Хятадад дроны хамгийн том нисэх буудал байгуулахаар төлөвлөж байна

0
64

Beauty-e-tailer-JD.com-plows-ahead-with-strengthening-its-Asia-reach

Хятадын хамгийн том онлайн дэлгүүрүүдийн нэг болох JD.com нь тус улсын баруун урд хэсэг 185 дроны багтаамжтай нисэх буудал барихаар төлөвлөж байна. Уг нисэх буудал нь бүтээгдэхүүнүүдийг нэг дор буулгаж, түүнчлэн хүргэлт хийх зориулалттай. Энэ бол технологийн дэвшлийн хамгийн сүүлийн үеийн шинэ шийдэл гэж хэлж болно. Уг дроны нисэх буудал нь үндэсний технологийн компаниудад томоохон боломж олгож байгаа бөгөөд АНУ-ын зах зээлээс хоёр дахин их хэрэгцээ байгаа юм. Энэ оны эхэнд JD.com нь 150 дроны нисэх буудал барина гэж мэдэгдэж байсан хэдий ч Бээжингийн  дэлхийн интернетийн хуралдаанаар энэ тоог өсгөх хүсэлтэй байгааг мэдээлжээ. Уг нисэх буудал нь Сичуанаас бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, тийш хүргэх ба дараагийн гурван жилийн дотор барьж дуусгана гэж төлөвлөж байна. JD.com компанийн захиралын хэлж буйгаар тэд хоёр ч бүс нутагт хэдийнэ олон тооны дрон ашиглаж эхэлсэн гэж мэдээлжээ. Шинээр барих нисэх буудалд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тээвэрлэх бөгөөд Сичуан мужаас хятадын аль ч хэсэгт 24 цагийн дотор хүргэж өгөх юм. Үүнээс үүдээд бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хэд дахин хямд байна гэдгийг дурджээ. Учир нь тээвэрлэлтийн зардлаас үүдээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг нэмэгддэг. Үүнээс болж хэрэглэгчдэд өндөр үнээр зарагддаг.

0022190fd33014e79a5c05

- Сурталчилгаа -

JD.com нь хятаддаа цорын ганц технологийн компани биш юм. Алибабагийн Таобао нь олон мянган таобаогийн сууринг бүтээсэн. Тэд гэр ахуйн барааг интернетээр худалдаалах ажлыг өнгөрсөн жилүүдэд хийж байгаа. Жил бүр нэг суурингаас 1,6 сая ам.долларын ашиг олдог.

Алибаба мөн “Хөдөөгийн Таобао” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ба бүтээгдэхүүнээ хөдөө орон нутаг, алслагдмал бүсүүдэд хүргэх үйлчилгээ юм. Дараа жил Таобао үйлчилгээгээ тосгодын төв бүрт байгуулж нийт 100 мянган үйлчилгээний цэг байгуулна гэдэгт итгэлтэй байна.  Алибабагийн тооцоолсноор 2020 он гэхэд онлайн худалдаанаас 150 сая тэрбум ам.долларын ашиг олно гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ