Ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нар сүй тавьжээ

0
104

meghan_markle_and_prince_harry

Их Британийн ханхүү Харри сүүлийн үед Америкийн жүжигчин Меган Марклтай болзож байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл алгасахгүй паппарацддаг болсон. Тэгвэл хосууд сүйгээ тавьсан тухай албаны эх сурвалж мэдээллээ. Тэд хуримаа 2018 оны хавар хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Ханхүү Харри энэ тухайгаа өөрийн ойр дотны хүмүүс болох хатан хаан болон гэр бүлийнхэндээ мэдэгджээ. Тэрээр мөн сүйт бүсгүй Марклийнхээ эцэг эхтэй уулзаж, адислал авсан талаар мэдээлж байна. Хосууд энэ сарын эхээр сүй тавьсан бөгөөд 33 настай ханхүү Харри нь хааны угсааг залгамжлах жагсаалтад тавдах хүнээр тодроод байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ