Уураар биш хайраар өсгө!

4
33942

o-PARENT-YELLING-AT-CRYING-CHILD-facebook

Хэсэгхэн хоромд хэлсэн үг, хийсэн үйлдэл чинь хүүхдийн зүрхэнд насан туршийн толбо болон үлддэгийг та мэддэг үү. Хэрэв та тэрхэн үед тэвчиж, сайтар бодож тунгаасан хойноо хүүхэд дээрээ эргэн ирж, тэвэрвэл та юунд нь тэгтлээ уурлан бухимдаж байснаа гайхах хүртлээ нөхцөл байдлыг ойлгох болно. Хүүхдийн сэтгэл цэвэр ариун байдаг. Тэд энэ дэлхий дээр ариун, гэгээн бурханы дүртэйгээр, хуудас цагаан цаас мэт цэвэр сэтгэлтэй төрдөг. Тэднийг бид өөрсдийн хүсэл таашаалд нийцүүлэх гэж төрүүллээ гэж үү? Хэрэв та нярай хүүхдийн нүд уруу харвал тэнд сансар огторгуй, орчлон ертөнц бүхлээрээ шингэсэн мэт гүн, тунгалаг, нүгэлгүй бүхэн оршдог. Энэ бүхнийг бид өөрсдийн хэв маяг, зан араншин, үйлдлээрээ дагуулан хөтөлж, цаашлаад эвдэн бусинуулахыг оролддог. Хүн гэгч үр удмаа үлдээх, өөрийн сэтгэлээ дэвтээх, амьдралаа утга учиртай болгох гэж хүүхэдтэй болдог хэдий ч  тэднийг ял зэм мэт ойлгож, уурын мунхаг, хараалын бай, хэрүүлийн үгсээ түүний цав цагаан цаасан дээр бичиж эхэлдэг. Ингэж бичсэн үгс түүний сэтгэлийн мухарт үүрд, бүр үүрдийн үүрд хэзээ ч мартагдхааргүй үлддэг. Хүн хэрэгцээгүй зүйлсээ мартах тархины онцгой өгөгдөлтэй хэдий ч хүүхэд насанд үлдсэн дурсамж хүний сэтгэлийн хаа нэгтээ гүн гүнзгийг шивэгдэн үлдсэн байдаг. Хайрлуулж өссөн хүүхэд хайрыг түгээдэг, уураар тэжээсэн хүүхэд уурыг түгээдэг. Хүчирхийлэл хүчирхийлэлийг, уур бухимдал уур бухимдлыг төрүүлдэг. Та юу тарина түүнийгээ хураана гэдэг. Ирээдүйд өөрийгөө хүндлэх, хайрлуулах алхмаа та өнөөдөр хийж байгаа гэдгээ сайтар бодолцоорой. Эцэг эх болсон цагаас заримдаа тэвчиж, тэсэх аргагүй үеүүд бишгүй тохиолддог. Зарим тохиолдолд хүүхдүүд ээж аавынхаа тэвчээрийн товчийг санамсаргүй дарчихдаг. Энэ зөвхөн танд л тохиолддог зүйл биш юм. Эцэг эх байхын хүндрэлтэй талууд бүх хүнд тохиолддог гэдгийг санаарай. Харин уншигч та энэ байдлаа өөрчилж чадна. Хүүхэдтэйгээ ярих байдал, харилцаагаа та өөрчилж чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байж болно. Уурлаж, хашгирахын оронд түүнтэй хүндэтгэлтэй харьцах аргыг сонгох гэж оролдоорой.

22-1419240355-parent-shouting

- Сурталчилгаа -

Эцэг эхчүүд яагаад хашгирдаг вэ?

Хамгийн товчхон хариулахад сэтгэл хөдлөл, уур бухимдал хүн бүрт байдаг. Энэ нь биднийг хашгирахад хүргэдэг. Гэхдээ энэ бүхэн багаасаа харж , сурсан дадал зуршил ч байх магадлалтай. Эргээд л үйлийн үр адил өнөөх эргүүлгэнд орчихсон байх магадлалтай. Хэрэв та хүүхэдрүүгээ хашгичин загнах үед хүүхэд тань танаас эмээж байгаа нь илэрхий байвал энэ нь ердөө түр зуур айлгаж, дарамталж буй хэлбэр юм. Хэрэв та түүнийг айлгаж, дарамтлаад эхэлвэл тэр танаас бүхий л талаараа хөндийрч, хөшиг татсан мэт болж, ирээдүйд танаас бүх зүйлээ нууж эхлэнэ. Хүүхдүүд эцэг эхтэйгээ байхдаа амьдралын ухаанд суралцаж байдаг. Уур, бухимдал хэвийн үзэгдэл болсон гэр бүлд өссөн хүүхэд тийм л хүн болж өснө. Эцэг эхчүүдийн хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байдлаас гадна сэтгэл хөдлөлөө удирдаж сурах явдал гэдгийг эцэг эхийн боловсрол олгогч мэргэжилтэн Лаура Мархам хэлж байна.

maxresdefault

Хашгирахын нөлөө

Хэрэв та хүүхэд рүүгээ болон бусад хүмүүс уруу хашгирсан бол чанга дуу тод утга санааг илэрхийлдэггүй гэдгийг санаарай. Хүүхдэд энэ байдал бүр ч илүү нөлөөлдөг. Хашгирах нь тэдэнд тээртэй, хүнд хэцүү байдлыг үүсгэдэг. Хэрэв та дуугаа намсгавал тэр таныг сонсож эхлэнэ. Судлаачдын үзсэнээр хүүхэдлүүгээ хашгирах нь тэдний уурыг хүргэж, биеийн болон үг хэлний буруу боловсрол олгодог байна. Хүүхэд эцэг эхээсээ айх үедээ өөртөө итгэлгүй, аймхай, ирээдүйдээ итгэлгүй, айдас нөмөрсөн мэдрэмжтэй үлддэг. Харин тайван байдал нь эсрэгээрээ буюу хүүхдийг хайрлуулж байгаагаа мэдрэх, муу зүйлсийн сөрөг талыг ойлгоход нөлөөлдөг байна.

Хашгичин зандчих үедээ доромж үгс ашиглах нь хүүхдийн сэтгэлзүйн хүчирхийлэл болдог. Энэ нь хүүхдэд удаан хугацааны турш сэтгэлд нь нөлөө үзүүлж, сэтгэл гутрал, өөртөө итгэлгүй байдал, уур бухимдлыг нь нэмэгдүүлдэг. Ингэснээр эрүүл мэндийн хувьд ч хүүхдэд сөргөөр нөлөөлж, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч эхэлдэг.

mother-yelling-at-child

Дуугаа өндөрсгөх

Хүүхэд эцэг эхтэйгээ сэтгэл хөдлөлийн гүн гүнзгийг холбоотой байдаг. Хүүхэд өөрийгөө хамгаалагдсан, аюулгүй, байнга хайрлуулдаг гэж бодсон үедээ тэд таны үгийг дуртайяа сонсож, хашгирах үйл явц болохоос өмнө дуулгавартай болдог. Та дараах аргуудыг амьдралдаа мөрдсөнөөр хүүхэдрүүгээ уурлах, бухимдахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

Өөртөө дүгнэлт хийх цаг гарга

Уурлах гэж байна даа гэж бодож эхлэх үедээ өөрийгөө хянаж, дуугаа өндөрсгөхгүй байх дээр анхаар. Хэмжээнээс нь хэтрүүлэх гээд байгаагаа мэдэрч, яг тэр цаг мөчид зогсохыг хичээ. Хүчээр урт,гүнзгий амьсгаа аван, тайвшир. Энэ нь таны хүүхдэд ч тэнцвэртэй байхыг суралцах болон хүчтэй сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад туслана.

Сэтгэл хөдлөлийн талаар ярилц

Уур бухимдал гэдэг нь зохицуулж чаддаг хүнд жирийн мэдрэмж болж хувирдаг. Бүх сэтгэл хөдлөлөө удирдаж сурвал, баяр баясгалан, сэтгэлийн хөөрөл, гуниг гутрал, уур бухимдал, хардал, сэтгэл гутрал зэргийг жирийн л нэг мэдрэмж гэдгийг ойлгож энэ талаар хүүхэддээ зааж сургаж чадна. Юу мэдэрч байгаагаа хүүхэддээ хэл. Хүүхдээсээ юу мэдэрч байгааг нь асуу. Энэ нь тэдэнд бусадтай хүндэтгэлтэй хандах хандлагыг зааж сургана.

Муу дадал зуршилаа тайвнаар хүлээж ав.

Хүүхдүүд тогтмол буруу зан ааш гаргах гээд байдаг. Энэ нь өсөлтийн нэг үйл явц. Түүнтэй тайвнаар ярилцаж, түүний гаргаж буй зан авир бусдад таатай санагдахгүй байгаа талаар сануулаарай. Түүний дээрээс тонгойж биш харааных нь түвшинд очиж ярилцах нь зүйтэй. Хүндэтгэлтэй харилцааны талаар мэдлэгээ хуваалцаж, хэрхэн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаарай.

Үр дагаварыг бодолцож, шийтгэлийг орхи

Хүүхдийг заналхийлэх болон шийтгэх нь түүнд илүү уур бухимдал үүсгэдэг. Энэ нь урт хугацааны турш хүүхдийн дотоод занд сууж үлддэг. Заналхийлэх болон шийтгэх нь хүүхдийг доромжлуулсан мэт, ичгэвтэр байдалд оруулдаг. Ингэснээр хүүхэд өөрийгөө хамгаалалтгүй болсон мэт боддог. Түүнд учир шалтгааныг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тоглоомыг өшиглөхөд биш тоглоход зориулсан юм гэх мэтээр учир холбогдолыг сайтар тайлбарлах хэрэгтэй. Хүүхэддээ өөрт нь сонголтоо зөв хийх боломжийг олгоорой.

Хүүхдэд энгийн хэрэгцээг нь сайтар хангах

Унтах, идэх зэрэг нь хүүхдийг аз жаргалтай болгож, зан аашийг нь зөөлрүүлдэг. Түүнчлэн өдрийн болон цагийн хувааритай байлгах нь тэднийг бага бухимдуулж, сэтгэлийн хөөрлөө удирдахад тусалдаг.

Хэрэв нэгэнт хашгичиж эхэлсэн бол яах вэ

Та өөрийгөө хичнээн хянах гэж хичээсэн ч нэгэнт хүүхэдрүүгээ хашгирсан бол санаа зовох хэрэггүй. Уучлалт гуйхад хэзээ ч оройтохгүй. Хүүхэд энэ байдлаас хүн бүр алдаа гаргадаг боловч уучлалт гуйх ёстой гэдгийг ойлгож авна.

Хэрэв хүүхэд тань танруу хашгирвал түүнд хэмжээ хязгаартай байхыг сануулаад, хашгирах нь харилцааны хэлбэр биш бөгөөд асуудлыг шийддэггүй гэдгийг анхааруулаарай. Тэд бусдыг сонсож, хүндэлж сурах хэрэгтэй. Хэрэв танд энэ нөхцөл үүссэн бол өөрийн уурыг гарах хүртэл хэнтэй ч юу ч битгий ярь. Та хүүхэдрүүгээ хашгирсанаар түүний насан туршийн амьдралд залруулж болошгүй дадал зуршил суулгаж байгаа гэсэн үг. Хэрэв та өөрийгөө удирдаж чадаж байгаагаа харуулвал хүүхэддээ ирээдүйд ийм дадлыг суулгаж өгч байгаа юм. Энэ нь хүүхдийг алдаанаасаа суралцах боломжтой гэдгийг ойлгуулна. Хүн бүр алддаг бөгөөд уучлах нь чухал гэдгийг хүүхэд тань мэддэг байх ёстой. Уучилсанаар гэр бүлийн харилцаа эрүүл болдог гэдгийг хүүхэд тань ойлгох учиртай. Хэрэв та хүүхэдрүүгээ хашгирдаг бол дараах зан байдлыг хүүхдээсээ олж харна

  • Хүүхэд тань бусадтай харилцахдаа хашгирч ярилцах
  • Тэд араар муулж, эсвэл тантай бүдүүлэг харьцаж эхлэнэ
  • Таны хүүхэдтэйгээ харилцах харилцаа тогтворгүй болж уур бухимдалгүйгээр харилцаа тогтоох аргагүй болно.пТэд танаас зайгаа барьж, танаас илүү нэгнийг хүндэлж эхэлдэг.

Та энэ бүхнийг өөрчилж чадна. Хүүхэдтэйгээ одооноос нам зөөлөн дуугаар ярилцаж, хашгирч загнах нь үр дүнд хүргэхгүй бөгөөд эрүүл мэндэд хортой гэдгийг сануулаарай.

stop-yelling-at-kids-1024x707

Та уур бухимдалд гүнзгий автсан байна уу?

Хэрэв та ойр ойрхон уурлаж, бухимдаад байвал та энгийн нөхцөлд өөрийгөө барих чадвар сул болсон гэсэн үг.  Та эхлээд өөртэйгээ ажиллах шаардлагатай гэдгээ ойлгох цаг нь болжээ. Өөрийгөө тайвшруулах, өөртэйгээ ярилцах боломж олго.

  • Та өчүүхэн зүйлд уурлаж байна уу
  • Стресст автаж, даралт ихсэж, ходоод өвдөж, гутарч байна уу
  • Уурласаны дараа өөрийгөө буруутгаж, гуниглаж байна уу. Энэ байдал хэр удаан үргэлжилж байгааг анзаараарай.
  • Бусадтай хүндэтгэлтэй харьцахын оронд зөрүүд, маргалдсан харилцаа үүсгэж байгаа эсэхээ анзаарай.

Энэ нөхцөлд та мэргэжлийн хүнээс туслалцаа авч болно. Уур бухимдлаа хянах, төвлөрөх талаар зөвлөгөө авч, хайртай хүмүүстэйгээ хүндэтгэлтэй харьцаарай.

nud.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 СЭТГЭГДЛҮҮД

СЭТГЭГДЭЛ БИЧИХ