Galaxy Note8 гар утасны урьдчилсан захиалга өмнөх амжилтаа эвдлээ

0
123

       Models pose for photographs with Samsung Electronics' Galaxy Note 8 during its launching ceremony in Seoul

“Самсунг электроникс” компанийн мэдээлж байгаагаар Galaxy Note8 гар утасны урьдчилсан захиалга урьд байгаагүй дээд амжилтанд хүрээд байгаа бөгөөд өмнөх загвар болох Note7 гар утасны захиалгаас 2,5 дахин их байгаа гэж мэдээлжээ. Самсунг компани нь Apple компаниас гаргаж буй шинэ iPhone  загварын гар утастай өрсөлдөхөөр бэлтгэж байгаа бөгөөд ирэх пүрэв гаригаас эхлэн Note8 загварыг АНУ- болон Өмнөд Солонгост худалдаалж эхлэнэ.

        An employee poses for photographs with a Samsung Electronics' Galaxy Note 8 during its launching ceremony in Seoul

- Сурталчилгаа -

Өнгөрсөн таван өдрийн турш Galaxy Note8 гар утасны урьдчилсан захиалга 650 мянгад хүрээд байгаа бөгөөд нийт 40 орноос захиалга иржээ.

Note7 загварын гар утасны баттерей дэлбэрснээс болж Самсунг компани тухайн загварыг худалдаанд гаргахгүй хэмээн буцаан таталт хийж байсан хэдий ч байнгын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага дээр үндэслээд шинэ Note8  загварыг гаргахаар болсон гэдгээ компанийн зүгээс мэдээлж байна.

Note8 гар утасны үнэ 930ам.доллараас 960 ам.долларын хооронд худалдаалагдах ба гар утасны оператор болон дата багцийн үнийг шингээжээ.

Apple компанийн зүгээс шинээр гаргаж буй iPhone утсаа онцгой шийдэл, загвартай хийж байгаа гэдгээ дурдаж байсан. Тэдний зүгээс  Самсунг компанийн Note8 гар утастай өрсөлдөхүйц шинэлэг байна гэдэгтээ итгэлтэй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ