Нярай хүүхдэд зөгийн бал өгч болохгүй

0
78

honey-1006972_1920

Өнөөдөр нэгэн өдөр тутмын сониноос зөгийн балыг бага насны хүүхдэд идүүлэх нь аюулгүй гэсэн утгатай мэдээлэл уншлаа. Үүний дагуу манай сайтад ярилцлага өгч байсан зөгийн балны бизнес эрхлэгч, япон эмэгтэй Томокогоос  лавлахад тэрээр үүнийг буруу, ташаа мэдээлэл хэмээж байна. Түүний хэлснээр 1 нас болон түүнээс бага насны нярай хүүхдэд зөгийн бал өгч болохгүй бөгөөд цэвэр зөгийн бал байх тусам хориотой гэдгийг анхааруулж байна. Учир нь ботулинум хэмээх бодис нь газар шороонд байдаг нян бөгөөд зөгийн баланд шингэсэн хойноо идэвхигүй болдог байна. Харин 1 нас хүрээгүй хүүхдийн бие дотор идэвхитэй болох өндөр магадлалтай гэжээ. Тэрээр энэ талаар баттай эх сурвалжийг дурдсаныг уншигчидад хүргэе.

Зөгийн балыг бага насны хүүхдэд өгсөнөөр булчингийн үйл ажиллагаа суларч, амьсгалахад хүндрэл учирдаг. Гэхдээ энэ нь маш ховор тохиолдох шинж тэмдэг. АНУ-ын хэмжээнд ботулизм нь жилд 100-аас ихгүй хүүхдэд илрэх бөгөөд энэхүү нян илэрсэн хүүхдүүдийн ихэнхи нь бүрэн эдгэрдэг. Хөхүүл хүүхдэд илрэх ботулизм нь эмчлэгдэх бүрэн боломжтой боловч энэхүү нянгаас үүдэж илрэх шинж тэмдгийг эрт танин мэдэх нь чухал. Үүнд зөгийн бал нь энэ нян шингэдэг хамгийн түгээмэл бүтээгдэхүүн юм. Ийм учраас зөгийн балыг 1-ээс доош настай хүүхдэд өгөхийг хориглодог.

- Сурталчилгаа -

getty_rf_photo_of_mother_and_baby_with_honey_allergy

Нярай хүүхдэд илрэх ботулизм

Энэхүү нянгаас үүдсэн эмгэг 3-6 сартай хүүхдүүдэд ихэвчлэн илэрдэг хэдий ч хүүхэд бүр эхээс төрсөн цагаас үүнд өртөж болзошгүй. Ботулизумын нян нь элс, шороонд агуулагддаг ба зөгийн баланд нэвчдэг. Энэхүү нян нь 1 болон түүнээс дээш насны хүүхэд, насанд хүрсэн хүнд аюулгүй. Учир нь энэ насны хүмүүсийн хоол боловсруулах эрхтэн сайн ажилладаг ба нянгийн аюул биед тархахаас өмнө биеэс гардаг.

Харин нярай болон 1-ээс доош настай хүүхдүүдэд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа тогтворжоогүй байдаг. Тиймээс тухайн нярай хүүхдийн биед нян орсон даруйдаа үржиж, хор ялгаруулдаг. Тэдгээр хор нь хүүхдийн булчин болон мэдрэлийн эсэд нөлөөлж, хүүхдийн хөдлөх, идэх, амьсгалах нөхцөлд саад учруулдаг.

Үүнээс гадна хоёр төрлийн ботулизи том болсон хүүхэд болон насанд хүрэгчдэд нөлөө үзүүлдэг.

  • Шархны ботулизм

Энэ нь ботулизмын нян шархыг халдваржуулж, дотор нь хор үүсгэдэг.

  • Хоолны хордлогын ботулизм

Энэ нь гэрийн аргаар хийж, лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэснээс үүдэх юм.

Дээрхи хоёр ботулизмын шинж тэмдэг нь нян биед орсоноос хойш 3-30 хоногийн дараа илрэнэ. Ихэвчлэн өтгөн хатах нь хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг ба эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийг сайтар ажиглаж, хэрэв хүүхэд тань гурваас дээш хоног хүндээр бие засахгүй тохиолдолд эмчид хандах нь зүйтэй.

Нярай хүүхдэд дараах шинж тэмдэг илрэнэ.

  • Нүүрний өнгө өөрчлөгдөх
  • Хоолны дуршил нь буурах, хөхөө сайн хөхөж чадахгүй болох
  • Сулхан уйлах
  • Хөдөлгөөн нь удаашрах
  • Залгиур хоолойн асуудал үүсэх буюу залгиж чадахгүй болох
  • Булчингийн хөдөлгөөн сулрах
  • Амьсгалахад асуудал үүсэх

Эмчилгээ

Ботулизмын нянг эмчлэх бүрэн боломжтой. Гэсэн хэдий ч эрт оношлож, эмчид яаралтай хандах хэрэгтэй. Энэхүү өвчнийг эмнэлэгт, мэргэжлийн эмчийн удирдлаган дор эмчилдэг. Хүүхдийн биеэс хорыг гадагшлуулах гэх мэт яаралтай арга хэмжээг авдаг. Ботулизмын хорны эсрэг эмчилгээ түгээмэл бөгөөд ботулизмын эсрэг дархлааг суулгах эмчилгээ хийдэг. Ботулизм нь бусад нянгуудын адил хүрээлэн байгаа орчинд түгээмэл тохиолддог. Элс, шороо, хөрсөнд шингэсэн байдаг. Тиймээс нярай хүүхэддээ зөгийн бал өгөхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ