Оргилуун дарсны хэрэглээний талаар бидний мэдэхгүй 9 зүйл

0
767

64840BB9-4F6C-4E68-B1AF-3EDF84973248Та оргилуун дарсны хэрэглээний талаар хэр сайн мэддэг вэ? Үүнийг зөвхөн баяр ёслолоор хэрэглэдэг гэж боддог уу? Дараах мэдээллээр оргилуун дарс болон хөөсөрдөг дарсны хэрэглээний талаар бидний мэддэг болоод мэддэггүй 9 зүйлийг танилцуулья.

Оргилуун дарс нь монголчуудын дунд хойд хөршөөр дамжин орж ирж, бидний баяр ёслолын ширээний гол ундаа болсоор, нэгэнтээ уламжлалт хэрэглээ болжээ. Оргилуун дарсыг хэдийгээр сүүлийн жилүүдэд өргөн хэрэглэж ирсэн ч үүний талаар нарийн зүйлсийг бараг мэддэггүй гэж хэлэхэд болно. Оргилуун дарсыг зөвхөн баяр ёслолоос илүүтэй чамин, тансаг, амттай хэрэглээ болгодог нь Европын соёлд түгээмэл ажиглагддаг. Ялангуяа барууны ертөнцөд амжилтанд хүрч, нийгэмд байр сууриа олсон бүсгүйчүүд оргилуун дарсыг өөрийн статусаа тодотгон харуулах зорилгоор сонгож хэрэглэдэг гэнэ. Залуу таньтай болзож буй бүсгүй оргилуун дарс захиалвал таны өөдөөс өөрийгөө хүндэлдэг эрхэмсэг бүсгүй хараад сууж байна гэдгийг ойлгоорой.

Оргилуун дарсыг хэрхэн тансаг аргаар онгойлгох, яаж хадгалах, юутай зохицуулж уух гээд олон зүйлийг мэдэхэд илүүдэхгүй. Дараах мэдээлэлд оргилуун дарс болон хөөсөрдөг дарсны талаар танд хэрэгтэй 9 мэдээллийг сонирхуулья.

- Сурталчилгаа -

9ccc9a1a08c99d2f957fc51f95223d79f402616a

1.Оргилуун дарсыг Шампанск болон Хөөсөрдөг дарс гэж хуваадаг

Хүмүүс бүх оргилуун дарсыг Шампанск гэж андуурах тохиолдол байдаг. Агуулгын хувьд энэ нь буруу юм. Шампанск  нь Францын Шампейн мужаас гаралтай усан үзэмний сортоор хийдэг нэгэн төрлийн оргилуун дарс юм. Гэхдээ дэлхий дахинд амт болон чанар болон хөөсөрдөг шинж чанараараа анхалж танигдсан учраас хүмүүс одоог хүртэл оргилуун дарсыг Шампанск гэж нэрлэдэг хэмээн андуурдаг.

Champagne

2. Оргилуун дарс нь жирийн дарснаас үнэтэй байдаг

Хөөсөрдөг буюу оргилуун дарсыг жирийн дарснаас өөр технологиор хийдэг учир оргилуун дарс нь хямдхан байх боломжгүй. Мэдээж үнийн хувьд хямд оргилуун дарс дэлгүүрт худалдаалж байгаа хэдий ч тэдгээр нь амт, үнэр, үзэмжээрээ хоорондоо эрс ялгарна.

7329c6eefc16638fd2d6b594bd122f2b5927a740

4.Оргилуун дарс  задлахдаа арчуур ашигла

Гартаа оргилуун дарс  болон бусад дарс барьж байхдаа цэвэрхэн арчуур ашиглах хэрэгтэй. Таны хэрэглэж буй арчуур зузаан материалтай, дан өнгөтэй байх тусмаа дарсныхаа чанарыг илтгэнэ.

nqd8ww-b88398093z.120150622145323000goa9len8.10

5.Лимбэн хоолойтой хундага шаардлагагүй

Энэ нь оргилуун дарс хундагалахад гоёмсог харагдах боловч тийм ч чухал хэрэглээ биш юм. Энэхүү хундагыг  жирийн дарсанд хэрэглэдэггүй. Ихэнхи тохиолдолд цагаан дарсны хундагыг хөөсөрдөг дарсанд  хэрэглэхийг санал болгодог. Оргилдог дарсны  сайхан, тансаг үнэрийг үнэрлэх хэрэгтэй гэж үздэг байна.

fecf0f38e2fb2896f1a277463b6331b4dd7fb65e

6.Оргилуун дарсыг зөвхөн баяр ёслолд зориулаагүй

Оргилуун дарсыг зөвхөн баяр ёслолоор болон хундаганы үг хэлэхэд зориулаагүй юм. Үүнийг оройн хоолон дээрээ ч хэрэглэж болно. Оргилуун дарсны сайхан үнэр, исгэлэн амт нь олон хоолтой зохицдог. Тослог паста буюу карбонара пастанд маш тохиромжтойгоос гадна пиццатай тохирдог. Цагаан дарстай хэрэглэж болдог бүх төрлийн хоолыг оргилуун дарсаар  орлуулж болно. Мэдээж бяслагтай төгс зохицоно.

95f6d09c339d6558ff1764a5e9a89e6638d35162

7. Хөөсөрдөг учраас төрөл бүрийн коктейлд хэрэглэхэд тохиромжтой

Танд оргилуун дарс байгаа бол та төрөл бүрийн тансаг коктейл хийх боломжтой. Энэхүү хөөсөрдөг үнэт дарс бол гайхалтай, амттай коктейлны найрлага болж чадна.

DroppingRaisinInChampagne

8. Оргилуун дарсыг хэрхэн шинээр нь хадгалах вэ?

Оргилуун дарсыг задлаад удсаны дараа хөөс нь алга болж, үнэр амт нь гардаг. Хэрэв та оргилуун дарсаа  маргааш өдөр ахин уухыг хүсвэл шилэн сав уруу нь ширхэг үзэм хийхэд хангалттай. Оргилуун дарс  нь нүүрстөрөгчийн давхар исэл агуулдаг учраас хөөсөрдөг. Үүнийг ширхэг үзэм хийснээр ахин хөөсөрсөн амтат дарс болгон уух боломжтой юм. Туршаад үзээрэй.

spoon-in-Champagne

9.Мөнгөн халбага хөөсийг хадгалж чадахгүй

Танд хэн нэг нь мөнгөн халбагаар оргилуун дарс  таглаж орхивол хөөс нь арилдаггүй гэж сонссон бол үүнийг туршлагаараа баталсан нэгэн үндэслэлгүй гэдгийг нь хэлж байна. Тэрээр оргилуун дарсанд мөнгөн халбага хийж орхиж үзсэн боловч хөөс нь арилсан байна. Тэгэхээр дээр дурдсан үзэмний арга л танд тус болох биз ээ.

nud.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ