Минимализм гэж юу вэ

0
424

Stampa

Минимализм гэдэг бол маш энгийн. Минималист байхын тулд та 100-аас дээшгүй эд хэрэгсэлтэй байх, машин унахгүй, байшингүй, зурагт үздэггүй, нэр алдрын хойноос хөөцөлдөггүй байх бөгөөд дэлхийн хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй газар очиж амьдрах эсвэл блог хөтөлж, хүүхэд гаргахгүй, үргэлж мөнхийн залуугаараа байх.

Дээр дурсан бүх зүйлс мэдээж наргиа байсан гэдгийг уншигчиддаа хэлэх байна. Гэхдээ минимализмийн тухай мэдэж амжаагүй хүмүүст хандаж хэлэхэд үүнийг нэг төрлийн маяг хэмээн ойлгож, хүссэн зүйлээ хязгаарлах хэмээн бодож, хэзээ ч минималист байж чадахгүй гэж бүү эндүүрээрэй. Минимализм гэдэг нь дээр дурдсан зүйлсийн аль нь ч биш юм. Гэхдээ ингэж амьдарвал мэдээж та минималист амьдарч байна гэж өөрийгөө хэлж болно. Хэрэв та багахан эд зүйлээр өөрийгөө болгож, түүндээ сэтгэл хангалуун байгаа бол, хэрэв та машин унахгүй, зурагт үзэхгүй, дэлхийгээр аялаж яваа бол минимализмийг гартаа бүрэн атгажээ гэж ойлгож болох л юм. Гэвч энэ бол хамгийн гол санаа биш гэдгийг анхааруулая.

- Сурталчилгаа -

Минимализм гэдэг нь өөрийн эрх чөлөөг олж авахыг хэлж байгаа юм. Айдасгүй эрх чөлөө. Санаа зовнихгүй байх эрх чөлөө. Буруугүй байх эрх чөлөө. Сэтгэл гутралаас ангид байх эрх чөлөө. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хавханд орохгүй байх эрх чөлөө бөгөөд өөрийн амьдралыг өөрөө бүтээх эрх чөлөө юм. Жинхэнэ эрх чөлөө юм.

Энэ нь эд зүйл, элдэв бараа хэрэглэж болохгүй гэсэн үг огтоос биш. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад бид эд зүйлдээ хэтэрхий автжээ. Бид өөрсдийн эдэлж, хэрэглэж байгаадаа хэтэрхий их ач холбогдол өгдөг болж. Үүнээс болоод эрүүл мэндээ, дотно харилцаагаа, хүсэл тэмүүллээ, хувийн өсөлт дэвшилт, өөрийгөө хөгжүүлэх боломж бололцоо, мөрөөдлөө орхигдуулж байна. Хэрэв танд эд зүйл чинь амин чухал бол энэ таны л асуудал юм. Учир нь минимализмын гол утга учир нь өөртөө итгэлтэйгээр , алгуурхнаар амьдралдаа зөв сонголт хийх гэсэн үг.

Дэлхий дээр маш олон алдар нэртэй, амжилттай яваа минималистууд байдаг. Тэд бүгд өөр өөр амьдралын хэв маягтай. Нэг жишээ авахад 6 хүүхэдтэй, ажилдаа амжилттай яваа, гэр бүлдээ хайртай, байшинтай, машинтай нэгэн байхад ердөө 51 ширхэг эд зүйлтэй, дэлхий даяар аялаж явдаг, нөхөртэйгээ бяцхан байшинд амьдардаг, машин унадаггүй хосууд ч байна. Тэд бүгд минималистууд. Учир нь тэд өөрсдийн амьдралдаа юу хэрэгтэй гэдгийг ойлгож, ухаарсан хүмүүс. Минимализм тэднийг өөрсдийн амьдралын үнэ цэнээ ойлгоход нь тусалсан. Гэвч ийм өөр түвшний амьдралтай хүмүүс яаж минималист байж болдогыг зарим хүн ойлгохгүй байж магадгүй. Энэ нь эргээд минимализм гэж юу вэ гэдэг хуучин асуудал уруу аваачиж байна. Хэрэв минимализмийг нэг өгүүлбэрт багтаавал “Минимализм гэдэг нь амьдралд юу чухал вэ гэдгийг ойлгож, түүнээс авах таашаал уруу хөтлөх түлхүүр юм. Ингэснээр та аз жаргалтай болж, бүрэн дүүрэн эрх чөлөөг мэдрэнэ”

Минимализм бидэнд…

  • Сэтгэл дундуур байдлыг арилгаж
  • Цаг хугацааг хэмнэж
  • Одоогоороо амьдрах боломж олгож
  • Хүсэл тэмүүлийг асааж
  • Ирээдүйн зорилгыг тодорхойлж
  • Жинхэнэ эрх чөлөөг олгож
  • Илүү ихийг хийж бүтээж, бага хаягдал үүсгэж
  • Эрүүл мэнддээ илүүтэй анхаарч
  • Хувь хүний хөгжлийг тэтгэж
  • Өөрөөсөө бусдад тус болох, хувь нэмрээ оруулах
  • Хэрэгцээгүй эд зүйлсээсээ салах
  • Амьдралын зорилгоо нээж олоход тус болдог

Минимализмийг өөрийн амьдарлдаа хэрэгжүүлснээр аз жаргалын утга учрыг ойлгон, ухаарч, үүнийг л хайж байсан гэдгээ ухаарах болно. Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг. Минимализм бол аз жаргалыг хайх эрэл юм. Тиймээс амьдралд тань юу хэрэгтэй байгаагаа та өөрөө л олж мэднэ. Эхний ээлжинд та өөрийн бодол санаагаа цэгцэлж, хийх үйлдлээ хянаж, дадал зуршлаа өөрчлөх гээд үзээрэй.

Жошуа Филдс Милбурн болон Риан Никодемус нарын зөвлөгөө

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ