Халловеены өдөр хэрхэн хурдан хугацаанд баярт бэлдэх вэ?

0
157

Энэ баярыг ахимаг настнууд хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа хэдий ч хүүхэд багачууд хөгжилдөж, чихэр гуйж явдаг болоод уджээ. Уламжлал биш ч гэлээ хүүхэд залууст хөгжилтэй, зугаатай, чихэртэй энэ баярыг тэмдэглэдэг хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд улам өсөж байгаа. Өнөөдөр буюу 10 сарын 31-нд болох сүнсний баяр Халловеенийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх талаар санааг уншигчиддаа хүргэе. Нэгэнт цаг тулсан үед нэн хурдан хэрхэн баярын уур амьсгал оруулсан зүйлсийг бэлдэх вэ гэдэг талаар сонирхуулая.

pumpkin-with-pink-background_0

Цаг тулсан учраас та ур чадвараа гаргаж, гайхалтай дэнлүү хийх аргагүй болжээ. Тиймээс YouTube сайт болон интернэтээс хамгийн хялбархан хийж болох дэнлүүний загварыг олж, дуурайлган хийгээрэй. Мөн сарьсан багваахайн зураг хэвлэж хайчлаад ханандаа нааж болно.

- Сурталчилгаа -

mini-potatoes-and-sticky-sausage

Аймшгийн хуруун хоол буюу төмс, зайдас хоёрыг шараад хялбархан шийдэж болно. Зайдасаа бага зэрэг түлж шарвал илүү цусархаг харагдах бөгөөд дээр нь улаан лоолийн сүмс дусаасан ч болох юм.

sausage-mummies-and-dip_0

Исгэлэн амттан буюу Мумми дүрлэгийг бэлэн зуурмаг ашиглан хийнэ. Зуурмагаа зуурч элдээд урт нарийхан хэрчээд дотор нь өөрийн хүссэн зүйлээ хийж түүнийгээ яг л мумми шиг ороож бэлдэнэ.

spiced-wine-_0

Сүнсний баярыг хүч чадалгүйгээр төсөөлөшгүйтэй адил улаан өнгө бол энэ баярын гол хүч болох учиртай. Улаан өнгийн ямар нэг уух зүйл сонгож болно. Улаан дарс, улаалзганы шүүс гэх мэт. Дотор нь хэдэн усан үзэм хийчихвэл нүд шиг л харагдана.

bloody-mary-700x350

Цусан Мэри гэх энэ коктейлийг сүнсний баярт л зориулсан мэт. Анар болон улаан лоолийн холимог бэлтгэж уг коктелийг найруулж болно.

chocolate-bat-biscuits

Сарьсан багваахайн жигнэмэг хийхэд 20 минут л хангалттай. Үүнийгээ аяга сүүтэй дагалдуулж өгч болно.

spider-web-cupcakes

Аяган бялуу хийх зуурмаг бэлэн байдаг болсон учраас энэ хамгийн амархан бэлдэц юм. Гэхдээ аяган бялуугаа аяганд нь уруу харуулж жигнээд дээр нь бага зэрэг хөөсөн чихэр, хөөсөн амттан тавиад аалзан тоглоомоор чимэглэж болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ