Ижил хүйстэн ази уран бүтээлчдийн үзэсгэлэн

0
92

       _97714036_a06754d6-cf92-4ff7-93ac-33abbbf76e0b

Хятадын нэгэн тариачин, ижил хүйстэн залуу өөрийн бэлгийн хүсэл сонирхлыг эртний хятадын урлаг болох цаасан хайчилбараар буулгажээ. Түүний бүтээлүүд Тайпей хотын ижил хүйстнүүдийн музейд тавигдсан байна. Өөрийгөө үгүйсгэж, шаналж зовсон түүхүүд түүний бүтээлүүдээс илхэн харагдана. Энэхүү урлагийн үзэсгэлэн нь Хятад улс ижил хүйстэн хүмүүсийн урлагийг дэмжиж эхэлж байгаа нэгэн илрэл гэлтэй.

Эхэндээ Шияадайгийн бүтээлүүд Эх газрын Хятадад гарсан боловч цагдаа нар хувийн үзэсгэлэнг нь нураажээ. Цагдаа нар бусад уран бүтээлчдийн эротик бүтээлүүдийг хураан авсан боловч түүний бүтээлүүдийг үлдээсэн байна.

- Сурталчилгаа -

“Цагдаа нар хэлэхдээ миний уран бүтээлийг дэндүү гоё байна гэсэн” хэмээн 54 настай уран бүтээлч инээмсэглэн ярьлаа.

Тэд түүний бүтээлийг ойроос харсан бол ижил хүйстэн уран бүтээлч өөрийн сэтгэлээ илэрхийлэхийг хичээж байгааг ойлгох байсан биз. Одоогоор ази тивийн өнцөг булан бүрээс 50 гаруй бүтээлүүд Тайпей хотын музейд тавигдаад байгаа бөгөөд энэ нь азид анх удаа нээгдэж буй ижил хүйстнүүдийн уран бүтээлийн үзэсгэлэн юм.

Шияадейгийн бүтээл эртний Хятадын цаасан хайчилбар гэдгээрээ танигдах ба улаан тоосгон байшин, цэцэгс, шувууд гэх мэтийг дүрсэлжээ. Гэхдээ үүнийг ойртон харвал түүний амраг залууруугаа тэмүүлсэн хүслийг дүрслэн харуулсныг олж харах болно.

Өөр нэгэн дүрслэл нь түүний эхнэр хүүгээ тэврээд гэрээсээ эр нөхрөө амраг залуутайгаа хэрхэн хурьцал үйлдэж байгааг харж зогсоо зураг байгаа нь хүмүүсийн нүүрний хувирал хэрхэн шаналалтай басхүү амар амгалан байгааг харуулжээ.

“Тосгонд хэрэв чи өөрийгөө ил болгох аваас гэр бүлийнхэн чинь чамайг буруушааж, гэртээ амьдрах аргагүй болно. Би өөрийн хайртай залуутайгаа хамт байхыг хүссэн ч айж байсан. Би өөрийгөө ямар нэг өвчин тусчихаж гэж бодож байлаа. Зүрх минь өвдөж байсан хэдий ч басхүү жаргалтай байлаа. Тиймээс би цаасан хайлчилбарт амьдралаа дүрслэн харуулсан” гэж ярьж байна.

           _97714038_800f8877-6a26-420c-890f-827cc7f30bb3

Тайпейд байх уг үзэсгэлэнг Спектросинтезиз гэх бөгөөд Азийн ижил хүйстэнүүдийн асуудал болон урлагийн бүтээлүүдийг дэмжиж гаргажээ. Хятадын эртний урлагийн бүтээлүүдээр өөрийн авьяас чадварыг харуулах гэсэн олон уран бүтээлчдийн бүтээл энд байна. Энд Тайван, Хятад, Хонг Конг, Сингапурээс гадна АНУ, Канадаас ч уран бүтээлүүд ирүүлжээ.

“Ижил хүйстэн уран бүтээлч Европ болон Америкт олон байдаг ч азид маш цөөхөн байдаг. Азид энэ талаар дэмжихгүй байх нь их ажиглагддаг. Тиймээс ч уран бүтээлчид өөрсдийгөө илэрхийлж, зарлаад байдаггүй” хэмээн нэгэн уран бүтээлч ярьжээ.

                     _97714041_jimmyong_heartsons_2004_charcoalonpaper_216x126cm_3876x2520pixels_imagecourtesyoffostgallery

Өөр нэгэн уран бүтээлч болох Онгийн бүтээлүүд хэзээ ч Сингапурын олон нийтийн музейд тавигдаж байгаагүй гэнэ. Учир нь ижил хүйстэн байх нь хуулиар зөвшөөрөгдөөгүй гэнэ.

Тайван бол ижил хүйстнийг хүлээн зөвшөөрдөг улс. Энэ улс нь Азид анх удаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан газар юм. Уг музейг үзсэний дараа зарим хүмүүс гунигтай байгаагаа хэлж байлаа. Дотогшоогоо бүгэж амьдрана гэдэг гунигтай бас ганцаардмал юм гэж тэд хэлж байна.

       _97714223_aca2119a-2446-4a36-adf0-fd4d8a115022

Шияадай энэ хүртэл урт замыг туулжээ. Тэрээр өөрийгөө өвчтэй гэж бодсон учраас энэ байдалтайгаа эвлэрэхгүй хэмээн эмэгтэй хүнтэй гэрлэжээ. Тэд хүүтэй болсон хэдий ч түүний сэтгэл өөр эрэгтэй лүү тэмүүлж байлаа. Гэхдээ тэрээр хүүгээ бодон эхнэрээ орхисонгүй. Гэвч хүү нь хавдартай болж, үхлийн ирмэг дээр ирэх үед тэрээр цаасан хайчилбар хийж эхэлжээ. “Энэ бүхэн маш хэцүү байсан. Би эхнэртэйгээ байсан хэдий ч хайртай залуугаа бодон шаналдаг байсан. Миний эхнэр ч шаналж байсан. Тэр өөрийн амьдралаа золиосолсон шүү дээ. Би түүнийг их өрөвдөж байсан. Би зөвхөн цаас хайчлаагүй, би эхнэрээ ч бас “хайчилсан юм” ” гэж тэрээр ярьж байна. Үүний дараа Шияадай Бээжинрүү явж өөр шигээ адил ижил хүйстэн эмчид ханджээ. “Би түүнээс надад энэ өвчнөөс салах ямар нэг эм өгөөч гэж гуйсан. Гэвч тэр надад чамд ямар ч эм хэрэггүй. Чи эрүүл байна. Үүнийг өөрчлөх арга байхгүй гэж хэлсэн. Тэр л надад бүтээлээ үзэсгэлэнд аваачиж тавихыг зөвлөсөн. Бээжингийн ижил хүйстнүүдийн үзэсгэлэнд очиж бүтээлээ үзүүлэхэд тэд намайг агуу уран бүтээлч гэж шагшиж байсан. Тэд намайг бүтээлээ интернэтэд тавихгүй байхыг сануулаад, миний нэрийг нууцлана гэдгээ хэлсэн”

       _97714221_b20ebdca-83cd-429c-bc9e-bb8dc54abf28

Түүний цаасан хайчилбарууд дэлхий даяар худалдаалагдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилээс өөрийн нэрийн дардастай худалдаалж эхэлжээ. Энэ бол ахиц юм. Тэрээр цуглуулсан мөнгөө хүүгийнхээ эмчилгээнд зарцуулсан ба одоо болтол гэрлэлтээ цуцлуулаагүй хэдий ч өөр залуутай болзож байна.

“Би залуу байхдаа өөрийгөө үнэхээр өвджээ гэж боддог байсан. Харин одоо бол энэ бүхнийг өөрчлөх арга байхгүй гэдгийг ойлгосон. Миний жинхэнэ хүнийг хэзээ ч устгаж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон” хэмээн Шияадай ярьж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ