Өдөр тутам биеэ хордуулдаг бидний 8 буруу дадал зуршил

0
1381

Бид ихэнхидээ өөрт хэрэгтэй гэх зүйлийг давтамжтайгаар хийж чаддаг ба сурсан зүйлээ дадал зуршил болгочихвол таслахгүй хичээл зүтгэл гаргаж, мэрийн ажилласаар байдаг. Гэвч бид буруу хэв маягт ч мөн адил өөрийн мэдэлгүй дасан зохицсон байдаг. Тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт зүйлийг өөртөө дадал болгож, байнга хэрэглээд дадчихдаг. Та өөрөө ч анзаардаггүй хэрнээ өдөр тутам биеэ хордуулж  байдаг зарим үйлдлийг танд сануулга болгох үүднээс энд дурдая. Машиндаа суух, идэх уухдаа ч зөв үйлдэл хийгээгүйгээс та биеэ байнга гэмтээж байдаг.

ways youre hurting your body - sitting

Ширээний ард буруу суудаг

- Сурталчилгаа -

Ширээний ард олон цагаар сууж ажилладаг хүмүүс ширээндээ тохирсон өндөртэй сандал дээр суух хэрэгтэй. Гэхдээ хичнээн тухтай, тохиромжтой сандал байлаа ч буруу суувал бас л тухгүй байдаг. Энэ нь нуруу, нугасны өвчлөлийг үүсгэдэг. Мэргэжилтнүүдийн ажигласнаар ихэнхи хүмүүс сандлынхаа өнцөг дээр суугаад компьютерийн дэлгэцрүүгээ өлийж хардаг. Энэ байрлал нурууны гажиг үүсэх нөхцөл болдог. Сандал дээрээ зөв суухын тулд хөлийн улаар шалан дээр бүрэн гишгэж байгаагаа мэдрэх хэрэгтэй. Ийнхүү суусны дараа биеэ суллаж, нуруугаа сандлын түшлэгтээ нааж суух нь чухал. Хэрэв нуруу түшлэгэнд хүрэхгүй байвал ардаа дэр юм уу ямар нэг зүйл тавьж ивж суугаарай. Хамгийн гол нь биеэ энгийн, тайван байдалтай суух нь чухал юм.

School_lunch

Хоолоо идэхгүй байх

Мэдээж зарим нэг хүндэтгэх шалтгаан, шашны зан үйлийг эс тооцвол та хоолоо заавал идэж байх хэрэгтэй. Хоол идэхгүй байснаар бие эрхтнийг сульдааж, ядраахаас гадна, амин дэмээр дутагдаж, өвчин тусах эхний алхам болдог. Хоол идэхгүй явж байгаад гэнэт идэх нь ч өвчин болно. Өглөөний цай болон өдрийн хоол идэхгүй явах нь маш буруу бөгөөд өдөрт гурван удаа зөв зохистой хооллох хэрэгтэй. Жимс болон ногоог хоол болгонтойгоо зохицуулж тодорхой хэмжээгээр хэрэглэж байх нь зүйтэй.

Машиндаа буруу суух

Түгжрэл дунд гацаж зогсохдоо зөв суух нь чухал. Нуруундаа ачаалал авахгүйн тулд ардаа дэрээр түшлэг болгож суух хэрэгтэй. Жолоондоо аль болох ойрхон суух нь тохиромжтой суудал юм. Цэх суух нь хамгийн чухал. Зөв суусан эсэхээ шалгахын тулд таны өвдөгний нүд ташаанаас бага зэрэг дээгүүр байгаа эсэхийг анхаараарай.

ways youre hurting youreself - protein

Өглөөний цайн дээр уургаар баялаг хүнс хэрэглэдэг үү?

Өглөөний цайгаа заавал уух хэрэгтэй. Өглөөний цайгаа уусан ч өдрийн цайнаас өмнө өлссөөр байдаг уу? Өглөөний цайн дээр юу идэж, уух нь өдрийн турш чухал зүйл болж хувирдаг. Өглөөний цайн дээрээ уургаар баялаг хүнс хэрэглэж заншаарай. Өглөө уураг ихтэй хоол хүнс хэрэглэсэн бол өдөр эрүүл бус хоол идэхгүй байх боломж гарна. Өглөө өндөг, тараг, самрын тос гэх мэтийг идвэл тохиромжтой.

Хэт олон цагаар суух

Хэт удаан хугацаагаар суух нь биед муугаар нөлөөлдөг. Удаан хугацаагаар суух нь үхлийн аюулд ч хүргэх хортой. Тиймээс багахан хугацаанд босож, алхах гэх мэт хөдөлгөөн хийж байх шаардлагатай. Жишээ нь онгоцонд удаан хугацаагаар нисэх бол нэг цаг тутамд босож, алхаж, хөлөө хөдөлгөх хэрэгтэй. Хөлийн хуруугаа атийлгаж, тэнийлгэж, булчингаа хөдөлгөж, мөрөө нааш цааш хөдөлгөх гэх мэт дасгал хийж болно. Онгоц, машинд удаан хугацаагаар явахдаа энгийн дасгал хөдөлгөөн хийх нь биеийг амрааж өгдөг.

ways youre hurting yourself- sunblock

Нарны гэрлээс хангалттай авах

Нарны гэрэл хангалтгүй авах нь биед муугаар нөлөөлнө. Д амин дэмийн дутагдалаас гадна сэтгэл санаанд нөлөөлдөг. Нарны хэт ягаан туяа нь гадаа байсан ч дотор байсан ч ялгаагүй нөлөөлдөг. Энэ тохиолдолд нарны тос түрхээд сууж болно. Хэт ихээр наранд шарах нь арьсны хорт хавдарыг үүсгэдэг. Тиймээс наранд шарахдаа нарнаас хамгаалах тос заавал түрхэх хэрэгтэй.

fruit-and-veg_1050x600

Жимс, ногоо идэхгүй байх нь

Жимс, ногоог хүнсэндээ хэрэглэхгүй байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. 2015-2017 онд хийсэн судалгаагаар нийт насанд хүрсэн нийт АМерикчууд өдөрт 3-4 аяга ногоо, 1,5-2,5 аяга жимс иддэг гэсэн судалгаа гаргажээ.

ways youre hurting yourself - chores

Гэрийн ажлыг хэт ачаалалтай хийх

Гэр цэвэрлэхдээ хэт ачаалалтай хийх нь эрүүл мэндэд хортой. Цас цэвэрлэх, хивс угааж арчих зэрэг нь зүрх судасны болоод бусад гэмтэл бэртэл учруулах эрсдэл өндөртэй. Жижиг гэмтэл бэртэл ихэнхидээ ахуйн тохиолдлоос үүссэн байдаг. Амралтын өдрөөр гэрээ цэвэрлэж, арчих нь тохиромжтой цаг боловч өөртөө хэт ачаалал үүсгэхгүй байх тал дээр анхаараарай. Хашаа хороогоо цэвэрлэх гэх мэт хүнд ажлын дараа булчин маш их өвддөг. Энэ бүхнийг тохируулан өөрт аятай таатай байхаар хийх нь чухал.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ