Долоо хоногт хэдэн удаа секс хийвэл тохиромжтой вэ?

0
118

sex-love-life-2015-03-couple-bed-main

Секс, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд байнга хэлдэг. Секс хийснээр гэдэс харвин арилах, нарийхан бэлхүүстэй болох, зүрхний үйл ажиллагаа сайжрах, түрүү булчирхай болон хөхний хорт хавдараас сэргийлэх гээд эрүүл мэндийн олон талын ашиг тустай. Секс нь мөн сэтгэлзүйд эерэг нөлөөг үзүүлдэг. Секс хийснээр сэтгэл гутралд автахаас сэргийлэхээс гадна өөдрөг, баяр баясгалантай болдог. Гэвч Америкчууын дунд хийсэн судалгаанаас харвал тэд өнгөрсөн арван жилийнхээс харьцангуй бага секс хийдэг болсон нь ажиглагджээ. 2010-2014 оны хооронд хийсэн судалгаагаар насанд хүрсэн дундаж Америк хүн өнгөрсөн 2000-2004 онтой харьцуулахад 9 дахин бага секс хийдэг болсон гэсэн судалгаа гаргажээ. Энэхүү судалгаа гэрлэсэн хосууд дээр илүүтэй илэрсэн байна. Тэд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад арван зургаагаар бага секс хийдэг болжээ. Хүн төрөлхтөн сексээс яагаад татгалзаж эхлэв? Японд иргэд нь сүүлийн үед секс хийхгүй байгаа талаар хүчтэй шүүмжлэл, маргаан өрнөх болсон. Гэрлэсэн хосуудын хувьд завгүй амьдралын хэв маяг, хүүхдээ асрах, ачаалалтай ажиллаж байгаа нь сексийн давтамж буурах нэг шалтгаан байж болох юм. Түүнээс гадна чөлөөт цагаа өнгөрөөх олон аргууд , үзвэр үйлчилгээ, шоу цэнгээн байдаг болсноос хүмүүс гэртээ бага цаг өнгөрөөх болсонтой ч холбож үзэж болох юм гэдгийг мэргэжилтэнүүд хэлж байна.

landscape-1486985426-couple-in-bed

- Сурталчилгаа -

Гэсэн хэдий ч хүн төрөлхтөн одоогоор  сексгүй амьдрах цаг хараахан болоогүй л байна. Насанд хүрсэн дундаж хүн жилд 54 удаа секс хийдэг бол гэрлэсэн хүмүүс жилд 51 удаа секс хийдэг. Долоо хоногт доод тал нь нэг удаа секс хийх нь аз жаргалын дааврыг ахиулах нөлөөтэй гэж үзжээ. Учир нь секс нь хосуудын харилцааг илүү гүнзгий болгож өгдөг гэдгийг судлаачид хэлж байна. Мэдээж аз жаргалтай, эрүүл амьдралын хэв маягтай хосууд үүнээс ч илүү давтамжтайгаар сексдэх нь ойлгомжтой. Долоо хоногт нэгээс илүү хийх нь тийм ч онцгой өөрчлөлт өгөхгүй бөгөөд хүчээр биш дур хүсэлтэйгээр хийхийг зөвлөж байна. 2015 онд хийсэн судалгаагаар хосууд долоо хоногт нэгээс дээш секс хийсэн боловч аз жаргалтай байдал нэмэгдэхгүй байгаа нь анзаарагджээ. Гэхдээ мэргэжилтнүүд үүнийг тодорхой бус таамаглал гэж үзээд олон жил хамтдаа амьдарсан хосуудад өөр хүнийг сонирхох, уйдах үзэгдэл тохиолдох нь хэвийн гэж тодорхойлж байна. Тиймээс сексээс авах таашаалыг мэдрэхийг чухалчлах буюу зөвхөн ёслох төдий хийхгүй байхыг зөвлөжээ. Хосуудын сексийн галыг ахин өдөөхийн тулд хугацаа хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ