Хятадын 31 хотын эдийн засгийн үзүүлэлт дэлхийн зарим улс орнуудаас өндөр байна

0
846

file-20170914-21553-19dekpb

Хятад улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа. Тус улсын зарим хотын эдийн засаг дэлхийн зарим орнуудаас хүчирхэг байна. Бидний хэзээ ч сонсож байгаагүй Хятадын хотуудад сая сая хүн амьдардаг бөгөөд үндэстэнтэйгээ харьцуулахад эдийн засгийн үзүүлэлт нь харьцангуй өндөр байгаа нь харагдаж байна.  Хятадын эдийн засгийг өсгөх нь хялбар зүйл биш юм. 1,4 тэрбум хүн амтай, газар нутгаараа гуравт орох энэ улсын хувьд энэ бол дөнгөж эхлэл гэж хэлж болно. Эдийн засаг нь  зах зээлийн баримжаат хэдий ч коммунист дэглэмт засгийн газар болон холимог уламжлалт түүхтэй тус улсыг харвал нэгэн том эвлүүлдэг зураг мэт дүр зураг харагдаж байна.

31-china-cities-countries

- Сурталчилгаа -

Доорхи зургуудаас харахад Шанхай, Бээжин, Хонг Конг гэх мэт хотууд худалдааны бүс хотууд гэж хэлж болохоор байгаа юм. Харин Шижиазуанг, Вүши, Чангша, Шузоу, Нингбо, Фошан, Яантай гэх хотуудын тухай та сонсож байсан уу?

Дараах зурагт Хятадын 31 хотуудын эдийн засгийн үзүүлэлтийг харуулжээ.

screen shot 2017-11-06 at 22344 pm

Томоохон бүс  нутаг

Дээрхи хотуудыг АНУ-ын Нью Иорк, Феладелиф, Бостон, Бальтимор, Вашингтон Д.С гэх мэт хотуудтай харьцуулвал АНУ-ын хотууд нь хоорондоо хэдэн цагийн зайтай оршихоос гадна нэгдмэл эдийн засагтай.

Хятадад гурван том бүс нутаг байдагаас харуулвал

Яангца Ривер Делта- бүс нутгийг Энэтхэгтэй харьцуулвал дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2,17 их наяд ам.доллар юм. Энэ бүс нутагт  Шанхай, Шүзоу, Хангзоу, Вүши, Нингбо, Чангзоу хотууд багтдаг.

Сувдан голын Дельта бүс нутаг- Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1,89 их наяд ам.доллар буюу Итали улсаас их бөгөөд энэ бүс нутагт Хонг Конг, Гуанжоу, Шенжин, Фошан, Донггуан, Макао зэрэг хотууд багтана.

Бээжин-Тяньжинь бүс нутаг- Дотоодын нийт бүтээгдэхүүн 1,14 их наяд ам.доллар бөгөөд Австриалаас их байна.  Энэ бүс нутаг хамгийн том хоёр хотыг хамардагт хойд хятадын Бээжин болон Тяньжинь юм. Энэхүү хоёр хот нь хоорондоо галт тэргээр 30 минут явж хүрэх зайтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ