Оюун ухааны чадамжийг шалгах хамгийн богино гурван асуулт

0
155

IQ буюу оюуны чадамжийг шалгасан тестүүд олон байдаг. Тэдгээрээс хамгийн богинохон гурван асуултаар хүний оюуны чадамжийг тогтоож болдог. Дараах гурван асуултад хариулснаар та өөрийнхөө оюуны чадамжаа шалгуулчихлаа гэж ойлгож болно.

6a7c1a2a-e814-44a6-ce20-366052429a5b

1.Бөмбөг болон цохиур хамтдаа 1.10 ам.долларын үнэтэй. Цохиур нь бөмбөгнөөс 1 ам.доллараар илүү үнэтэй бол бөмбөг ямар үнэтэй вэ?
hydraulic-block-making-machine-1735955
2.Үйлдвэрийн таван суурь машинаар 5 минутын дотор таван эд зүйл хийх бол 100 суурь машинаар 100 эд зүйлийг хэдэн минутад хийх вэ?
143967479_7771b0a7a1_b
3.Сараана цэцгийн навчтай нуур байжээ. Өдөр бүр сараана цэцгийн навчны хүрээ хоёр дахин нэмэгддэг. Хэрэв 48 өдрийн дотор сараана цэцгийн навч нуурыг бүрхэх бол нуурын хагасыг бүрхэхийн тулд хэдий хэр хугацаа зарцуулагдах вэ?
 iqtest-en
Хариулт
1.Бөмбөг 5 центийн үнэтэй. Та 10 цент гэж бодсон бол андуурчээ. Бөмбөг 5 центийн үнэтэй бөгөөд үүн дээр цохиурын 1.05 ам.долларыг нэмснээр 1.10 ам.доллар төлөх бож байгаа юм.
2. Хэрэв 100 суурь машинаар 100 эд зүйл хийх болвол 5 минут зарцуулагдана. Хэрэв та 100 минут гэж бодсон бол эндүүрчээ.
3.Сараана цэцгийн навчнууд нуурын хагасыг 47 өдрийн дотор бүрхэнэ. Та  24 өдөр гэж бодсон ч байж магадгүй. Нуурыг бүхэлд нь бүрхэхэд төдий хугацаа зарцуулж байгаа юм бол тал хугацааг нуурын хагасыг бүрхэхэд зарцуулна гэж бодсон байж болох юм. Гэвч сараана цэцгийн навчны хүрээ өдөр бүр хоёр дахин нэмэгдэж байгаа гэдгийг бүү мартаарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ