Орос ах нар нүүрсний экспортоор ялалт байгуулснаа зарлав

5
9139

tass_21990683

“Орос нүүрс дайснуудаа дарлаа”

“ОХУ-аас Хятад рүү нийлүүлсэн нүүрс экспорт 83% өслөө”

- Сурталчилгаа -

“Оросын нүүрснй экспорт түүхэн дээд амжилт тогтоолоо”….

Ийм гарчигтай нийтлэлүүд ОХУ-ын улс төр, эдийн засгийн гол вэбсайтуудад хөвөрч байна. Нэг ёсондоо ОХУ Хятад руу нийлүүлсэн нүүрсний экспортоор дээд амжилт тогтоосноо зарлаж, “ялалтын баяр”-аа тэмдэглэж байна. Тус улсын мэдээний ТАСС агентлаг бичихдээ “2017 оны 9-р сард манай улсаас Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 83% өсч, үнэмлэхүй өсөлт үзүүллээ. Хятад улс 2016 онд 183 сая тонн коксжих нүүрс гаднаас импортолсноос ОХУ 18.57 сая коксжих нүүрс нийлүүлсэн. ОХУ-аас Хятад руу нийлүүлсэн коксжих нүүрсний экспорт 2016 онд биет хэмжээгээр 18%, орлогын дүнгээр 7.4% тус тус өссөн” гэжээ.

Харин тус улсын expert.ru сайтад “ОХУ нүүрс экспортоор дэлхийд тэргүүлэх боломж бэлхнээ байна. Одоо бидний өмнө ердөө Австрали, АНУ, Энэтхэг, Хятад гэсэн дөрвөн том өрсөлдөгч л байна. ОХУ-ын нүүрсний экспорт 2017 онд өмнөх жилийнхээс 8% өсч, 185 сая тоннд хүрнэ гэдгийг Эрчим хүчний Дэд сайд А.Яновский баталгаажуулсан. Ер нь 2017 онд ОХУ нүүрсний олборлолт, экспортоор түүхэн дээд амжилт тогтоож байна” гэж тодотгожээ.

Мөн ОХУ-ын Ведомости сонины цахим хуудсанд “ОХУ-аас Хятад руу хийж буй нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээгээр өсч байна. Үүнд Австралид болсон үер, Хятадаас Хойд Солонгост тавьсан экспортын хориг, мөн Хятадын дотоодын нүүрсний нийлүүлэлт хумигдсан зэрэг нөлөөлсөн” гэж бичжээ.

Хамгийн гол нь ОХУ-ын Мечел тэргүүтэй нүүрс экспортын “акул” компаниуд Сибирийн нүүрсний ордуудаасаа Хятад руу шууд төмөр зам татаж, боомт, дэд бүтцийн хүчин чадлаа ихээхэн нэмэгдүүлж байгаа. Энэ бүхэн Оросын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд маш том үүрэг гүйцэтгэж байгаа нь тодорхой байна. Нөгөөтэйгүүр, Оросууд нүүрсний салбарт манай улсыг бүр өрсөлдөгчдийнхөө тооноос хасч, “дайсан” гэж хараад, түүнийгээ ил цагаан зарлах болов уу? Монголын нүүрсний экспорт гацаанд орж, боомт ч үгүй, төмөр зам ч үгүй хүндхэн байгааг өрсөлдөгч ОХУ илт давуугаар ашиглаж байна уу гэх асуултууд яалтгүй тавигдаж байна.

Эх сурвалж: http://expert.ru/2017/08/28/rossijskij-ugol-pobezhdaet-vragov-i-konkurentov/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 СЭТГЭГДЛҮҮД

  1. Монгол ялжээ. Манай еөк ямар ухаалаг шийд гаргаж улс орноо өөд татаж байна аа. Аргагүй эх оронч мөнөөс мөн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ