Европчууд амралтаараа хаашаа аялдаг вэ

0
60

         large_0xPAnxDQzb71pNgma05zHZ8tm5ZyuE2wvkL5259Q6hU

Европын улс орнуудын иргэд амралтаараа хаашаа аялдаг вэ? Тэд аль далайн эрэг дээр очиж наранд шардаг бол? Амралтаа өнгөрүүлэхдээ европчуудын ихэнхи нь гэрийнхээ ойр орчим зугаалдаг гэсэн судалгаа байна. Тиймээс европоор аялж байгаа аялагчдын олонх нь европчууд өөрсдөө байдаг гэж үзжээ. Үүнд Канарийн арлууд, Парис болон түүний ойр орчим, Испанийн Каталони, Барселон гэх мэт газрууд тэмдэглэгджээ. 2015 онд гаргасан судалгаанаас харвал Европын улс орнуудаар аялсан иргэдийн 90 хувь нь европчууд өөрсдөө байжээ. Тэдгээрээс 85 хувь нь өөрийн улс дахь ойр орчмын газруудад амралтаа өнгөрүүлсэн байна.

Испани болон Итали , Франц нь хамгийн их хүн очдог улс гэж тэмдэглэгдсэн бөгөөд 2015 онд Испани улсад нийт 94 сая жуулчин/хоног очсон гэх тооцоо гарчээ. Каталоний арлуудад 75,5 сая жуулчин/хоног очсон бол Балерийн арлууд болох Мажорка, Ибиза арлуудад 65,2 сая жуулчин/хоног амарчээ.

- Сурталчилгаа -

Франц улс шилдэг 10 улсыг тэргүүлж, Парис хотод нийт жуулчид 76,8 сая жуулчин/хоног очсон бол Алпь-Коте-Азур хотод 54,6 сая, Роне-Алпьд 48,7 сая жуулчин/хоног өнгөрүүлсэн байна.

       9iKtfOdEvAer36NIPKIkiqiNxixohXKZkbDPnkg7ccw

Харин Европчууд бүс нутгаасаа гарч аялахдаа АНУ, Турк зэрэг орнуудаар аялдаг гэсэн судалгаа байна. 2015 онд Их Британи болон Эстонийн иргэд амралтынхаа гуравны нэгийг бүс нутгаасаа гадуур улс орнуудад өнгөрүүлжээ. Гэхдээ европчуудын 10 хүн тутмын дөрөв нь санхүүгийн боломжгүйгээс болж гэртээ амралтаа өнгөрүүлдэг бол үлдсэн хүмүүсийн таван хүн тутмын нэг нь бүс нутгаасаа гадуур аялдаг гэж үзэж байна.

Европчууд нэг хоногт 100 ам.доллар аялалд зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Харин Монголчуудын хэдэн хувь нь хаана амралтаа өнгөрүүлдэг вэ?

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ