“Paradise Papers” гэж юу вэ?

0
466

p05m436v

Энэ бол санхүүгийн талаархи томоохон нууц материалууд бөгөөд оффшор дансны эрин үеийн төгсгөлд гэрэл гаргасан гэж хэлж болно.

Улстөрчид болон, саятанууд, олон нийтийн танил хүмүүсээс гадна орлого их олдог хувь хүмүүс өндөр татвараас зайлсхийх зорилгоор олж буй орлогоо хамгаалахын тулд цогц аргуудыг ашигладаг болсон. Өнгөрсөн жилийн Панама Пэйперсийн нууц материалуудыг Германы сонин хэвлэлд дэлгэн тавьснаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн Консорциум, BBC болон Guardian гэх мэт томоохон мэдээллийн сувгуудаас  гадна 100 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагууд нууц материалыг эрэн сурвалжлах ажлын мөрөөр оржээ.

- Сурталчилгаа -

Хэний нууцыг задлав?

Энэ материалаар нэр хүнд бүхий улс төрчид болон тэрбумтанууд, олны танил одууд, хөрөнгө чинээтэй хувь хүн, зарим албан байгууллагуудын оффшор дансыг илрүүлжээ. Зарим мэдээлэлд хуулийн фирм, санхүүгийн институци, тухайн салбарт ажилладаг нягтлан бодогчдын болон мөнгө хүүлэх сонирхолтой оффшор дансны татвар хураагч нарыг ч зарласан байна. Үүнд хамгийн ихээр анхаарал татсан оффшор данстангуудын тоонд

  • Apple компани бага татвар төлөх зорилгоор Жерсейгийн Шанел Айланд офшор бүсийг ашигласан
  • Формула1 аварга Льюс Хамилтон 16,5 сая ам.долларын тансаг усан онгоцныхоо татвараас зайлсхийж оффшор данс нээсэн
  • Хатан хааны эзэмшдэг компани 10 сая еврог кайманы арлуудын санд хөрөнгө оруулаль хийсэн нь илэрсэн
  • АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нэгэн зөвлөх ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хүргэний эзэмшдэг данстай хамтрагч болон санхүүгийн барьцаа бүрдүүлсэн
  • Литвийн нэгэн их дэлгүүрийг U2 хамтлагийн дуучин Боно эзэмшдэг бөгөөд татвараас зайлсхийсэн
  • Дэлхийн хамгийн том фирмүүдийн нэг, нэгэн бизнес эрхлэгчээс авилгалын 45 сая ам.доллар зээлж, түүгээрээ Төв Африкт уул уурхайн лиценз авах тохиролцоо хийсэн
  • Канадын Ерөнхий Сайд оффшор дансандаа тус улсын олон сая долларыг хадгалсан байж болзошгүй. Эдгээр нь бүх материал биш бөгөөд дараагийн өдрүүдэд илүү олон нууц материалууд ил болох юм.

Парадайз Пэйперс хаанаас бий болсон бэ?

Энэхүү материалд дор хаяж 1400гб мэдээлэл байгаа нь нийтдээ 13,4 сая нууц материалыг агуулж байгаа юм. 6,3 сая материал нь офшорын мэдээлэлийг Appleby болон Естера корпорациас илрүүлсэн бол зургаан сая мэдээллийг ихэнхи нь Карибийн арлуудад байх оффшор бүсээс илрүүлжээ. Багахан хэсэг нь Сингапурт төвтэй олон улсын Асасити Траст итгэлцэл түншлэлийн үйлчилгээнээс илрүүлсэн байна. Нууц материалууд 1950 оноос 2016 оны хоорондох мэдээллүүдийг багтаажээ.

Апплбай гэж юу вэ?

Энэ нь корпораци болон санхүүгийн байгууллага, хувь хүнд туслалцаа үзүүлдэг хуулийн фирм ба тухайн компанийг бүртгэж, бичиг баримтыг бүрдүүлж, офшор данс нээж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь Бермудад 1980 онд байгуулагдсан ба дэлхийн хамгийн том хуулийн фирмүүдийн нэг болж удирдлагадаа 10 том компанийг хамруулж, мэргэжилтнүүд ажиллуулж байна. Нууц материалаас үзвэл Апплбайд бүртгэлтэй үйлчлүүлэгчдийн 31 мянга нь АНУ-ын харьяалалтай байгаа бол 14 мянга нь Англи мөн 12 мянга нь Бермудын харьяалалтай гэжээ.

Парадайз Пэйперсийг хэн дэлгэсэн бэ?

2016 онд Панама Пэйпирсийг дэлгэснээр эрэн сурвалжлах ажиллагааг гүнзгийрүүлсэн. Панама Пэйпирсийг анх дэлгэсэн хүнийг Жон Дөү гэх нэрээр мэдэгдсэн ба аюулгүй байдлын үүднээс эх сурвалжийг дурдахгүй гэж мэдээлжээ.

Нууц материалууд дээр хэн ажиллаж байна вэ?

Панама Пэйперсийг дэлгэснээс хойш Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүл Зүйн Консорциумаас дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээг үүсгэн ажиллаж байна. Эдгээрт дэлхийн 67 гаруй орны 100 орчим хэвлэл мэдээллийн байгууллага хамрагджээ.

Яагаад олон нийтийн анхаарлыг татаж байна вэ?

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэлж буйгаар дэлхий дахины оффшор бүс дэх нууц мэдээлэл бол бохир мөнгийг дэлгэж буй явдал юм хэмээжээ. Өнгөрсөн жил Панама Пэйперсийн мэдээлэл үүнээс ч их буюу 2,6 терабайтаас 1,4 терабайт байсан. Энэ бол үлэмж материал бөгөөд хүмүүсийн мэдэхийг хүсэж байгаа асар их мэдээлэл энд бий хэмээн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийнхан хэлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ