Холливуудын гудамжинд бэлгийн хүчирхийллийн эсрэг жагсаал хийв

0
66

_98722989_mediaitem98722668

Холливуудын гудамжинд олон зуун хүн бэлгийн хүчирхийллийн эсрэг “Би ч бас” гэсэн уриан дор жагсжээ. Уг жагсаал нь холливуудын найруулагч Харвей Уинстоны бэлгийн дарамтын дуулиан шуугианыг олон нийтэд ил болгосонтой холбоотой ба бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, анхаарлаа хандуулахыг зорилго болгосон гэж жагсагчид хэлж байна. Уг жагсаал Холливуудын Бүүливард гудамжнаас эхэлж, холливуудын од байрлуулдаг “Алдар нэрийн гудамж” хүртэл үргэлжилжээ. Жагсаалд оролцогчдын дийлэнхи нь эмэгтэйчүүд байсан хэдий ч эрэгтэйчүүд ч оролцжээ. Жагсаалд оролцогчид өнгөрсөн жилүүдэд бэлгийн дарамт, хүчирхийллийг хэн ч ноцтойгоор хүлээн авч байгаагүй гэдгийг хэлээд тэд өөрсдөд тохиолдсон явдлуудыг хэвлэлийнхэнд чөлөөтэй ярьж байлаа. “Би ч бас адилхан” гэх энэ уриа хаштагыг анх олон нийтийн цахим сүлжээний идэвхитэй хэрэглэгч Тарана Бүрзки хэмээгч ашигласан бөгөөд тэрээр уг жагсаалд өөрийн биеэр оролцож байна.  “Би Харвей Уинстонтой адил олон эрчүүдийн явдлыг ил болгохыг хүсэж байна” хэмээн тэрээр Фэйсбүүк хуудсаараа дамжуулан бичжээ. Бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг алдарт жүжигчин Кевин Спейси болон хошин элэглэгч Лүис С.К нарын явдлыг олон нийт сүүлийн долоо хоногт идэвхитэй хэлэлцжээ. Энэ талаар Лүис өөрийн цахим хуудастаа уучлал хүссэн утгатай бичвэр бичжээ.

_98722667_mediaitem98722666

- Сурталчилгаа -

Холливуудын алдартай найруулагч Харвей Жинстоны бэлгийн дарамтанд орсон гэх хэрэгт одоогоор найман эмэгтэйн асуудал үүсээд байгаа бөгөөд үүнээс ч олон эмэгтэйчүүд энэ талаар үнэнийг хэлэхэд бэлэн байгаа гэж мэдэгджээ. Найруулагч Харвей нь мөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдоод байгаа хэдий ч түүний өмгөөлөгч энэ асуудлыг үгүйсгэсэн байна. Найруулагч Харвей мөн энэ талаар няцаалт өгч байгаа бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр харилцаан орсон гэж мэдэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ