Долоо хоногийн өрнийн зурхай

0
83

aries-2-thinkstock

Хонины орд

ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
Бясалгал ариусал, ухаарлын өдөр. Гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьж, биеэ арчилбал үр дүнтэй. Эрүүл агаарт гарах, биеийн хүчний хөдөлмөр хийх, газар шороотойгоо харьцах нь таны сэтгэл зүй, бие махбодод сайн. Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл түвшин бай.

- Сурталчилгаа -

МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
Чухал бүх асуудлыг барьж авалгүй хойшлуул. Хэрвээ та хэт их зүтгэвэл хүнд байдалд орно.Сэтгэл санаа хямарч болзошгүй тул бусдын сөрөг нөлөө ятгалгад автахаас болгоомжил. Бие сэтгэлээ ариусга. Бодсон буюу хэлсэн муу үг биелэх магадлалтай тул бодлоо хяна.

ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
Зүүд зөн хурцдах, далд авьяас чадвар илрэх өдөр. Өнөөдөр хүчтэй биоэнерги бүхий хүмүүсийн авъяас нь нээгдэж, олон зүйлийн мөн чанарт нэвтэрнэ. Ирээдүйгээ төлөвлөх, зөвхөн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодох нь чухал нөлөөтэй.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
Ууч энэрэнгүй байх өдөр. Бусдад хандаж буй хандлагаар ажил төрлийн амжилт тодорхойлогдоно. Өдрийн үр нь амьдралын мөн чанарт нэвтрэхэд амгаланг, бясалгахуйг сонгодгоороо онцлог юм. Хэрвээ та хүсвэл амьдралын мөн чанар, нууцад нэвтэрч чадна.

БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
Ажил төрөл, бодол санаагаа цэгцлэн бясалгах, амсхийх өдөр. Сайтар хөдөлж, биеийн чилээг гаргавал ажиллах чадвар нэмэгдэнэ. Уран бүтээлчид, тэр дундаа зураач, хөгжимчдийн онгод орж, сайхан бүтээл туурвина.

БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
Тайван байхыг хичээ. Ямар ч хүнд асуудал тулгарсан битгий бухимдаж сандар. Хов жив ярих, бусдын ятгалгад автах, бодлогогүй үйлдэл хийхээс болгоомжил. Гоо сайхан, эрүүл мэндээ анхаарч, биеэ арчилбал үр дүн сайтай.

НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
Сайн өдөр. Шинээр эхлэх ямар ч үйл амжилтанд хүрнэ. Шинэ ажилд орох, гэрээ хэлцэл байгуулах, харилцааны ээдрээг гаргах, учир зүйгээ ололцоход тохиромжтой. Эд зүйл худалдан авах, нүүдэл суудал хийхэд сайн. Санхүүгийн аливаа ажиллагаа амжилтанд хүрнэ.

taurus-2-thinkstock

Үхрийн орд

ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
Аливааг эхлүүлэх, үндэс суурийг нь тавихад сайн. Шинэ найз нөхөдтэй болох, эмчилгээ хийлгэж эхлэх, сурч боловсрох, аян замд гарахад сайн. Садан төрлийн харьцаа холбоо бэхжинэ.

МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
Өөрчлөлт хувьслын бэлгэдэлт өдөр. Өнөөдөр эхэлсэн ажлаа заавал дуусгаарай. Нөлөө бүхий хүнд хандаж дэмжлэг хүсвэл заавал туслана. Мөн хүлээн авалт, уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад өлзийтэй. Зарга мэдүүлвээс заргаа авна.

ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
Хариуцлагатай өдөр. Ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандвал амжилтад хүрнэ. Бүгдийг урьдчилан сайтар бодолцсон бол шинэ ажил эхлэж болно. Санаачлагатай, идэвхитэй байвал үнэлэмж дээшлэнэ. Ховонд өртөхөөс болгоомжил. Санхүүгийн ажиллагаанд таагүй.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
Шударга үйлийн төлөө тэмцвэл амжилтанд хүрнэ. Аливааг шинээр эхлэхэд таагүй. Худалдаа арилжаа, санхүүгийн ажиллагаа ашигтай. Оюуны хөдөлмөр, шинжилгээ судалгааны ажил үр бүтээлтэй байна. Шинэ мэдлэг олж авах, хуримтлагдсан туршлагыг системчлэхэд сайн.

БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
Өдрийн энергийг өөртөө шингээж аюул заналаас өөрийгөө хамгаал. Ганцаардалд автах, гуньж гутрах, мөн залхуурах нь бие махбодын өвчлөлийн шалтгаан болно. Харилцаа холбоогоо өргөжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүл.

БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл санаагаа ариусгахад тохиромжтой. Шийдвэр гаргахаас зайлсхий, сайн нягтлалгүй элдвийг бүү амла. Худал хэлэх, хов ярих, хэрүүл маргаан дэгдээх муу. Өнөөдөр аливаа үгний энерги ихсэх тул хэнд, юу ярихаа сайтар нягтал.

НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
Ариун бус бүхнээс салах өдөр. Энэ нь ажил хэрэг, сэтгэл санаа, үйл хөдлөл гээд бүхий л зүйлд хамаатай. Өнөөдөр ямар ч чухал ажлыг эхлэхээс зайлсхий. Өдөр тутмын ажилдаа шамд. Санхүүгийн асуудалд хянуур байхад илүүдэхгүй.

gemini-2-thinkstock
Ихрийн орд 
ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа эрхлэх, шинэ эд, зүйл худалдан авахад тохиромжтой. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл туршлага солилцох аялалд явах, шинэ мэдлэг мэргэжил эзэмшихэд ээлтэй. Бусдад муу санах, шүүмжлэх нь танд гай болно.

МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
Бүтээн байгуулалтын өдөр. Ургамал, газар шороотой холбоотой ажил үр ашигтай. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, сайн сайхныг зөгнөн бодож, ирээдүйгээ төлөвлө. Шинэ ажилд орох, засвар үйлчилгээ хийж эхлэвэл сайн. Худалдаа арилжааны ажил ашигтай.

ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
Ажлынхаа цар хүрээг өргөжүүлж, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Та сурч боловсрох төловлогөөтэй байгаа бол энэ өдөр бичиг баримт бүрдүүлж, шалгалт ярилцагад ороорой. Харин санхүүгийн аливаа асуудалд хянуур бай. Оюуны чадавх нэмэгдэнэ.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
Гэнэтийн үйл явдлаар дүүрэн өдөр. Өдрийн эхний хагасыг биеэ чийрэгжүүлэхэд зориулбал үр дүнтэй. Өвдөөд үнэтэй эм тарианд мөнгөө үрсэнээс өвдөхөөс сэргийлэх нь хамаагүй бага зардалтай. Харин үдээс хоиш хайртай хүн тань гайхшруулна. Хэрвээ та хоёр харилцан буулт хийхгүй бол хэрүүл тэмцэл нүүрлэнэ.

БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
Урьдны амьдрал, улирсан учрал, хуучны нөхөд гээд өнгөрсөнтэй холбоотой бүхэн сэргэх өдөр. Хуучин найз нөхөд, эсвэл амраг таныг хайж ирж магад. Зарим хүний амьдралд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал арай өөр хувилбараар давтагдаж болно.

БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
Бусадтай харьцах харьцаанаас сэтгэлийн таашаал авна. Мон ирээдүйгээ зөгнөн харах боломжтой байна. Хэрвээ та хүсэх юм бол янаг амрагийн харьцаагаа шинэ түвшинд гаргаж, илүү аз жаргалтай болно. Худалдаа наймаанд одтой байх тул зуучлалаас ашиг олно. Албан бус уулзалт, үдэшлэг, нийллэг хийхэд тохиромжтой.

НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
Амралтын өдөр тул алжаалаа бүрэн тайлахыг хичээ. Аялал зугаалгаар явбал алдагдсан эрч хүч хялбар нөхөгдөнө. Мэдээлэл солилцох, шинэ зүйлийг мэдэж авах, өнгөрсөн амьдралаа эргэж цэгнэх нь танд ирээдүйд зөв алхам хийх боломжийг олгоно. Сайтар амарч авахыг хичээ.

cancer-2-thinkstock
Мэлхийн орд
ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
Таны өмнө шалгуур тавигдах өдөр. Өнөөдөр та хийсэн үйлдэл болгоныхоо төлөө хариуцлага хүлээх тул хянуур байж, үйлдэл болгоноо нягтал. Чухал шийдвэр гаргах, амьдралаа дүгнэж цэгнэхэд тохиромжтой. Мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, шинэ мэргэжил эзэмшихэд сайн.

МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
Хариуцлагатай өдөр. Ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандвал амжилтад хүрнэ. Бүгдийг урьдчилан сайтар бодолцсон бол шинэ ажил эхэлж болно. Санаачлагатай, идэвхтэй байвал үнэлэмж дээшлэнэ. Ховонд өртөхөөс болгоомжил. Санхүүгийн ажиллагаанд таагүй.

ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
Ажлын ачаалал ихсэнэ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл үүснэ. Энэ нь гэрийн цахилгаан хэрэгслийн эвдрэлээс эхлээд ажил албан дээр нэгэнт дууссан ажил буцах, эсхүл төловлөгөө өөрчлөгдөх гээд юу ч байж болно. Тэр болгонд сандарч бухимдалгүй, хувь тавилангийн шалгуур гэж үзэж, нэр төртэй давж гар.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
Идэвх зүтгэлтэй. санаачлагатай ажиллах өдөр. Та тууштай байж чадвал эхэлсэн ямар ч ажил амжилтад заавал хүрнэ. Хүч чадлаа төвлөрүүлэн бүтээлчээр хандвал ямар ч бэрхшээлийг давж гарна. Төлөвлөснөо хэрэгжүүлэх арга замыг сонгохдоо хэнд ч бүү найд, өөрөө шийд.

БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
Урьдны амьдрал, улирсан учрал, хуучны нөхөд гээд өнгөрсөнтэй холбоотой бүхэн сэргэх өдөр. Хуучин найз нөхөд, эсвэл амраг таныг хайж ирж магад. Зарим хүний амьдралд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал арай өөр хувилбараар давтагдаж болно.

БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл санаагаа ариусгахад тохиромжтой. Шийдвэр гаргахаас зайлсхий, сайн нягтлалгүй элдвийг бүү амла. Худал хэлэх, хов ярих, хэрүүл маргаан дэгдээх муу. Өнөөдөр аливаа үгний энерги ихсэх тул хэнд, юу ярихаа сайтар нягтал.

НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
Засал ном хийлгэх, аливаа зан үйл гүйцэтгэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ зөгнөхөд сайн өдөр. Боломжтой бол өдрийг гэртээ өнгөрөө, бясалгал, мөргөл хийж, сэтгэл санаагаа ариусга. Хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Бодол санаагаа хянаж, бусдыг сонс.

leo-2-thinkstock
Арслангийн орд
ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
Аз сорихоос буцдаггүй, дайчин, эрч хүчтэй хүмүүс амжилтад хүрнэ. Чухал арга хэмжээг зохион байгуулах, шударга зүйлийн төлөө тэмцэхэд ээлтэй сайн.

МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
Эрч хүч, дур булаам чанараа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий. Таатай боломж тохиох тул алдалгүй ашиглаарай. Бусдын дэмжлэгийг авч чадна. Гэхдээ үр дүн ямар байх нь таны харилцаанаас шууд хамаарна. Тиймээс бусдаас тусыг эрвэл илэн далангүй байгаарай.

ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
Мэдээллийн өдөр. Бүх төрлийн харьцаанд ээлтэй. Аливааг хийхдээ зөн билгээ дага. Их мөнгө шаардах худалдаа арилжаа бүү хий. Өнөөдөр аливааг төлөвлөхөөс зайлсхий, төлөвлөсөн хэрэг бүтэхгүй.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
Өдрийг гэр бүлийн хүрээнд өнгөрөөвөл сайн. Орон гэрээ тохижуулах, өөрчлөх, цэвэрлэхэд санаа тавь. Чухал ажил хэрэг, уулзалт болзоог хойшлуулах нь зүйтэй. Ирээдүйгээ төлөвлөх нь тааруу үртэй.

БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
Чухал ач холбогдолтой өдөр. Өдрийг та ямархуу байдалтай, бодол санаатай өнгөрөөнө түүнээс дараагийн сарын хугацаанд ямархуу байх тань хамаарна. Тиймээс томоохон ажил хэргийг хойш тавих нь зүйтэй. Сайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.

БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
Урам зоригтой өдөр. Та өглөө сэрэхдээ л ихийг хийж бүтээх хүсэл эмэлзэл оргилж байгааг мэдрэнэ. Сайтар төлөвлөсөн ажлыг эхлэж болно. Харин сэтгэлийн хөөрлөөр хандсан аливаа зүйл бүтэлгүйтнэ. Гэр орноо цэвэрлэх, хэрэггүй эд зүйлээсээ салахад тохиромжтой өдөр.

НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
Ухаарахуй, бясалгахуй өдөр. Шинээр ажил үйлс эхлүүлэх, замд гарахад сайн. Гэрээ хэлцэл мжилттай хэрэгжинэ. Юмны учрыг олохыг хичээдэг хүн амжилтад хүрнэ. Санхүүгийн асуудал нааштай шийдэгдэнэ.

 virgo-2-thinkstock
Охины орд
 ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
Хүнд өдөр тул сэтгэл санаагаа түвшин байлга. Хэрвээ танд шийдвэрлэж чадахгүй хүнд асуудал байгаа бол шийдвэрлэх арга зам заавал олдоно. Залхуурахаас зайлсхий. Хоол хүнсэндээ анхаарахгүй бол хордлого авах магадлалтай. Үдшийг гэр бүлдээ өнгөрөө. Өчүүхэн зүйлд уурлан бухимдах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий.

МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
Идэвхтэй байх өдөр. Хэрвээ та бүгдийг сайтар тооцсон бол шинэ ажил алба бүтэмжтэй. Биеэ эрүүлжүүлэхийг хүсвэл спортоор хичээллэ. Санхүүгийн байдал сайжрана.

ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
Өнөөдөр янаг амрагийн асуудлаа шийдвэрлэхэд сайн өдөр. Хайртынхаа хамтаар баяр зугаалга зохион байгуулж, сэтгэлээ сэргээ. Бүгдийг байгаа хэвээр нь үлдээхийг эрмэлзэнэ гэдэг бол хамгийн зөв арга. Ингэж чадвал та ямар ч нөхцөл байдлыг бодитойгоор цэгнэж чадна.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
Ариун бус бүхнээс салах өдөр. Энэ нь ажил хэрэг, сэггэл санаа, үйл хөдлөл гээд бүхий л зүйлд хамаатай. Өнөөдөр ямар ч чухал ажлыг эхлэхээс зайлсхий. Өдөр тутмын ажилдаа шамд. Санхүүгийн асуудалд хянуур байхад илүүдэхгүй.

БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
Сэтгэл зүрхээ цэвэр ариун, бодол санаагаа цэгцтэй байлгах өдөр. Ямар ч ажилд нэн хариуцлагатай хандаж, эхэлснээ дуусгалгүй бүү орхи. Хэт ядрах, сэтгэл санааны хямралд орох нь таагүй үр дагавартай. Засал ном хийлгэх, мөргөл бясалгал үйлдэх, сүм хийдэд очих нь ээлтэй.

БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Гэхдээ бүгдийг нэг зэрэг хийхээр хүч чадлаа шавхан зүтгэх хэрэггүй. Та үүнийг ингэж л хийх ёстой гэж зүтгэвээс амжилтад хүрэхгүй. Бүтэхгүй байгаа ажилд бусдын санал зөвлөгөө, тус дэмийг ав. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцох, шинэ танилтай болоход тохиромжтой цаг.

НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
Сайн өдөр. Шинээр эхлэх ямар ч үйл амжилтанд хүрнэ. Шинэ ажилд орох, гэрээ хэлцэл байгуулах, харилцааны ээдрээг гаргах, учир зүйгээ ололцоход тохиромжтой. Эд зүйл худалдан авах, нүүдэл суудал хийхэд сайн. Санхүүгийн аливаа ажиллагаа амжилтанд хүрнэ.

libra-2-thinkstock
Жинлүүрийн орд
ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
Чухал ач холбогдолтой өдөр. Өдрийг та ямархуу бодол санаатай өнгөрөөнө түүнээс дараагийн сарын хугацаанд ямархуу байх тань хамаарна. Тиймээс томоохон ажил хэргийг хойш тавих нь зүйтэй. Сайхан зүйлийг болож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.

МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
Хайр энэрэхүй сэтгэл хүчтэй байна. Бэлэг сэлт өгөх, гэм нүглээ наманчлах, уучлалт гуйх, зөн буруугаа ойлголцох, эвлэрэхэд ээлтэй. Ном уншуулах, засал хийлгэх, мөргөл залбирал үйлдэх нь шууд нөлөөтэй. Уурлаж цухалдах, хэрэлдэх, бусдад мууг хүсэх цээртэй.

ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
Цэцэн мэргэн оюун ухаан, мэдлэг боловсролын өдөр. Юуг ч эртнээс бүү төлөвлө. Юмс санаснаас эсрэгээр эргэнэ. Дотоод дуу хоолой, зөн билгээ сонсч бүхнийг хийгээрэй. Зөн билэгтээ итгэснээс алдана гэж үгүй. Шашны зан үйл, домын арга, эртний номлолыг судлахад ээлтэй.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
Мэдрэмж шаардсан өдөр. Мэргэ төлөг тавих, ирээдүйгээ зөгнөн харахад сайн. Эрүүл агаарт гарч, байгальтай ойр дотно харьцахад бие сэтгэл сэргэнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа амжилттай байна.

БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
Аз сорихоос буцдаггүй, дайчин, эрч хүчтэй хүмүүс амжилтад хүрнэ. Чухал арга хэмжээг зохион байгуулах, шударга зүйлийн төлөө тэмцэхэд ээлтэй сайн.

БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
Бүтээн байгуулалтын өдөр. Ургамал, газар шороотой холбоотой ажил үр ашигтай. Сэтгэл санаагаа өөдрог байлгаж, сайн сайхныг зөгнөн бодож, ирээдүйгээ төлөвлө. Шинэ ажилд орох, засвар үйлчилгээ хийж эхлэвэл сайн. Худалдаа арилжааны ажил ашигтай.

НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
Мэдлэг олж авах, цэцэн мэргэн ухааныг дээдлэх, аливаа зүйлсийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлзэх өдөр. Зүүд зөн хурцдаж, хувь тавилангийн сонин учрал дохио тэмдгүүд тохионо. Энэ бүхэн танд энэ амьдралд ямар үүрэгтэй ирсэнээ ухамсарлах боломжийг олгоно. Аялал жуучлалаар явах, холын замд гарахад сайн.

 scorpio-2-thinkstock
Хилэнцийн орд
ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
Ажлынхаа цар хүрээг өргөжүүлж, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Та сурч боловсрох төлөвлөгөотэй байгаа бол энэ өдөр бичиг баримт бүрдүүлж, шалгалт ярилцагад ороорой. Харин санхүүгийн аливаа асуудалд хянуур бай. Оюуны чадавхи нэмэгдэнэ.

МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
Өөрчлөлт хувьслын бэлгэдэлт өдөр. Өнөөдөр эхэлсэн ажлаа заавал дуусгаарай. Нөлөө бүхий хүнд хандаж дэмжлэг хүсвэл заавал туслана. Мөн хүлээн авалт, уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад өлзийтэй. Зарга мэдүүлвээс заргаа авна.

ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
Ариун бус бүхнээс салах өдөр. Энэ нь ажил хэрэг, сэтгэл санаа, үйл хөдлөл гээд бүхий л зүйлд хамаатай. Өнөөдөр ямар ч чухал ажлыг эхлэхээс зайлсхий. Өдөр тутмын ажилдаа шамд. Санхүүгийн асуудалд хянуур байхад илүүдэхгүй.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
Хүнд өдөр. Үг хэл, яриагаа нягталж анхаар. Хожим бусдын “идэш” болох зүйлийг хэнд ч бүү ярь. Хамтын ажиллагаа, танил тал болох, бусад хүнтэй харьцахад таагүй. Ганцаар байж, бүх ажлаа цэгнэн, өнгөрсөн амьдралаа дүгнэ. Аливаа асуудлаар шийдвэр гаргах хэрэггүй.

БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Гэхдээ бүгдийг нэг зэрэг хийхээр хүч чадлаа шавхан зүтгэх хэрэггүй. Та үүнийг ингэж л хийх ёстой гэж зүтгэвээс амжилтад хүрэхгүй. Бүтэхгүй байгаа ажилд бусдын санал зөвлөгөө, тус дэмийг ав. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцох, шинэ танилтай болоход тохиромжтой цаг үе.

БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
Эхлэл шинэчлэлийн өдөр. Аливааг үндсээр нь өөрчлөх, шинээр эхлүүлэхэд ээлтэй. Ажил албаны хүрээнд зарим нэг өөрчлөлт гарч, хамт ажиллагсдаас халагдах, солигдох магадлалтай. Та зарим нэг зүйлийн талаар төөрөлдөж явснаа мэдрэнэ. Санхүүгийн байдал сайжрана.

НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
Өнөөдөр тантай уулзсан хүн, учирсан нөхцөл байдал болгон хувь тавилангийн дохио тэмдгийг агуулна. Гярхай байж тэр бүгдийг анзаарахыг хичээ. Эндээс ирээдүйнхээ тухай чухал мэдээллийг олж авна. Оюуны хөдөлмөр эрхлэх, мэдлэг мэдээлэл олж авахад ээлтэй сайн өдөр.

sagitarius-2-thinkstock
 Нумын орд
ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
Сайн өдөр. Шинээр эхлэх ямар ч үйл амжилтанд хүрнэ. Шинэ ажилд орох, гэрээ хэлцэл байгуулах, харилцааны ээдрээг гаргах, учир зүйгээ ололцоход тохиромжтой. Эд зүйл худалдан авах, нүүдэл суудал хийхэд сайн. Санхүүгийн аливаа ажиллагаа амжилтанд хүрнэ.

МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
Хянуур байх өдөр. Бичиг баримтад гарын үсэг зурах, ам гангараг оргохөд муу. Үг яриагаа хяна,хов жив, гүтгэлгээс болгоомжил. Даруу төлөв байж хариуцсан ажилдаа л шамдагтун. Ээж аав, амраг садандаа анхаарал халамж тавьж, туслаж дэмжээрэй.

ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
Хүсэл сонирхлоо хязгаарлаж, дураар авираа гатах өдөр. Ялангуяа гэр бүлийн хүрээнд үүссэн аливаа асуудлыг харилцан буулт хийж шийдвэрлэхгүй бол хүнд бапдалд орж болзошгүй. Таны хувьд чөлөөт байдал тань юу юунаас илүү чухал санагдана. Үдэш болоход сэтгэл санаа амирлаж, та илүү романтик болно. Санхүүгийн асуудалд ухаалгаар хандахгүй бол дэмий зүйлд мөнгөө үрж болзошгүй.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
Өөрийгөө таньж мэдэх өдөр. Тиймээс чухал ажил төлөвлөх хэрэггүй. Бүү ядар, ажил амралтаа зохицуул. Үдээс хойш найз нөхөдтэйгээ уулзах, ажил төрөл хөөцөлдөх, шинэ харьцаа холбоо тогтооход тааламжтай. Урлаг уран сайхан гээд бүтээлч салбарт ажиллагсдад бүх талаар сайн. Тэд шинэ сонин зүйл сэднэ.

БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтанд гарын үсэг зурахад ээлтэй өдөр. Том зүйл худалдаж авах, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийг цээрлэ. Хүүхдийнхээ хүслийг биелүүлж баярлуул, ойр дотны хүнээ халамжил.

БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
Тайван байхыг хичээ. Ямар ч хүнд асуудал тулгарсан битгий бухимдаж сандар. Хов жив ярих, бусдын ятгалгад автах, бодлогогүй үйлдэл хийхээс болгоомжил. Гоо сайхан, эрүүл мэндээ анхаарч, биеэ арчилбал үр дүн сайтай.

НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
Бодит байдал таны мөн чанарыг толь шиг тусгана. Хүрээлэн байгаа бүхнийг ажиглан алдаа оноогоо дүгнэ. Хийж байгаа бүхэн тань үүрэг гэдгийг ойлгож хариуцлага хүлээх, хүндрэл бэрхшээлтэй тулгарахаас бүү ай.

capricorn-2-thinkstock
 Матрын орд
ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
Хүчин зүтгэл шаардсан ажлыг барьж авбал бусдын дэмжлэгтэйгээр хурдан дуусна. Удирдлагааас хичээл зүтгэлийг тань үнэлнэ. Аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа зөн билэг, дотоод сэтгэл, мэдрэмжээ дага. Өнөөдөр эхлэсэн ямар ч ажлыг дуусгалгүй орхиж болохгүй.

МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
Хуучин ажил төрлөө дуусгаж цэгцэл. Өнөөдөр аливааг шинээр хийж эхэлвэл амжилттай. Алхам болгоноо нарийн нягт тооцсон тохиолдолд шүү дээ. Бие хамгаалах урлаг болон спортын бүхий л төрлөөр хичээлэхэд ээлтэй сайн ба таныг эрч хүчээр цэнэглэнэ.

ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
Хамтын ажиллагаа үр дүнтэй. Чухал асуудлаар бусадтай санал солилцон, олон нийтийг хамарсан арга хэмжээг хамтын хүчин зүггэлээр хийж явуул. Мэдээлэл туршлага солилцох, уулзалт зохион байгуулах, бусдыг урамшуулан дэмжихэд ээлтэй. Өнөөдөр эхэлсэн ажил амжилттай байна.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
Бүтээн байгуулалтын өдөр. Ургамал, газар шороотой холбоотой ажил үр ашигтай. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, сайн сайхныг зөгнөн бодож, ирээдүйгээ төлөвлө. Шинэ ажилд орох, засвар үйлчилгээ хийхэд сайн.

БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
Төсөл төлөвлөгөөгөө бүтээлчээр хэрэгжүүлэх өдөр. Танд олон зүйлийг хялбархан хийчих боломжтой байна. Гэхдээ амжилтандаа ташуурах, бусдыг муучлах, хий хоосон амлалт өгөхөөс зайлсхий.

БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
Амралтын өдөр тул алжаалаа бүрэн тайлахыг хичээ. Аялал зугаалгаар явбал алдагдсан эрч хүч хялбар нөхөгдөнө. Мэдээлэл солилцох, шинэзүйпийг мэдэж авах, өнгөрсөн амьдралаа эргэж цэгнэх нь танд ирээдүйд зөв алхам хийх боломжийг олгоно. Сайтар амарч авахыг хичээ.

НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх өдөр. Тиймээс эерэг сайхан бодол агуулж өдрийг угтаарай. Эрүүл агаарт гарах, гэр орноо тохижуулах, аялал зугаалгаар явах зэрэгт ээлтэй. Санхүүгийн байдал сайн байх тул хүссэнээ худалдан авах боломжтой байна.

aquarius-2-thinkstock
Бумбын орд
 
 энэ 7 хоногт осол аварт орж болзошгүй болгоомжтой бай. худалдаа наймаанд одтой байна дунда насны хүмүүс гэрлэхэд тохиромжтой. хайртай хүнийхээ итгэлийн хүлээж хүнд үед нь туслаж бай. Ажил төрөл сансанаар бүэхгүй тул бүү бухимд, тэвчээртэй бай. Ажил хэрэг тийм ч таатай бус боловч санхүүгийн хувьд амжилттай цаг үе та ямар ч үнээр хамаагүй маргаан ба хэрүүлээс зугтах ёстой. Та ивээн тэтгэгчтэй болно. Карим нь амжилтанд хүрэхийн тулд заавал тусламж эрдэг. Ингэх хэрэггүй. Ухаан санаа саруул байж санхүүгийн амжилтанд хүрнэ. Санасан ажил хэрэг бүтэж, санаачлагчид нь бүх түвшиний дэмжлэг, өгөөмөр санхүүжилт авна. Хэрэгтэй хайртай хүнтэйгээ утсаар ярьж, захиа бичиж амжаагүй бол үүнийг одоохон хий. Сэтгэл зовоосон элдэв асуудлаа хойш тавьж амарч сур. Эрүүл мэндээ анхаар. Хатгаа тусах магадлалтай. Таны амьсгалын систем сулхан байна.
 pisces-2-thinkstock
 ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
Баяр хөөртэй, урам зориггой байвал амжилтанд хүрнэ. Эд зүйл худалдаж авах гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Төлөвлөгөө зохиох, бичиг баримтад гарын үсэг зурахад таагүй. Хулгай дээрэмд өртөх, хуурч мэхлэгдэх магадлал буй тул болгоомжтой байгаарай.

МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
Идэвхитэй эрэл хайгуул хийвэл санасандаа хүрэх боломжтой. Хариуцлага, их хүч шаардсан ажлыг халшралгүй барьж авбал хурдан дуусна. Бие султай хүмүүс эрүүл агаарт гарч, бие сэтгэлээ сэргээ. Худалдаа арилжаа хийхэд таатай өдөр.

ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
Урьдны амьдрал, улирсан учрал, хуучны нөхөд гээд өнгөрсөнтэй холбоотой бүхэн сэргэх өдөр. Хуучин найз нөхөд, эсвэл амраг таныг хайж ирж магад. Зарим хүний амьдралд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал арай өөр хувилбараар давтагдаж болно.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
Харьцаа холбоонд ч, ажил үйлст ч ээлтэй. Аливаа зүйлийн үндэс суурийг тавихад, засвар хийж эхлэхэд, шинэ ажил эхлэх буюу шинээр байгууллага байгуулахад сайн. Аян замд явбал санхүүгийн ашигтай.

БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
Ажлын ачаалал ихсэнэ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл үүснэ. Энэ ыь гэрийн цахилгаан хэрэгслийн эвдрэлээс эхлээд ажил албан дээр нэгэнт дууссан ажил буцах, эсхүл төлөвлөгөө өөрчлөгдөх гээд юу ч байж болно. Тэр болгонд сандарч бухимдалгүй, хувь тавилангийн шалгуур гэж үзэж, нэр төртэй давж гар.

БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
Өнөөдрийг гэртээ өнгөрөөхийг хичээ. Олон хүнтэй уулзахаас зайлсхий. Шинэ танилтай болох, шинээр харьцаа холбоо тогтооход таагүй. Хууч өвчин хөдлөх магадлалтай. Үг хэл яриа, үйл хөдлөлөө сайтар хяна.

НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
Нөхцөл байдалд захирагдан хийгдэх ажил амжилт олно. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болоход ээлтэй. Хариуцлагатай ажил бусдын буруугаас нурж болзошгүй. Алдахгүй байхыг хүсвэл зөн билгээ дага.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ