Өглөө сэрэхдээ бид юуг буруу хийдэг вэ

0
46

Too early

Зарим хүмүүс өглөө сэрүүлэг тавьж сэрдэг. Гэхдээ олон хүмүүс сэрүүлгийнхээ дууг унтраагаад эргээд хэдэн минут унтахыг боддог. Энэ нь мэдээжээр биед тааламжтай. Учир нь серотонин ялгарснаар эргээд унтахад таатай мэдрэмж төрдөг. Гэвч арав болон 15 минутын дараа сэрэхэд тархины хувьд болж буй проццесыг хянах чадваргүй болохоос гадна үл ойлгогдох байдал үүснэ. Өөрөөр хэлбэл таны тархи юу болоод байгааг ойлгохоо больдог. Сэрүүлэг дуугарахаас өмнө түрүүлж сэрнэ гэдэг ерөнхийдөө та хангалттай нойр авчээ гэсэн үг. Ингэснээр тухайн өдөрт бие бэлтгэгдэж эхэлдэг. Гэхдээ зарим тохиолдолд сэрүүлэг дуугарахаас цагийн өмнө сэрвэл энэ нь муу нөлөөтэй ба стрессийг нэмэгдүүлдэг. Сэтгэл гутралд автсан хүмүүсийн ихэнхи нь маш эрт сэрэх дадал зуршилтай байдаг.

07a030c5c1ce8aacba456bb2b8ca2371_original.0

- Сурталчилгаа -

Хүмүүс сэрүүлгээ 7 цагт тавьсан бол сэрсэнийхээ дараа 7.30 болгоод эргээд унтах нь элбэг. Харин хүний бие сэрүүлэг шиг асаах, унтраах товчоор ажилладаггүй учраас бие организмын хувьд зохицуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл орондоо орсон даруйдаа шууд унтах боломжгүй бөгөөд өглөө шууд тархи огцом сэрдэггүй. Унтах болон сэрэх үйл явц маш удаан үргэлжилдэг. Заримдаа энэ үйл явц хэдэн цагаар ч үргэлжилэх нь бий. Тархи сэрэх хугацаа болон тархинд үйл явцыг боловсруулах хугацаа шаардлагатай байдаг. Сэрүүлгээ хойшлуулж бага зэрэг нойр авах нь тийм ч ноцтой хор уршигтай биш хэдий ч таны тархийг төөрөгдөлд оруулдаг гэж хэлж болно. Тиймээс сэрүүлгээ хамгийн оройтож сэрэх цаг дээрээ тааруулж тавь. Тэр цагтаа тогтмол сэрж сурах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ