Бид ямар шатахуун хэрэглэдэг вэ

0
70

4ufhvn827njguier9b9fuaj706

Монгол Улсад маань шатах, тослох материал буюу нефтийн бүтээгдэхүүн импортлон, ард иргэдийнхээ хэрэгцээг хангаж ажилладаг хорь гаруй аж ауйн нэгж, компани үйл ажиллагаа явуулдаг. Та бидний хэрэглэдэг автобензин, дизель түлшний чанар ямар байдаг талаар сонирхож үзэхээр шийдэж, орон даяар хамгийн олон шатахуун түгээх станцтай, тэр хэрээрээ хамгийн олон хэрэглэгч, харилцагчидтай гэгддэг “Петровис” компанид хүсэлт тавьсан юм. Тэд энэхүү хүсэлтийг хүлээн авч, бусад хэрэглэгч иргэд болон харилцагч байгууллагуудынхаа төлөөллийн хамт өөрсдийн үйл ажиллагаатай танилцуулах ээлжит аялалдаа биднийг урьсан юм. Ингээд  шатахууны зах зээлийн 40 хувийг хангадаг “Петровис” компанийн шатахуун хадгалалт тээвэрлэлт, лабораторитой танилцсан аяллын тэмдэглэлээ та бүхэнтэй хуваалцаж байна.

“Петровис” компанийн түүх Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэгдэж эхэлсэн үеэс буюу 20 жилийн өмнөөс эхлэх бөгөөд одоогоор орон даяар 400 гаруй шатахуун түгээх станц, 2000 гаруй ажилтантай болжээ. Мөн орон даяар түгэх шатахуунаа хадгалах 36 агуулахтай аж. Бид энэ удаагийн аяллаараа Толгойтод байрлах “Шинэ толгойт” агуулахтай нь танилцахаар боллоо. Учир нь түүний хажууд 24 цаг ажилладаг лаборатори байрладаг тул тэнд шатахууны чанарыг шалгахыг зорьсон юм.

- Сурталчилгаа -

Лабораторид нь шатахууны чанарыг шалгуулахын тулд бид хамгийн түрүүнд Баянгол дүүргийн VI хороонд байрлах “Петровис”-ын 28 дугаар шатахуун түгээх станцад очсон юм. Энэ хооронд хамт явсан хүн маань машинаа угаалгав. Нэлээд хугацаанд саатах нь дээ гэж бодож байтал нүд ирмэх зуур угаалгаад дуусчих нь тэр. Тус ШТС нь үйлчлүүлэгчдэдээ “Таван минут”-ын авто угаалгын үйлчилгээ үзүүлдэг юм байна. 60 мянган төгрөгөөс дээш шатахуун худалдан авсан тохиолдолд уг авто угаалгаар 50 хувь хөнгөлүүлэх эрхтэй ажээ. Жижиг тэрэг буюу суудлын машиныхаа банкийг дүүргүүлээд, ердөө таван мянган төгрөгөөр зад угаалгаад гарах боломжтойг мэдэж авлаа. Тэндээс Аи95, Евро5 дизель түлшнээс дээж аван лабораторийг нь зорьсон юм.

“Шинэ Толгойт” агуулах нь нийт таван нэр төрлийн, 44 сая литр шатахуун хүлээн авах, хадгалах, ачих үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрийг хүний оролцоогүйгээр бүрэн автомат тоног төхөөрөмжүүдээр гүйцэтгэдэг юм байна.

5fvq6abvisf7cqneo310qni382

Шатахуун хүлээн авах хэсэг нь цахилгаан удирдлагатай тул энгийн агуулахаас хоёр дахин хурдтай аж. 12 вагонцистерн шатахууныг 3-4 цагт  юүлдэг гэнэ. Хадгалах хэсэгт шаардлагатай бүх хэмжүүрийн электрон төхөөрөмжүүд байрласан тул аюулгүй ажиллагааг бүрэн хангажээ. Галаас хамгаалах иж бүрэн системтэй бөгөөд савнаас шатахуун халихаас хамгаалах тоноглолтой юм байна. Түүнчлэн агуулахын савны шүүрэлт зэргийг мэдрэх төхөөрөмжтэй аж. Сав болон барилгуудад халалт, утаа, шатамхай хий зэргийг мэдрэх мэдрэгч суурилуулжээ.

Түгээх хэсэгт мөн л хүний оролцоо шаардахгүй, картын системээр ажиллана. Тус хэсэгт нэг минутад 1500 литр шатахуун цэнэглэх найман эстакад ажиллаж байна. Жолооч эстакаданд байрлах төхөөрөмжинд картаа уншуулснаар дээрх үйлчилгээг авна.  Нэг үгээр хэлбэл харилцагч, хэрэглэгч нарынхаа цаг хугацааг хэмнээд зогсохгүй, шатахууны хэмжээний нарийвчлалыг дээд зэргээр хянаж чаддаг орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн тоноглогдсон байгууламжтай танилцлаа.

“Шинэ толгойт” агуулахтай танилцсаны дараа бид тэнд байрладаг лабораторид нь орж өөрсдийн авч ирсэн Аи95 болон Евро5 дизель түлшний дээжээ шинжилгээнд өглөө. СХЗГ-аас итгэмжлэгдсэн тус лаборатори нь 24 цагийн ажиллагаатай бөгөөд агуулахын түгээлт, хадгалалт зэрэг бүх үйл ажиллагааны бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг юм байна. Мөн орон нутагт байрлах бусад есөн лабораторийнхоо үйл аижллагааг хянадаг гэнэ. Бидний өгсөн дээжийг шинжилэхэд ердөө хорь орчим минут шаардагдсан бөгөөд бас л хүний оролцоогүйгээр хийгддэг процесс юм байна. Шинжилгээний дүнг танилцуулахад Аи95 автобензин нь “RON:95.5, MON:86.2, (R+M)/2: 90.8, EHT: 5.4” гэж гарав.  Харин Евро5 дизель түлш нь “INDEX: 44.8, NUMBER: 49.9” гэж гарлаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсад мөрдөгдөж буй чанар, стандартын шаардлагуудыг бүрэн хангасан, хилэээр орж ирснээсээ хойш, шатахуун түгээх станцын агуулахад очих хүртлээ чанараа алдаагүй байгааг баталлаа.

Энэхүү аялалд хамт оролцсон иргэд, байгууллагуудын төлөөлөл хүмүүс бүгд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлснээр бидний танилцах аялал өндөрлөлөө.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ