Хооллох цагийг зөв сонгох нь хүний биед ямар нөлөөтэй вэ?

0
795

NEWS_eatingtime_thinkstock

Орчин үед юу идэхээ сонгохоос гадна хэзээ идэхээ сонгох нь чухал асуудал болжээ. Энэ талаар мэргэжилтнүүд судалгаа хийж хүний биед дотоод цаг гэж байдаг бөгөөд тэдгээр дотоод цагуудаар биеийн хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай гэдгийг олон жилийн өмнө тогтоосон.  Харин хоол хүнсийг хэдэн цагт хэрхэн зохицуулж идэх талаар нилээн хожуу судалж эхэлсэн байдаг. Хүний биеийн хоол боловсруулах эрхтний бактериуд ходоодны хамгийн гүн, харанхуй хэсэгт байрладаг боловч тодорхой хугацаанд тогтмол хөдөлгөөнд ордог хэмнэлтэй. Тэнд төрөл бүрийн бактериуд байдаг нь өдрийн цагт мөнхийн хөдөлгөөнд байдаг. Бидний биеийн бактериуд хоол боловсруулах эрхтэнтэй маш гүн холбогддог. Ингэснээр биед олон талын нөлөө үзүүлнэ. Тиймээс ямар хоолыг хэдэн цагт идэх вэ гэдэг нь чухал бөгөөд учир нь хүний биеийн дотоод хэмнэл өглөө болон өдөр, орой байнга өөрчлөгдөж байдаг. Тэдгээр олон бактериудтай холбогдож, ажиллаж байгаа хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд юу идэх нь чухлаас гадна хэзээ идэх нь маш чухал гэдгийг эрдэмтэд хэлж байна. Хүн бага багаар ойрхон идэх нь эрүүл байхад маш чухал нөлөөтэй. Хэрэв та өглөө 6 цагт багахан юм идсэн бол үүнээс хойш 9 цагт дахин бага зүйл идэж болно. Өглөөний цай уух цагийг ихэнхидээ 7-оос хойш тогтвол тохиромжтой. Өдрийн хоолыг 12.30-13 цагийн хооронд идэх тохиромжтой гэж үзэж байгаа бөгөөд 12.38 цагийг ягштал баримталж чадвал сайн гэнэ. Хэрэв та жингээ барьж байгаа бол оройн хоолыг 19 цагаас хойш идэхгүй байх нь тохиромжтой. Оройн хоолыг 18-18.30 цагийн хооронд идэх нь тохиромжтой ба 18.14 гэдэг цаг дээр тогтжээ. Хоолоо хүчээр сойх нь таныг улам өлсгөх ба зөв зохистой хоололтыг сонгох нь танд хэрэгтэй.

Fruit-and-vegetables-plate-food-clock

- Сурталчилгаа -

Өглөөний цайгаа уухгүй байж хэзээ ч болохгүй

Өглөө ихэнхидээ өлөн элгэн дээрээ ус уусны дараа өндөг идэж болно. Кофег өлөн уухгүй байх нь дээр. Дараах бүтээгдэхүүнүүдийг өглөө өлөн элгэн дээрээ идэж болохгүй.

Өглөөний хоол буюу овъёос  болон мовъёос

Хөргөгчний хүйтэн зуушнууд болон бэлэн хавчуургатай талх

Ногоон өнгийн ундаа

Өнгөтэй, илчлэггүй тараг

Холимог овъёос

Маслотой шарсан талх

Өдрийн хоол

Өдрийн хоолыг 12-13 цагийн хооронд идэх нь тохиромжтой. Үүнд:

Бүхэл үрийн талхтай сэндвич болон паста

Төрөл бүрийн салат

Салмон болон сардин загас

Төрөл бүрийн шөл

Вандуй ногоо

Банана

Оройн хоолонд төрөл бүрийн салатаар эхлээд өөрт таалагдах эрүүл зөв хооллолтыг сонгож болно. Харин оройн хоолонд түргэн хоол болон зайрмаг, төрөл бүрийн бяслагтай хоол идэхгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн төрөл бүрийн бялуу, амттан, цагаан гурилан бүтээгдэхүүнийг орой идэхгүй байх нь зүйтэй. Уураг ихээр агуулсан мах болон өөх тос багатай хоол зохимжтой. Оройн хоолонд халуун ногоотой хоолноос татгалзах хэрэгтэй. Энэ нь ходоодыг цочроодог. Илчлэг өндөртэй, таргалуулах бүтээгдэхүүнийг оройн хоолонд идэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ