Алтыг идэж болдог гэж үү?

0
8847

45e88b7bb5f2a77c21100a3939196e04

Та хаа нэг газар алтны үйрмэгтэй шоколадтай бялуу идэж байсан уу? Гялалзсан энэ металыг амттан дээр цацсан байхыг олонтаа харсан байх. Жинхэнэ алтыг зүсэм бялуун дээр тавихад гоёмсог харагддаг. Жинхэнэ алт идэж байна гэж бодоход нэг л таатай мэдрэмж төрж байв уу? Үүнээс харахад алтыг хүнсэнд хэрэглэж болдог ба энэ нь хүний биед ямар ч гаж нөлөө үзүүлдэггүй болох нь ойлгогдож байна. Хүнсэнд хэрэглэдэг алт болон түүний ашигтай талуудын талаар энэхүү нийтлэлээрээ танилцуулья.

kirimawashi_1go

- Сурталчилгаа -

Хүнсний алт гэж юу вэ?

Хүнсний алтан илтэс нь жинхэнэ алтаар хийдэг бүтээгдэхүүн бөгөөд хоол хүнсэнд хэрэглэхэд ямар нэгэн асуудал байхгүй. Амттан болон чихрийн үйлдвэрүүд үүнийг байнга ашигладаг. Ихэнхи тохиолдолд шоколадтай бялуу, чихрийн цуглуулган дээр цацаж чимэглэхэд өнгөний хувьд гайхалтай зохицож, гоёмсог харагддаг. Үүнээс өөр төрлийн амттанд ч ашиглаж болно. Заримдаа аяган бялуун дээр чимэглэсэн нь ч харагддаг. Зарим хүмүүс бялуугаа бүхлээр нь хүнсний алтаар бүрсэн байдаг.

stacks_image_42

Алтан илтсийг идэж болдог гэж үү?

Ихэнхи тохиолдолд үүнийг идэж болно. Алт нь биологийн хувьд идэвхигүй метал гэж танигдсан. Энэ нь өөрөөр хэлбэл хүний хоол боловсруулах эрхтэнд ямар нэгэн тээг үүсгэлгүйгээр уусаж, боловсруулагдана гэсэн үг юм. Алтаа сонгохдоо та аль болох цэвэр сорьцтой алт сонгохыг хичээгээрэй.  Өөрөөр хэлбэл 22-24 каратын алтыг сонгож хэрэглэх ёстой. Хэрэв хүнсэндээ хэрэглэх алт сонгох гэж байгаа бол анхааралтай шинжиж, худалдаж авахад гэмгүй. Эдгээрийг идэхэд зориулсан гэж тодотгосон байдгаас гадна дээр дурдсан каратыг зайлшгүй анхаарах нь чухал. Ингэсэн тохиолдолд алт идэх нь ямар ч хор хөнөөлгүй. Түүнчлэн та хүнсэнд хэрэглэж болдог мөнгөн илтэс ч худалдан авч болно. Энэ нь яг л алттай ижил. Та бүтээгдэхүүнээ баталгаатай, найдвартай газраас худалдан авах тал дээр анхаарах нь зүйтэй бөгөөд мөнгөн илтэс дээр ч мөн адил идэхэд тохиромжтой гэж тодотгосон байдаг.

35_0

Алтан илтсийг хэрхэн борлуулдаг вэ?

Алтан илтэс нь ихэнхи тохиолдол хуудас маягаар эсвэл үртэс хэлбэрээр борлуулагддаг. Үртэс хэлбэрийг ихэнхидээ лааны дээгүүр цацахад тохиромжтой. Эдгээрийг мөн төрөл бүрийн архи болон оргилуун дарсанд ашигладаг. Хуудсан алт нь илүү нарийн хийцтэй бөгөөд хэрэглэхэд маш нямбай ажил шаардана. Гэхдээ та үүнийг худалдаж авсан бол хамгийн зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй байж болно. Хуудсан алтыг томоохон хэмжээтэй хүнсний бүтээгдэхүүн бүрэхэд ашигладаг. Хуудсан алт нь хоёр хэлбэрээр худалдаалагддаг. Нэлмэгэр хуудсан алтыг жижиг хэмжээтэй бялуу болон чихрийн цуглуулга чимэглэхэд ашигладаг бол хуулмал хуудсан алтыг томоохон хэмжээний хүнсний бүтээгдэхүүн чимэглэх болон бүрэхэд ашиглана.

Алтан илтэсийг хаанаас худалдаж авах вэ?

Энэхүү бүтээгдэхүүнийг онлайн дэлгүүрээс захиалахаас гадна нэрийн барааны үйлдвэртэй нь холбогдож захиалах боломжтой. Amazon.com-оос та хүссэн хэмжээгээрээ захиалж болно. Бялуу болон чихэр хийж, худалдаалдаг газрууд хүнсний алт хаанаас авахаа сайн мэддэг. Хэрэв та хуудсан алт хайж байгаа бол тодорхой нэрийн дэлгүүрээс нь захиалах хэрэгтэй.

Алт идэх нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Өнгөрсөн зуунуудад хүн төрөлхтөн эрүүл мэндийн тал дээр маш хурдацтай хөгжиж, олон талын онол болон арга техникүүдийг ашиглан эрүүл мэндээ сайжруулж, ингэснээр хүн төрөлхтний дундаж нас уртассаар байгаа билээ. Хүмүүс энергиэр дамжуулан биеийг хэрхэн анагаах, байгаль дэлхийгээс хэрхэн үр өгөөжийг нь авахаа сайтар судалсаар иржээ. Хүн төрөлхтөн алт болон бусад металын эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг сайтар судалсан гэж хэлж болно. Алт нь эрүүл мэндэд нөлөөтэйгээрээ анхдагч металын тоонд ордог бөгөөд маш нарийн бөгөөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг байна.

Энергийн тухай судлах үедээ судлаачид түүхэнд алтыг хүн төрөлхтөн анагаах төлөв байдалтай хэмээн үзэж байсныг олж тогтоожээ. Хэрэв хэн нэгэн хүн цэвэр алтыг халдвар авсан хэсэг болон өвчтэй хэсэгтээ тавьбал шарх эдгэх, халдвар тархахаас сэргийлдэг болохыг эртнээс мэддэг байжээ. Үүгээрээ алтыг энерги бүхий дулаан ялгаруулагч гэж үзэн, долгион дамжуулж, биеийг анагаах хүчтэй гэж үздэг байжээ. Түүнчлэн биеийг тайвшруулж амраан, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Үхсэн эсүүдийг эрүүл эсээр сольж, эс төлжих үйл явцыг бий болгосноор дархлаа сайжирч, ингэснээр бие эрүүлждэг. Энэ нь яг л бясалгал хийж сурсан хүмүүстэй адил гэсэн үг юм.

FZE9IBNI7CCBEJL.MEDIUM-500x416

24 каратын алтаар бүрсэн бялуу

Эртний Египтийн түүхэнд бичсэнээр Александр хааны үеэс алтыг анагаах ухаанд өргөнөөр ашиглаж эхэлсэн бөгөөд шарх сорвийг эдгээдэг гэж үздэг байжээ. 5000 жилийн өмнө Египетчүүд алтыг оюун санаа болоод бие махбодь, сүнсэн биеийн энергийг сэргээх  ач холбогдолтой гэж үзсээр иржээ. Эртний олон эх сурвалжаас үзвэл тэд биед алт шингээх нь хүч тамирыг сэргээж, долгионоор дамжуулан биеийн ерөнхий эрчмийг сэрээнэ гэж бичжээ. Клеопатра хатан үдэш бүр алтан маск нүүрэндээ тавьдаг байжээ. 1900 оны үед мэс засалчид алтны ялтасыг арьсан доогуур суулгаж, нугас болон өвдөг тохойн хэсгийн ойролцоо суурилуулдаг болжээ. Үр дүнд нь өвдөлт намдах буюу бүрэн арилах хүртэл нөлөө үзүүлж байжээ.

Хятадад алтаар тамир тэнхээг сэлбэх эртний засал байдаг бөгөөд одоог хүртэл энэ аргыг ашигласаар байна. Тэд будаандаа алтан зоос хийж чанадаг бөгөөд энэ нь биедээ хэрэгтэй эрдэс бодисыг нөхөх нэн ач тустай гэж үздэг байна. Хятадын зарим үнэтэй, тансаг ресторанд 24 каратын алтан илтсийг хоолон дээр чимэглэж өгдөг.

Орчин үед хүний бие дотроо маш олон элементүүд агуулж байдаг бөгөөд тэдгээрийн дотор алт бас ордог болохыг хүн төрөлхтөн олж нээгээд байна. Алт нь хүний биеийн энергийг зохистой харьцаанд барих, энергийг биеэр тээвэрлэх гол ач холбогдолтой зүйл байж болох тухай Германы эрдэмтэд судалгаандаа дурьдсан байна. Тэд алт бол үнэлж баршгүй их ач холбогдолтойгоос гадна асар их эрчим хүч агуулдаг гэдэг нь харагдаж байна хэмээн өгүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ