Далай, тэнгисийн усны хүчил ихсэж байна

0
181

_98389170_1

Орчин үеийн хүн төрөлхтний амьдралын хэв маягаас болж үүсэж буй  нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал далай тэнгисийн амьдралд нөлөөлж байгаа талаар BBC мэдээлж байна. Энэ нь далайн усыг илүү хүчиллэг болоход нөлөө үзүүлж байгаа гэдгийг тогтоожээ.

Найман жилийн турш 250 эрдэмтдийн хамтарсан судалгаагаар үүнд далай тэнгисийн амьд биетүүд онцгой аюулд өртөөд байгаа гэх дүгнэлтэд хүрчээ. Ингэснээр өсөж буй сагамхай загас насанд хүрэх үедээ тоо толгой нь одоогийнхоос 12 зэргээр буурах болохыг эрдэмтэд анхааруулж байна. Германы эрдэмтдээр ахлуулсан “БиоАсид” төслийн хүрээнд хийсэн уг судалгаанаас харвал зарим амьд организмд химийн өөрчлөлт шууд нөлөөлж байгаа хэдий ч нөгөө талаас далайн амьд биетүүдийн хоол тэжээлээр дамжиж шууд бусаар нөлөөлнө гэж үзэж байна. Далайн хүчил нь дэлхийн дулаарал болон далайн эрэг дагасан хөгжил, үлэмж хэмжээгээр загасчлах, хөдөө аж ахуйн бордоо зэргээс шалтгаалж улам дордоно гэдгийг эрдэмтэд хэлж байна. Далайн хүчил нь газрын тосноос ялгарах нүүрстөрөгчөөс үүсэж байгаа бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн хүчил ялгаруулж, далайн устөрөгчийн хүчин чадлыг бууруулж байна.

- Сурталчилгаа -

_98389173_1

Аж үйлдвэржилтийн хувьсгал эхэлснээс хойш далайн усны устөрөгчийн нөөц гадаргын усан дээр 8.2-оос 8.1 болтол буурчээ. Энэ нь далайн хүчлийг 26 % ихэсгэсэн гэж үзэж байна. Дулаан усны шүр нь хүйтэн усны шүрээс илүү мэдрэг байдаг бол хясаа болон эмгэн хумснууд хавч хэлбэртнээс илүү мэдрэмтгий юм. Далайн хүчил нь  амьд биетүүдийн  амьдралынх нь  эхний үе шатуудад илүүтэй нөлөөлж байгааг эрдэмтэд ажиглажээ. Эдгээр амьд биетүүд далайн хүчлийн нөлөөнд  шууд өртөхгүй байлаа ч шууд бусаар амьдрах хэв маяг болон хоол хүнсний өөрчлөлтөөс нь болж дам нөлөөлөх болно гэж үзэж байна. Энэ өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд ч онцгой нөлөө үзүүлнэ.

БиоАсид судалгааны багийнхан 2009 оноос хойш далайн усны хүчиллэгийн талаар эрчимтэй судалгаа хийжээ. Далай тэнгисийн амьд биетийн 350 төрөл зүйлд хийсэн сорилоор тэдгээр амьтдын хагас хувь нь далайн усны нүүрстөрөгчийн нөлөөнд сөрөг үзүүлэлт нь өссөн болохыг тогтоожээ. Атлантын тэнгисийн сагамхай загас, хөх мөгөөрс, одон загас, далайн зараа болон далайн эрвээхий зэрэг амьтад амьдралынхаа эхэн үед илүүтэй өртөж байгааг илрүүлжээ. Харин нарийн хөлт хавчан дээр хийсэн судалгаанаас харвал тэдгээр нь далайн хүчилд огт мэдрэг бус байгааг анзаарчээ. Зарим далайн ургамал нь нүүрсхүчлийг фотосентицжих үйл явцдаа ашигладаг бөгөөд энэ нь ашиг тустай байж болох юм гэдгийг эрдэмтэд хэлж байна. Судалгааны багийн мэргэжилтний хэлж байгаагаар тэнгисийн амьд организмууд хоорондоо холбоотой учраас далайн өөрчлөлтийн нөлөө микробоос загасанд нөлөөлж болно. Далайн усны хэм өөрчлөгдөж байгаа нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, түүнчлэн хүн төрөлхтний амьдралд нөлөөлнө гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ