нь таны гэр бүлийн эрч хүчийг бууруулахгүй байхаас гадна хүүхэддээ тэдний төлөө эв түнжинтэй байж чадна гэдгээ харуулж буй явдал юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ