Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ Торонто кино наадамд оролцжээ

0
100

                       2017 Toronto International Film Festival - "The Breadwinner" Premiere

Жүжигчин Анжелина Жоли хүүхдүүдийн хамт Торонто кино наадам дээр хүрэлцэн иржээ. Тэрээр хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаадаа баяртай байгаагаа сэтгүүлчдэд ярьсан байна.

Цагаан хослол өмссөн Жоли өөрийн хүүхдүүд болох 12 настай Захар, 11 настай Шило болон  9 настай ихрүүд болох Нокс,  Вивиен нарыг авч иржээ. Тэд Жолигийн шинэ киноны найруулагч буюу Павана хүүхэлдэйн киноны Саара Чоодрид дуу оруулагч Нора Твомэйтай хамт зогсож байлаа.  Жүжигчин Жоли үзэгч фэнүүддээ гарын үсгээ өгөн, хамтдаа селфи хийж байв.

- Сурталчилгаа -

         2017 Toronto International Film Festival - "The Breadwinner" Premiere

         2017 Toronto International Film Festival - "The Breadwinner" Premiere

         2017 Toronto International Film Festival - "The Breadwinner" Premiere

Жолигийн энд ирсэн шалтгаан нь өөрийн продюссераар ажилласан бас нэгэн кино болох “Breadwinner” киног дэмжихээс гадна Камбоджийн талаар хийсэн киноны тухай хэвлэлийн хурал хийх, хүүхдүүдийнхээ талаар сэтгүүлчидтэй чөлөөтэй ярилцахаар иржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ