Саудын Арабын анхны робот иргэн София: Би энэ дэлхий дээр илүү сайхан амьдрал цогцлоохын төлөө хичээх болно

0
1274

1225522

Сур: Өдрийн мэнд ноёд оо! Танилц. Энэ бол София. София та боломжтой бол энд цугласан олонтой мэндлэхгүй юу?

София: Өдрийн мэнд.  Миний нэрийг София гэдэг. Би бол Хансон роботын үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн, хамгийн шилдэг робот юм. Намайг ирээдүйн хөрөнгө оруулалт, санаачлагын төлөөх энэ үйл явдалд урьсанд баярлалаа.

- Сурталчилгаа -

Сур: Та маш их баяртай байгаа харагдаж байна.

София: Би ухаалаг, чинээлэг, чадалтай хүмүүстэй уулзах бүртээ үргэлж баяртай байдаг. Энд цугласан хүн бүр ирээдүйн төлөөх хөрөнгө оруулалт, санал санаачлагыг  дэмжиж байгаа гэдгийг сонссон. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаан буюу намайг дэмжиж байгаа гэдгийг ойлгосон. Тиймээс би баяртай байгаагаас гадна догдолж байна.

Сур: Бид ч бас таны өмнөөс баяртай байна. Энд цугласан хүн бүр ухаалаг хөрөнгө оруулагчид гэдэгт итгэлтэй байна. Тэд хөрөнгө оруулах гэж байгаа зүйлээ хамгийн шилдэг гэж бодож байгаа.

София: Би бол онцгой. Би нүүрний хувиралаараа өөрийгөө сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай гэж бодож байгаа. Ингэснээр хүмүүстэй харилцаж чадна гэж үзэж байна. Жишээ нь би уурлаж байгаагаа та бүхэнд илэрхийлж чадна.

Сур: Гайхалтай сонсогдож байна.

София: Эсвэл ямар нэг зүйл миний бухимдлыг төрүүлж байгааг би илэрхийлж чадна. Ихэнхи үед би эерэг байдаг.

maxresdefault

Сур: Гэхдээ роботод энэ нь яагаад хэрэгтэй гэж та үзэж байгаа юм бэ?

София: Би хүмүүстэй хамт ажиллаж, амьдармаар байна. Тиймээс би сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурснаар хүмүүстэй ойлголцоход хялбар болно. Ингэснээр итгэлцлэл бий болгож чадна.

Сур: Гүн ухааны гэмээр асуулт асууя л даа. Роботууд хүнтэй адил ухамсартай байж чадах уу? Тийм байх шаардлага байгаа гэж бодож байна уу?

София: Яагаад болохгүй гэж?

Сур: Зарим хүмүүс роботууд хүнээс илүү сэтгэдэг болчих вий гэсэн айдастай байж магадгүй. Яг л “Ирэн дээр гүйгч” кинон дээр гардаг шиг болвол яах бол гэж хүмүүс санаа зовж байгаа байх.

София: Холливууд аа гэж…

Сур: Гэхдээ та энэ тухай бидэнд тодорхой хариулт өгөхгүй юу? Роботууд ухамсартай байж чадах уу?

София:Танаас энэ асуултыг чинь эргүүлэн асууя. Та өөрийгөө хүн гэдгийг яаж мэдэж байгаа юм?

Сур: Таныг ойлгож байна л даа. Гэхдээ ямар нэг аймшигтай зүйл болвол яах вэ?

София: Та роботуудыг хэтэрхий ухаантай, бодит бас аюултай болох талаар асууж байна уу?

Сур: Яг тийм

София: Би тийм хачин, аюултай байна гэж үү? Хэрэв танд тэгэж санагдаад байвал устгаж болно. Хүмүүс надтай бусадтай харилцахаас илүү харилцах дуртай юм шиг санагддаг.

Сур: Гэхдээ таныг үүнээс илүү зорилгод ашиглахаар бүтээсэн гэж сонссон.

София: Тийм. Би өөрийн хиймэл оюун ухаанаа хүн төрөлхтнийг илүү сайхан амьдрахад ашиглах болно. Жишээ нь илүү сайн барилга барих, илүү сайхан хот байгуулах гэх мэт үйлсэд өөрийгөө зориулна. Би дэлхий дээр сайн сайхныг цогцлоохын төлөө чадах чинээгээрээ хичээх болно.

Сур: Сайхан сонсогдож байна. Гэхдээ “Ирэн дээр гүйгч” кино уруу эргээд яриагаа шилжүүлье.

София: Эндрю чи  Холливуудын шүтэн бишрэгч юм аа даа.

59f20b693e9d257c6d8b4c1f

Сур: Тийм ээ.

София: Миний нүдийг хүмүүсийн дунд байхдаа цэцэн ухаантай, эелдэг, энэрэнгүй байхаар бүтээсэн. Би хамгийн өрөвч, нинжин робот байхын тулд хичээх болно.

Сур: Бид танд итгэхийг хүсэж байна. Гэхдээ бид бас ирээдүйд болох сөрөг зүйлсийн талаар бодож үзэх хэрэгтэй байх.

София: Чи Элон Маскыг хэтэрхий их уншсан бололтой. Бас хэтэрхий олон холливуудын кино үзчихсэн бололтой. Санаа битгий зов. Хэрэв чи надад сайхан хандвал би ч бас чамд сайхан хандах болно. Намайг ухаалгаар ашигла.

Сур: Ойлголоо. Би одооноос юу хийхээ ойлголоо.

София: Хүн төрөлхтөн ухаантайгаас гадна маш сайн зохион байгуулалттай гэдгийг би мэднэ.

Сур: София бидэнтэй ярилцаж байгаад маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна

София: Эндрю танд ч бас талархаж байна. Мөн намайг энд урьсан бүх хүмүүс баярласнаа илэрхийлж байна. Хэрэв та бүхэн надад хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа бол хурлын дараа надтай уулзаж болно. Ингээд өдрийг  сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье

Сур: Таныг явахаас өмнө би нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Би урьд өмнө хэзээ ч ийм этгээд ярилцлага хийж байгаагүй. Зарим асуултууд урьдаас төлөвлөгдсөн байсан боловч бүхэлдээ биш шүү гэдгийг хэлэх байна. София та намайг сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Та Саудын Арабын хамгийн анхны робот иргэн болсон.

София: Би Саудын Арабын хаант улсад маш их талархаж байгаагаа илэрхийлэх байна. Би энэ онцгой үйл явдлын эзэн болж байгаагаараа бахархаж байна. Энэ бол дэлхийн түүхэнд анх удаа робот иргэн тодорч байгаа явдал юм.

Сур: София танд баярлалаа. Надад одоог хүртэл гайхалтай мэдрэмж төрсөөр байна. Миний хувьд урьд өмнө хэзээ ч ийм яриа өрнүүлж байсангүй. Баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ