2018 оноос харь гаригийнхантай холбоо тогтоох ажиллагааг эхлүүлнэ

0
770

75530d4e-a0a8-4b2a-e413-ba2de931145e

Зарим эрдэмтэд харь гаригийнхантай холбоо тогтоох нь зөв гэж үзэж байгаа бол зарим нь харь гаригийнхантай холбогдохыг сайхан санаа биш хэмээн эсэргүүцэж байгаа. Хүн бол нийгмийн амьтан гэлцдэг. Бид харилцаа холбоо үүсгэх дуртай, сониуч амьтад. Тиймээс ч бидний зарим нь тэнгэрлүү хараад улам ихийг сониучирхан байна. Сан Франциско хотод байрлах “Харь гаригийн оюун ухаантай холбоо тогтоох” группийн зүгээс 2018 онд харь гаригийн оюун ухаант биетүүдтэй холбоо тогтоох зурвасыг тасралтгүй явуулах төлөвлөгөө гаргажээ. Энэ нь тэдний зүгээс кодлосон дохиоллыг манай нарны хамгийн ойр орших од болох Проксима Центура уруу илгээхээр төлөвлөжээ. Уг группийн ерөнхийлөгч Дуглас Вакоч энэ талаар хэлэхдээ хүн төрөлхтөн харь гаригийн оюун ухаант биетүүдтэй харилцаа холбоо тогтоох хэрэгтэй гэдэг байр сууринд байгаагаа хэлээд бид гариг ертөнцөөс өөрсдийгөө далдалж байгаа нь хэтэрхий ухаалаг бус алхам. Тиймээс ч өөрсдийгөө ил болгох цаг болсон хэмээн үзэж байгаагаа дурджээ. Магадгүй харь гаригийнхан биднээс мэдээ ирэхийг хүлээж суугаа ч юм билүү. Бид ярилцахад бэлэн байна гэдгээ харуулая хэмээн тэрээр хэлжээ.

signal-in-space

- Сурталчилгаа -

Харь гаригийнхантай холбоо тогтооно гэдэг шинэлэг санаа биш юм. Энэ талаар 1970-аад оноос л яригдаж байжээ. Үүнээс хойш сансарт дохио илгээх оролдлого хийж байсан бол энэ удаад хоёр дахиа оролдож үзэхээр шийджээ. Вакочийн хэлж буйгаар бид гариг ертөнцийн хэлээр харилцаа тогтоохыг хичээх хэрэгтэй гэж байна. Энэ нь өөрөөр хэлбэл сансар огторгуйн нийтлэг харилцаа холбооны хэлний загвараар харилцах юм. Вакочын үзэж байгаагаар хэд хэдэн дохиолол сансарлуу илгээх нь нэгдсэн нэг хэлийг үүсгэнэ гэж үзэж байна. Жишээлбэл зургаан дохиолол нийлээд зургаан үсэг болох юм. Үүнээс гадна тус группийн бас нэг төлөвлөгөө нь интернетийн бүтэн агуулга бүхий дохио явуулах нь амьдрал байгаа гэдгийг илэрхийлэх гэнэ.

Энэ талаар бид төсөөлж чадахгүй хэдий ч хэзээ нэгэн цагт харь гаригийнхан бидний дохиог хүлээж аваад манай гариг дээр ирвэл чухам юу болох вэ? Та харь гаригийн найзтай болоход бэлэн үү? Та тэнгэрлүү хараад тэнд чухам юу байгаа бол гэж мэдэхийг хүсдэг хүмүүсийн нэг байж болох юм. Харин зарим хүн энэ санааг маш буруу гэж үзэж байна. Стивен Хоукинг энэ талаар New York Times-д өгсөн ярилцлагадаа харь гаригийнхантай холбогдох нь хүн төрөлхтнийг аюулд учруулна хэмээжээ. Элон Маск мөн энэ тал дээр түүнтэй ижил бодолтой байгаа ба харь гаригийнхантай холбогдох санаа нь тийм ч сайхан санаа биш гэж үзэж байна. Харин та ямар бодолтой байна вэ?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ