12 жилийн өмнө анх уулзаж байсан Женнифер Лопез, Алекс Родригоз нарын хүчирхэг харилцаа

0
109

Дуучин, жүжигчин, бүжигчин Женнифер Лопез нь Яанкис багийн тэтгэвэртээ гарсан бэйсболлын тамирчин Алекс Родригозтой өнгөрсөн жилийн хоёр сараас эхлэн болзож эхэлжээ. Одууд Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрсдийн хувийн харилцаагаа хэрхэн хүчирхэг байлгаж чаддаг талаар ярьсан байна. Тэд хоёул Нью Йоркийнх ба хоёулаа латин америк гаралтай юм. Тэд 12 жилийн өмнө анх бэйсболлын тоглолтын үеэр танилцаж байсан хэдий ч тухайн үед хэн хэн нь гэр бүлтэй байжээ. Женнифер Лопез энэ талаараа “Миний хувьд анх удаа бие биедээ илүү сайхан мэдрэмж өгдөг хүнтэй учирсан минь энэ” хэмээн дурджээ.

Алекс Родригозыг зарим тохиолдолд Женнифер Лопезийн бие хамгаалагч гэж андуурах үзэгдэл гарч байсан бөгөөд хамтдаа маш аз жаргалтай байгаа нь харагдаж байлаа.

Алекс энэ талаар ” Яанкис багт байхад дэлхийн аваргад оролцож байсан миний хувьд өөрийгөө дажгүй бие хаатай, догь хэмээн биеэ тоох үе бий. Харин Женнифер Лопезтой болзож эхэлсэн чинь заримдаа намайг бие хамгаалагч нь гэж андуурах үзэгдэл гарсан шүү” хэмээн нэгэн шоуны үеэр хэлжээ.

- Сурталчилгаа -

ap17122056269367

Хосууд 2017 оны Met Gala ёслолд хамт оролцсоноор олны нүдэнд анх удаа хамт ил гарчээ.

 

rodriguez-and-lopez-first-met-all-the-way-back-in-2005-lopezs-then-husband-marc-anthony-threw-out-the-first-pitch-at-a-mets-game

Тэд 2005 онд анх тэмцээний үеэр уулзаж байсан бөгөөд энэ үед Женнифер Лопез нь дуучин Марк Энтонитай гэрлээд байсан юм.

they-reconnected-last-winter-in-beverly-hills-lopez-was-eating-lunch-after-filming-a-promo-for-her-tv-show-shades-of-blue-she-saw-rodriguez-walk-by-the-restaurant

Үүний дараа тэд өнгөрсөн өвөл эргэн тааралджээ. Тэр үед Жло “Shades of Blue” телевизийн цуврал киноныхаа нэг хэсгийг дуусгаад өдрийн зоог барьж байсан бөгөөд тэд нэг нэгийгээ ресторанд олж харжээ.

i-almost-yelled-out-alex-but-i-am-the-shyest-person-when-it-comes-to-things-like-that-she-told-vanity-fair-still-lopez-ended-up-heading-outside-and-tapping-rodriguez-on-the-shoulder

“Би бараг л Алекс гэж орилох шахсан. Гэхдээ би иймэрхүү тохиолдолд бага зэрэг ичимхий хүн л дээ” хэмээн дуучин бүсгүй хэлэв. Гэсэн хэдий ч тэрээр гудамжинд гарсан хойноо Родригозын мөрөн дээр тогшоод мэндэлсэн байна.

jennifer-lopez-peoples-choice-red-carpet-2017-billboard-1548

Үүний дараа тэд оройн хоолонд хамт орсон боловч Алекс үүнийг болзоо гэдэгт хараахан итгэлтэй биш байжээ. “Миний хувьд гайхалтай ухаалаг, сайхан бүсгүйтэй сууж байгаа минь хангалттай байсан” гэж тэрээр дурдлаа.

lopez-and-rodriguez-said-they-bonded-over-their-many-similarities-we-are-very-much-twins-rodriguez-told-vanity-fair-were-both-leos-were-both-from-new-york-were-both-latino-and-about-20-other-things

Тэд хоорондоо адил төстэй олон чанар байгааг олж харсан ба бид бараг л ихрүүд хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрчээ. Бид хоёулаа арслангийн ордных мөн Нью Йоркийнх бас Латин америк хэмээн 20 төрлийн адилтгал дурджээ.

Jennifer Lopez and Alex Rodriguez take a spring weather stroll with J-lo’s mother Guadalupe Rodríguez in New York City

Хосууд мөн залуугаасаа амжилтанд хүрсэн гэдгээрээ төстэй бөгөөд амжилтаа алдахгүй явах, хөдөлмөрч зан нь тэднийг нэгтгэж байна.

Jennifer-Lopez-Alex-Rodriguez-Instagram-Live-August-2017

“Бид өөрсддөө үргэлж өндөр шаардлага тавьж, бусдаас илүү бусдаас шилдэг зүйл хийхийг эрмэлздэг. Бид болзож эхэлсэн цагаас энэ талаараа адилхан гэдгээ хүлээн зөвшөөрсөн” хэмээн дуучин Женнифер дурдсан байна.

Jennifer-Lopez-Alex-Rodriguez-Working-Out-David-Kirsch

“The View” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Алекс дурдахдаа Женнифер Лопезийг гайхалтай мундаг хөнгөн атлетикийн тамирчин хэмээн дүгнэжээ.

 

19474441513aa6e30995612851eaf4c7

Тэд байшингаа өөрсдийн дөрвөн хүүхдүүдийн зургаар дүүргэсэн бөгөөд Алекс Родригоз хоёр охинтой бол Женнифер Лопез ихэр охин хүү хоёртой юм. Алексийн хэлснээр Женнифер Лопез хүүхдүүдэд нь гайхалтай үлгэр дууриалал болдог гэнэ.

1280_jennifer_lopez_alex_rodriguez_061917

Өнгөрсөн зургаадугаар сард хосууд хамтдаа европын орнуудаар болон Парис, Найс, Монаккогаар аялжээ.

jennifer-lopez-alex-rodriguez-somos-live-2017-billboard-1548

Тэд хамтдаа Латин Америкийн байгалийн гамшигт өртсөн орнуудад тусламж үзүүлэх төсөл дээр ажилласан ба өнгөрсөн сард оддуудыг цуглуулж хандивын тоглолт зохион байгуулсан байна. Хамтдаа тэд 26 сая ам.долларын хандив цуглуулж чаджээ.

287

“Бид бие биенээ нөхдөг. Бидний хооронд цэвэр нандин, сайхан хайр үүссэн. Тиймээс бид биенээ тэтгэж, аз жаргалтай байхыг нь харахыг хүсдэг” хэмээн Женнифер Лопез дурджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ