Арванхоёрдугаар сард үзэх ёстой шинэ кинонууд

0
75

DA_121015_01015.dng

Уг кино нь 1998 онд Холливуудад ирсэн Томми Висеуа хэмээх жүжигчний тухай бөгөөд тэрээр өөрийн бичсэн 540 хуудас зохиолоороо кино хийсэн нь тухайн үедээ хамгийн муу киногоор шалгарч байжээ. Гэсэн хэдий ч түүний энэ муу кино нь Томмиг од болгож чадсан юм. Этгээд аялгатай энэ залуу өөрийнхөө киног хамгийн муу гэдгээр нь алдаршуулаад зогсохгүй, өөрөө ч алдартай болж чадсан тухай бодит түүхээс сэдэвлэсэн “Disaster artist” хэмээх киног 12 сарын 1-ээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

p05pk5kf

- Сурталчилгаа -

Найруулагч Гиллермо Дел Торогийн ээлжит нэгэн бүтээл болох энэхүү зөгнөлт кино нь аймшигт мангас болон нууцлаг дурлалын холбоос, басхүү цус асгаруулсан өш хонзонг харуулна. Жүжигчин Салли Хоукингс нэгэн хэлгүй эмэгтэйн дүрд тоглох бөгөөд АНУ-ын засгийн газрын шинжилгээ, судалгааны газар ажиллаж байхдаа тэдний туршилт явуулж буй амьтантай хайр сэтгэлийн холбоотой болдог. Ингэснээр тэрхүү амьтныг суллан гаргах гэж өөрийн бүхий л хүчээ дайчлан байгаа тухай “Shape of water” кинонд өгүүлжээ. Киноны нээлт 12 сарын 8-нд болно.

All The Money in the World

Найруулагч Ридлей Скотт үргэлж онцгой сэдэв барьж авдаг нь энэ киногоор илэрчээ. 1970 онд газрын тосны бизнесээр толгойлж байсан бөгөөд цагтаа АНУ-ын хамгийн баян хүмүүсийн нэг байсан Жуниор Пол Геттигийн тухай юм. Түүний ач хүүг мафийнхан барьцаалж мөнгө нэхэх үед тэрээр нэхсэн мөнгийг нь өгөхгүй хэмээснээр ач хүүг нь аймшигтай тамлан тарчилгана. Редли Скотт энэхүү киноныхоо гол дүрийн жүжигчинг буюу Геттигийн дүрийг киногоо дуусгахаас хэдхэн долоо хоногийн өмнө ахин сольжээ. Учир нь түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдуулаад эхэлсэн юм. Найруулагч гол дүрийн жүжигчнийг сольж зураг авалтыг маш хурдан хугацаанд ахин эхлэхээс өөр аргагүй болсон нь киноны үнэлэмжийг бууруулах болов уу? Хүлээх л үлдэж байна. “All the money in the world” киног 12 сарын 22-нд нээлтийг нь хийнэ.

p05pk61t

Францын гайхалтай жүжигчин Изабелла Хөбертийн тоглосон “Happy End” кинонд гэр бүлээ болон бизнесээ авч үлдэх гэж хичээж буй сэтгэлийн хямралд автсан нэгэн эмэгтэйн тухай өгүүлжээ. Уг кино нь Канн болон Торонто кино наадмаас шагнал хүртсэн байна. Киноны нээлтийг 12 сарын 1-нд Их Британи, Ирландад хийх ба АНУ-д 12 сарын 22нд хийх юм байна.

p05pk677

Дэлхийн хүн амын өсөлтийг хэрхэн шийдвэрлэж, хэрэглээг хэрхэн багасгах талаар сонирхолтой бас инээдмийн гэх уг кинонд хүмүүсийн хэмжээг жижигрүүлснээр дэлхий дээр эзлэх зайг нь багасгаж, хэрэглээ ч багасна гэдгийг хошноор харуулжээ. Киноны гол дүрүүд өөрсдийгөө жижигрүүлэх шийдвэрийг хамтдаа гаргаж, бяцхан хүмүүсийн ертөнцөд хэрхэн амьдарч байгааг харуулсан “Downsizing” кино нь ямах охины үлгэрээс сэдэвлэсэн гэж хэлж болохоор кино болжээ. УГ киног АНУ-д 12 сарын 22-нд гаргаж эхлэнэ.

p05pk5wl

Найруулагч Ай Вивей нь дэлхий дахинд болоод байгаа хамгийн эмзэг, чухал сэдвүүдээр баримтат кино хийдэгээрээ алдартай. Тэрээр сүүлийн үед дэлхийн 65 сая хүнийг хамарсан дүрвэгчдийн тухай кино хийсэн бөгөөд дүвэгчдийн амьдралын тухай хэний ч мэдэхгүй олон зүйлийг харуулахыг зорьжээ. Уг киног 12 сарын 1-нд Шведэд, 12 сарын 14-нд Недерланд улсад гаргах гэж байна.

p05pk56f

Оддын дайн киног 2018 онд үзэхийг тэсэн ядан хүлээж буй олон хүн байгаа. Оддын дайны фэнүүд “Star wars- Last Jedi” бүлгийг тун удахгүй хүлээн авч үзэх болно. Уг киноны талаар тайлбарлах нь илүүц ба үзэгчдийн хүсэн хүлээдэг киноны нэг аргагүй мөн билээ. Киноны нээлт 12 сарын 13-нд Тайвань, Колумбад болох бол 12 сарын 14-нд ОХУ, Их Британи, СИнгапурт, 15-нд АНУ, Пакистан, Вьетнамд нээлтээ хийнэ.

 

p05pk63k

 

Мунро Лийфийн 1936 оны хүүхдийн зохиолоос сэдэвлэсэн уг киноны нэр нь “Story of Ferdinand” бөгөөд Фердинанд нэртэй бух хүмүүс дунд өссөн хайр энхрийлэл дунд торнисон нэгэн бухны тухай юм. Тэрээр тулаанч бух биш гэдгээ ойлгуулах гэж хүмүүстэй хэрхэн зохицож хуучин гэртээ харихыг хичээж байгаа талаар уг кинонд гардаг. 12 сарын 14-нд Австрали болон Малайзад, 12 сарын 15-нд АНУ, 16-нд Их Британид нээлтээ хийнэ.

 

TMWIC 1770.tif

Зул сарыг зохиосон эр гэх нэртэй уг киног зохиолч Чарьз Дикенсийн 1843 оны зохиолоос сэдэвлэжээ. “The man who invented christmas” кино нь зул сарын баяраар үзэх киноны нэг зайлшгүй мөн гэдэгт итгэлтэй байж болно. Уг киног 12 сарын 1-нд Их Британи, 14-нд Португал, 21-нд Италид нээлт хийх гэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ