Таны зурдаг дүрс зан чанарыг тань тодорхойлдог

0
129

preview-1785460-650x341-98-1507722812

                          Галзуу                               Ухаалаг

Хүнтэй утсаар ярих, уулзалт цуглаан дээр цаасан дээр зурж байгаа дүрсүүд таныг илэрхийлж өгдөг. Бид ямар нэгэн дүрс зурах үед бидний далд ухамсар оюун санааг удирдаж байдаг бөгөөд бидний ааш занг илэрхийлдэг. Доорхи дүрсүүдээр таны хэн болохыг тодорхойлж болно. Ямар дүрс зурж байгаагаар хүний дотоод зан чанарыг илэрхийлэх боломжтой.

Хүний дүрс

- Сурталчилгаа -

1785260-Screenshotat1112-17-49-1507713477-650-32e9147584-1507722812

Хэрэв та хүний дүрс, хэлбэр зурсан бол та айж байгаа буюу танд хэн нэгний туслалцаа хэрэгтэй байгаагаас гадна хариуцлагаас зайлсхийхийг хүсэмжилж байгаа гэсэн үг. Зураасан холбоосоор зурсан хүний дүрс нь таны сэтгэл тогтворгүй, хүмүүсээс өөрийгөө тусгаарлахыг эрмэлздэг нэгэн байна.

Нүд

1785210-Screenshotat1112-18-44-1507713530-650-32e9147584-1507722812

Нүд зурдаг хүн ихэвчлэн дотооддоо аминчхан үзэлтэй хүнийг илэрхийлдэг. Том нүд зурдаг бол гадагшаа чиглэсэн зан араншинтай бол ширтэж буй нүд зурж буй хүн өөрийгөө бусдын анхааралд аваачихыг хүсдэг. Харин аниатай нүд зурсан хүн дотогшоо өөрийгөө олж, баталхаас татгалздаг буюу өөрийгөө танин мэдэхээс айдаг нэгэн.

Гарын үсэг

1785160-Screenshotat1112-19-29-1507713576-650-32e9147584-1507722812

Гарын үсгээ байнга зурдаг хүн аминч үзэлтэй бөгөөд биеэ тоосон, бодлогоггүй, сэхүүн хүн байдаг. Ямар нэгэн ярианы дундуур эсвэл асуудал шийдвэрлэх гэж байх үед гарын үсгээ зурдаг хүн би төвтэй хүнийг илэрхийлнэ.

Амьтан

1785110-Screenshotat1112-21-28-1507713695-650-32e9147584-1507722812

Ямар нэг амьтан сараачих дуртай хүн өөрийн зан чанар, араншингаа тод илэрхийлдэг. Чоно эсвэл бар зурдаг хүн дотроо нууцлаг уур хилэнтэй байдаг бол үнэг зурдаг хүн муу санаатай нэгэн байдаг. Харин хэрэм зурдаг хүнд хэн нэгний халамж, хамгаалалт шаардлагатай байгаа гэж үздэг бол арслан зурдаг хүн манлайлагч бөгөөд өөрийгөө бусдаас дээгүүрт тооцдог хүн байдаг. Хэрэв та нэг л амьтнаа байнга зураад байдаг бол та өөрийгөө далд ухамсартаа тухайн амьтантай зүйрлэдэг ба тэр амьтан мэт зан байдлыг илэрхийлдэг гэсэн үг.

Геометрийн дүрсүүд

1785060-Screenshotat1112-23-10-1507713800-650-32e9147584-1507722812

Ийм дүрс зурдаг хүмүүс тодорхой зорилготой, үзэл бодолдоо үнэнч бөгөөд өөрийн бодлоо өөртөө хадгалдаг нэгэн байдаг. Ийм дүрс зурдаг хүмүүс зөрүүд, шаргуу байхаас гадна хэтэрхий хянамгай, анхаарал болгоомжтой нэгэн байх нь элбэг. Энэ тал дээр та өөрийгөө хянаж сурах хэрэгтэй гэдгийг хэлэх байна.

Сум

1785010-Screenshotat1112-23-52-1507713842-650-32e9147584-1507722812

Энэ бол та өөрийн чиглэлээ мэдэгдэж байгаа гэсэн үг бөгөөд амьдралын замаа сумаар илэрхийлж байгаа явдал юм. Хэрэв дээш чиглэсэн сум зурдаг бол хүмүүстэй харилцаа холбоо сайтай хүнийг илэрхийлэх бол доошоо чиглэсэн сум нь дотогшоогоо хүнийг илэрхийлнэ.Зүүн тийш харсан сум зурдаг бол та өнгөрсөнтэйгээ зууралдах дуртай нэгэн байдаг бол баруун тийш чиглэсэн сум нь ирээдүйрүүгээ тэмүүлдэг хүнийг илтгэнэ.

Од

1784660-Screenshotat1112-24-32-1507713918-650-32e9147584-1507722812

Од зурдаг хүмүүс анхаарлын төвд байхыг хүсэгч нэгэн байдаг. Ийм хүмүүс хаана ч явж байсан бусдын нүдэнд өртөж байхыг хүсдэг. Харин од зурахдаа олон өнцөгтэйгээс гадна төвөөсөө захдуу зурсан бол та сэтгэл гутралд өртсөний шинж тэмдэг юм.

Цэцэг, үүл, нар

1784960-Screenshotat1112-25-02-1507713909-650-32e9147584-1507722812

Бусадтай ярилцахдаа хөгжилтэй харагддаг цэцэг нар зурж байгаа хүн яг одоо болж байгаа зүйлд сэтгэл хангалуун буюу ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөн баярлаж байгаа хүн юм. Ийм зүйл зурах нь таныг сэтгэл өөдрөг гэдгийг илэрхийлэх бөгөөд та сайхан зантай байгаагийн нэг илрэл юм.

Хэрээс тэмдэг

1784910-Screenshotat1112-25-55-1507713961-650-32e9147584-1507722812

Энэ тохиолдолд та өөрийгөө ямар нэг зүйлд буруутгаж, гэмшиж байгааг илэрхийлнэ.

Жижигхэн байшин ба хайрцаг

1784860-Screenshotat1112-27-31-1507714073-650-32e9147584-1507722812

Өвөрмөц тэгш өнцөгт хэлбэртэй юмс зурах нь хайр дурлалд хандах хандлага, төлөвлөгөө, тооцоог илэрхийлнэ. Ийм зураг зурдаг хүн өөрийнхөө юу хүсэж байгааг яг таг мэддэг бөгөөд тэр дагуу аливаа зүйлийг тооцож төлөвлөж хийдэг хүн юм. Ийм хүмүүс юу ч тохиолдож байсан өөрийн бодлоос няцахгүй.

Шатрын хөлөг

1784810-Screenshotat1112-28-37-1507714125-650-32e9147584-1507722812

Энэ тохиолдолд та ямар нэг төлөвлөөгүй, тааламжгүй нөхцөлд байдалд орсныг илтгэнэ. Энэ зургийг ойр ойрхон зураад байвал та болох гэж буй зүйлийг хэрхэн даван туулах талаар санаа ихэд зовниж байгаагаас гадна амьдралдаа болон өөртөө итгэх итгэл буурч, явах замдаа итгэлгүй байгааг илэрхийлнэ.

Зөгийн үүр мэт хэлбэр дүрс

1784760-Screenshotat1112-31-24-1507714298-650-32e9147584-1507722812

Ийм зураг зурж байгаа хүний хамгийн тэргүүнд тавьдаг зарчим нь амар амгалан, тайван байдал байдаг. Зарим тохиолдолд та гэр бүлтэй болж, амьдралаа төвхнүүлэхийг хүсэж байж болох юм.

Мушгиа 

1784710-Screenshotat1023-45-01-1507714706-650-32e9147584-1507722812

Бусад хүний асуудал таныг тийм ч их зовоодоггүй. Та үргэлж асуудлыг шийдвэрлэж, гарах арга замтай байдаг.Магадгүй та сод ухаантай байх.

Цагираг болон бөгж

1784610-Screenshotat1023-43-07-1507715247-650-32e9147584-1507722812

Цагираг нь нэгдмэл байдлыг эрэлхийлж байгааг илэрхийлнэ. “Би хэнд ч хэрэггүй юм шиг байна”  гэх мэдээллийг энэ зураг өгүүлж байдаг. Хэрэв та өөрийн мэдэлгүй ийм эрчлээс цагираг зураад байвал танд анхаарал тавих найз нөхөд хэрэгтэй болжээ гэсэн үг. Энэ нь эцэстээ сэтгэл гутралд хүргэж болзошгүй тул анхааралдаа аваарай. Зарим талаараа эсрэгээрээ та бүрэг ичимхий хүн буюу тийм ч их яриасаг хүн биш гэдгийг илтгэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ