Автомашины дугуйны цас цэвэрлэгч автомат гинж

0
77

613_1043

Өвлийн цагт автомашиныг осол гаргахаас сэргийлэх автомат дугуйн цас цэвэрлэгч гинжнүүдийг зохион бүтээжээ. Энэ гинжин цэвэрлэгчийг нийтийн тээвэр болон ачааны машинуудад түлхүү хэрэглэхэд тохиромжтой. Жолооны хүрдний ойр байрлах гинж товчлуур дээр дарснаар уг автомашины доор байрлах эргэлддэг гинжин төхөөрөмж ажиллаж эхлэнэ. Гинжнүүд автомашины дугуйн доогуур орж эргэлдэхдээ дугуйны цасыг цэвэрлэх буюу газрын гадарга, дугуй хоёрын хооронд саатуулагч хүчийг үүсгэх юм.

automatic-tire-chains

- Сурталчилгаа -

Эдгээр гинж нь тухайн автомашинд бусад гинжгүй автомашинаас 45 хувь илүү барьцалдах боломжийг олгохоороо давуу талтай. Гинжнүүдийг 49км\ц -аас илүү хурдтай нөхцөлд ашиглах боломжтой. Энэ гинж нь дугуйнд суурилуулдаг гинжин хүлээснээс илүү тустай ба үүнийг ашигласнаар жолооч автомашинаа аюултай нөхцөлд зогсоох үйлдэл хийхэд илүү хялбар болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ