Дорнын анагаах ухаанд хүний биеийг хэрхэн тайлбарладаг вэ?

0
97

Affirmations-for-Inner-Peace

Хий гэж юу вэ?

Хүний бие анх эхийн хэвлийд эцгийн цагаан дусал, эхийн улаан цус, өөрийн намш гэсэн гурван зүйлээс бүрэлдэж хүн бий болдог. Намш гэдэг нь хязгааргүйгээс, олон эрин галвыг туулан, янз бүрийн төрөл дамжин сайн, муу үйлийн үрийг тээж, хадгалж ирсэн хар үгээр бол нэг ёсны нэг үйлийн үрийг хадгалсан сүнслэг ой санамж гэхэд болно. Намшийг биежүүлэгч нь эр, эм хоёр эс гэж үздэг. Энэ үйл явцад хийн оролцоо маш чухал байдаг. Ураг эхийн хэвлийд 5 долоо хоногтой байхад анхны буюу үндсэн гурван судасны эх үүсвэр бий болдог. Нэг нь артер, венийн буюу цусан судас, хоёр дахь нь тархи, нугас дагасан мэдрэлийн судас, гурав дахь нь хийн судас. Энэ гурвыг хүний биеийн үндсэн гурван судас гэж үздэг.
Хийн судас толгойн оройгоос бэлэг эрхтний үзүүр хүртэл гол хийн судас байрладаг, түүний салаа нь биеийн бүх хэсгээр түгэж оршдог. Хийн судас хоосон чанартай.Түүнээс гадна цусан судас болон мэдрэлийн цагаан судасны дотуур хий гүйж байдаг. Энэ судсан дотор хүний сэтгэл гүйж байдаг. Хийн судасны салаанууд биеийн бүх хэсгээр байдаг. Хүн гэнэт айхад бүх биенээс хар хөлс асгардаг нь сэтгэлийн хувь бүх биед байгаагийн илрэл. Уур хилэн ихдэхэд цусанд халууны хүч хуримтлагдаж, шарын бэлгэ чанарууд ихэссэнээр элэгний өвчин юм уу цусны гол эрхтэн болох нүдэнд өөрчлөлт орно. Их санааширч, гунигладаг хүний хүсэл тачаалын сэтгэл их учраас хийн эрхтнүүд болох зүрх, толгой, ясны өвчинд голчлон нэрвэгдэнэ. Ер нь алив бүх өвчний гол шалтгаан нь сэтгэлд оршдог гэж үздгийн учир энэ юм. Сэтгэл хэр зэрэг амар амгалан байна тэр хэрээр хийн судасны гүйдэл түвшин байж бие эрхтэн эрүүл байдаг. Тиймээс ч уламжлалт анагаах ухаанд хүнийг эмчлэхдээ сэтгэлийг чухалчлан үзсээр ирсэн. Аливаа өвчний үндэс, шалтгааныг таслая гэвэл сэтгэлээ засч, амгалан байх нь чухал. Хүн аливаад туйлын тайван амгалан ёстой. Бухимдаж, стресстэх юм бол үнэхээр хийрхэнэ. Дэндүү их догдолсон юм уу, дэндүү их гутарсан байдалд ажиллаж, амьдрах юм бол олон өвчний ужиг шалтгаан болно. Амгалан байна гэдэг нь живээд, мунхуурахын нэр биш.  Живэлт, догширол хоёрын аль нь ч биш. Ямар ч салхигүйд зул нэг асдаг даа, яг түүн шиг амгалан орчинд амьдарч, ажиллах ёстой. Тэгж чадвал хийрхэхгүйгээс гадна хийн өвчин тусахгүй байж болно.

- Сурталчилгаа -

Chakras Woman Rainbow Background
Хий нь ширүүн, хөнгөн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэх мэт зургаан бэлгэ чанартай. Энэ зургаан бэлгэ чанар хүний биед тодорхой хэмжээнд байх ёстой. Хийг хямраах олон нөхцөл байдаг. Олон хоног шимгүй идээ идэх, өлсгөлөн байх, нойр алдах, гаслант сэтгэлээр удаан шаналах, хэт их ярих гэх мэт нөхцлүүдээр хямарна. Бүх биед түгэж оршдог боловч яс, чих, хүрэлцэхүй, зүрх, амин судас, олгой (бүдүүн гэдэс) гэсэн эрхтнүүдэд хийн бэлгэ чанар илүү давамгай байдаг учраас эдгээр эрхтнүүд илүү өвчилдөг. Зарим хүмүүс турна гээд шимгүй хоол идэж, байнгын өлсгөлөн байдалтай байдаг. Шимтэй, тослог, бүлээн чанартай идээ ундыг бага хэмжээгээр тохирсон цагтаа хэрэглэх хэрэгтэй. Сэрүүн чанартай, ногоон цай, байхуу цай байнга ууж байна. Хий арвидуулах нэг шалтгаан болдог. Өдөрт 3-6 литр ус уух, хүний биеийн 70-90 хувь нь ус гэх юм. Энэ бол ташаа буруу зүйл. Хүний бие ус, шороо, хий, гал, огторгуй гэсэн таван махбодийн харьцангуй тэнцвэртэй байдал дээр оршин тогтнож байдаг. Мах булчин, ясанд шороо махбодын хувь их, цусанд усан махбодын хувь их гэх мэт эдгээр таван махбодын эрхтэн бүрд харьцангуй оршдог. Энэ таван бүрдэл махбодийг тохирсон унд хоолоор тэжээж, тэтгэж байж хүний бие эрүүл сайхан байдаг. Ус хэтрүүлж уугаад байвал усан махбодио хэвийн хэмжээнээс нь ихэсгэнэ, тэгээд өвчилдөг.  Хүний биеийг амьдруулж байдаг их чухал нэг зүйл бол галын илч. Ус хэтрүүлэн ууж ходоодны галын илчээ багасгаснаар хоолны шингэлт муудаж, хий хаван үүсч байдаг. Энэ тохиолдолд жин хасах тухай яриад ч хэрэггүй. Галын илч хэвийн, сайн байх юм бол илүү өөх, хаван үүсэхгүй. Галыг хэт ихэдүүлвэл бас сөрөг үр дүнтэй. Цус, шарын өвчин үүсгэнэ. Тэгэхээр хүн өөрийн унд хоол, явдал мөрөө тохируулж таван махбодийн тэнцвэртэй байлгаж, гурван гэмийн бэлгэ чанарыг хэвийн байлгаж чадвал өвчингүй эрүүл, сайхан байх боломжтой.
Зуны улиралд бүх биеийн шар усны сүв нээгдэж, биеийн илч гадагшилж байдаг. Галын илч гадагшилж байгаа учраас хэт их идэж болохгүй. Ходоод, хоол боловсруулах эрхтний шингээх хүч суларч байдаг учраас хөнгөн хоол, жишээ нь махаа багасгаж цагаан идээ голцуу идэх хэрэгтэй. Тэгвэл хүйтний улиралд шар усны нүх сүв хаагдаж, дотоод галын илч бадарч байдаг. Тиймээс шим тэжээлтэй хоол унд идэхийг эрхэмлэх ёстой. Ер нь улирал, цагийн байдал бие махбодид маш чухал нөлөө үзүүлж байдгийг мартаж болохгүй.

7-chakras

Шарын өвөрчлөл

Шарын анхны эх үндэс нь уур хилэнгийн сэтгэлээс улбаатай. Шар нь тослог, хурц, халуун, хөнгөн, суулгах, туулгах, нойтон, өмхий үнэртэй. Бүх эрхтэнд шарын чанар байдаг ч голлох эрхтнүүд нь элэг, цөс, нарийн гэдэс, нүд, цус, хөлс зэрэг эрхтэнд голлон оршдог.
Элэг, цөс гэх мэт биеийн дунд хэсгээр голлож оршино гэсэн үг. Шарын бэлгэ чанар ихсэх юм уу, багасвал эдгээр эрхтнүүд өвчлөх магадлал өндөрсөнө. Архи хэтрүүлэн уухад цус бохирдон, өтгөрч улмаар элэг өвчилдөг. Халуун чанартай зүйлс, биеийн галын илч хэт бадарч, ихэдсэнээс шарын махбодь хямарна. Сэтгэлээс уур омог, атаа жөтөө нь шарын бэлгэ чанаруудыг хямраана. Их ууртай хүмүүс ихэвчлэн цөсөө авахуулсан байдаг даа. Уурлаад цөс нь өтгөрсөөр чулууждаг байх нь . Уурласнаас даралт ихэснэ, цус хөөрнө. Уурлаж байгаад цус нь судсаа задлаад /харваад/ хүн үхэлд хүрдэг байна.

эх сурвалж: хамрын хийд

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ