Швейцарь дахь монголчууд хандив илгээв

0
59

1ln3lphfvutfcgmcdjedrphin

Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан Швейцарь улсын Женев хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчууд хандивын аян өрнүүлж, орчин үеийн хүчин чадал бүхий /DJI Phantom4 PRO/  нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө

GJ1A3707

- Сурталчилгаа -

Тус төхөөрөмжийг МУ-ын шадар сайд асан Ц.Оюунбаатар, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг, Швейцарийн Женев хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл Б.Саранцэцэг нар гардуулан өгсөн юм.

GJ1A3741

Дээрх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг худалдан авахад Швейцарийн Женев хотод ажиллаж, амьдарч байгаа 43 монгол иргэн нэгдсэн бөгөөд нийт 4,3 сая төгрөгийн хандив цугларчээ.

GJ1A3748

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь гамшиг ослын голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чиглэлийг тодорхойлох зэргээр алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал дэмжлэг болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ