Зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх 15 хүнсний бүтээгдэхүүн

0
808

25-Best-Foods-For-Your-Heart-Bayview-Dental-Centre

Сүүлийн үед монголчуудын дунд зүрх судасны өвчлөл, цус харвалт залуужиж байгаа талаар ихээр яригдах болжээ. Энэ нь өдөр тутмын амьдралын хэв маяг болон бидний хүнстэй шууд холбоотой. Эрүүл бус хооллолт нь зүрх судасны өвчлөлөөр өвдөх гол шалтгаан болдог. Өөх тос ихээр агуулсан хүнсийг хоолондоо байнга хэрэглэснээр судасны хана бөглөрөх, архи тамхи байнга хэрэглэснээр судасны хана хатуурах гэх мэт олон сөрөг нөлөө үүсдэг. Үүнээс сэргийлэх аргуудын нэг нь хоол хүнсэндээ зөв, хэрэгтэй бүтээгдэхүүнийг сонгож, тэдгээрийг зөв хослуулж хэрэглэх болон зөв дэглэмийг хэвшил болгох явдал юм. Дараах 15 хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.


a07bb170c4a36161aa1f8f4859c19794_XL

15.Уураг ихээр агуулсан загас

- Сурталчилгаа -

Үүнд салмон болон хар амар загас, май загас, алгана загас зэрэг нь зүрх судасны өвчлөлд өртөх эрсдлийг бууруулна. Эдгээр загасанд  В2, Д зэрэг олон төрлийн амин дэм, шим тэжээл агуулагддаг. Эдгээр амин дэмүүд нь ясанд кальци шимэгдэхэд тус болох ач холбогдолтой. Түүнчлэн төмөр, цайр, селен зэрэг эрдэс бодисыг ихээр агуулдаг. Эдгээр нь дархлааг сэргээж, зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Долоо хоногт 2-3 удаа загасыг хүнсэндээ хэрэглэвэл тохиромжтой.


Oatmeal_shutterstock_173846588_RT

14.Овьёос

Овьёосны төрлийн хүнсийг хүн төрөлхтөн МЭ-ий 7000 жилийн тэртээгээс хэрэглэж иржээ. Эртний хятадад энэхүү бүтээгдэхүүнийг хүнсэндээ ихээр хэрэглэдэг байсан бөгөөд эртний Грект овьёосны агшаамалыг анх болгож иджээ. АНУ-ын нийт  иргэдийн 75 хувь нь өглөөний цайн дээрээ овьёос иддэг. Овьёосны зутан нь цусан дахь холестеринийн хэмжээг багасгахаас гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайн юм.


Handful of berries on a white background

13.Жимсгэнэ

Нэрс болон гүзээлзгэнэ нь цусны даралтыг тогтворжуулж, судас тэлэхэд нөлөөлдөг. Гүзээлзгэнэ нь үл исэлдэгч агуулсан тул эд эсийн ширхэг бүрт эерэг нөлөө үзүүлдэг.Эдгээр жимсгэнүүд С амин дэмээр баялаг бөгөөд жүрж жимснээс илүү амин дэм агуулдаг. Түүнчлэн сахар болон илчлэг хамгийн бага агуулдаг жимснүүд юм. Нэрс жимсгэнийг Америкийн уугуул иргэд ханиалга дарахад хэрэглэдэг байжээ. Нүдний харааг сайжруулах, С, Е амин дэмийг агуулах гээд олон төрлийн ашиг тусыг нэрс жимсгэнээс хүртэж болно.


maxresdefault

12.Хар шоколад

Доод тал нь 60-70 хувийн какао агуулсан хар шоколад идэх нь эрүүл мэндэд нэн тустай. Цусны эргэлтийг сайжруулж, даралт тогтворжуулах эерэг нөлөөтэй тул хар шоколадыг хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой.Үүнээс гадна хар шоколад нь сэтгэл гутралыг эмчилдэг гэж үздэг. Учир нь какао нь хүний биеийн аз жаргалын гормон болох сератонин ялгарахад тусалдаг ид шидтэй аж. Түүгээр ч зогсохгүй, какао  нь ой санамжийг сайжруулахад тустай гэж үздэг. Шоколад нь арьсанд сайн нөлөө үзүүлэхээс гадна хэт ягаан туяаны хордлогод орохоос сэргийлдэг.


293884104_5374723640001_5374695180001-vs

11.Самар

Төрөл бүрийн самар нь уургийн нийлэмж ихээр агуулдаг нь зүрх судсанд маш сайн гэж үздэг. Самар нь Е амин дэмээр агуулдаг тул холестериний хэмжээг бууруулах эерэг нөлөөтэй. Эртний Грект ойн самар идсэнээр ханиалга дарагдаж, үс халзрахаас сэргийлдэг хэмээн үздэг байжээ. Алмонд самарт Е амин дэм ихээр агуулагддаг. Энэ самрыг хөргөгчинд 2 жил хүртэл хугацаанд хадгалж болдог учир хамгийн найдвартай Е витамины эх үүсвэр болгон ашиглаж болох юм.  Улаан самар нь С амин дэм ихээр агуулдаг. Харин та нохойндоо макадамиа самар өгч болохгүй. Эдгээр нь нохойг хордуулж болзошгүй.


Olive-oil-newsletter-1030x680

10. Цэвэр буюу Экстра виржин чидун жимсний тос

Өдөрт хэдхэн халбага чидун жимсний  тос буюу оливын тосыг хүнсэндээ хэрэглэх нь холестеринийн хэмжээг бууруулахаас гадна цусан дахь сахарын хэмжээг багасгадаг. Чидун жимсний тосонд чидун жимсний хүчил ихээр агуулагддаг тул даралт бууруулахад эеэрг нөлөөтэй. Чидун жимсийг бутлаж тос гаргах үед доторхи амин дэм нь алга болдоггүйгээрээ онцлогтой. Энэ тос нь зарим хорт хавдарт буюу хөхний, ходоод гэдэсний болон түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэхэд сайн гэж үздэг.


red-wine-outdoor-WINTER0116

9.Улаан дарс

Улаан дарс нь цусны эргэлтийг сайжруулж, биеийг хоргүйжүүлэхээс гадна жин хасахад нөлөөлдөг. Улаан дарсыг хэрэглэснээр сэтгэцийн өвчин болон хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Түүнчлэн цусны даралтыг улаан дарс шиг сайн тогтворжуулдаг зүйл байхгүй байна. Судлаачдын тогтоосноор улаан дарс нь наслалтыг 60 хувиар уртасгахад нөлөөлдөг гэж үзжээ. Гэхдээ мэдээж согтууруулах ундаа учраас хэмжээг нь хэтрүүлэн хэрэглэвэл тус дэм болохоосоо илүү хор болно гэдгийг санууштай.


green-tea-e1429210531847-770x439_c

8.Ногоон цай

Ногоон цай нь тархины үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй. Биеийн дотор өөхийг шатаахаас гадна бодисын солилцоог сайжруулдаг. Түүнээс гадна төрөл бүрийн хавдарын эрсдлийг бууруулдаг. Алцхеймер болон паркинсон гэх мэт сэтгэцийн өвчлөлд өртөхөөс сэргийлдэг. Өдөрт нэг аяга ногоон цай уух нь цусан дахь холестеринийг тогтвортой хэмжээг барьж байдаг.


Chicken Broccoli Salad 005a

7.Цэцэгт байцаа болон бууцай

Эдгээр ногоон ургамалд олон төрлийн амин дэм, үл исэлдэгч агуулагддаг нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусны даралтыг тогтворжуулдаг. Цэцэгт байцаа буюу броколли нь эрүүл мэндэд олон төрлийн ашиг тусаа өгдөг.Зарим төрлийн хавдар болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд тустайгаас гадна биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Арьсыг хамгаалах, нүдний хараа сайжруулах, харшилыг дарах нөлөөтэй. Бууцай нь манган, потан, төмөр, кальц гэх мэт эрдэс бодисыг агуулдаг. А, С, В6 гэх мэт амин дэмүүдийг ихээр агуулдаг тул булчингийн үйл ажиллагаанд нэн ашиг тустай.


avocado-05

6.Авокадо

Энэхүү жимсэнд, тиймээ та буруу уншсангүй, Авокадо жимсэнд олон төрлийн тэжээл агуулагддаг. Цусан дахь холестеринийн хэмжээг бууруулдаг уг жимсэнд С, В6, Е, К амин дэмүүд агуулагддаг. Жингээ хасах болон цусан дахь сахарын хэмжээг бууруулахад нэн тустай.


1_DnFfG0YJ5SFXxekw1Yvxqg

5.Анар жимс

Анар жимсэнд үл исэлдэгч ихээр агуулагддаг нь цусны даралтыг бууруулах, тогтворжуулахаас гадна цусны эргэлтийг сайжруулдаг. Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нэн ашиг тустай уг жимсийг эртнээс амны хөндийг цэвэрлэхэд ашигладаг байжээ.


153827056

4.Синнамон

Энэ хүнс нь зүрхний өвчлөлөөс сэргийлэхэд маш тустай. Бодисын солилцоог сайжруулахад тустайгаас гадна жингээ хасахад нөлөөлдөг. Синнамонд үл исэлдэгч ихээр агуулагддаг нь бусад үл исэлдэгч агуулсан хүнсний зүйлсээс илүү гэж тооцогддог. Төрөл бүрийн чихрийн шижин болон цусны даралтыг бууруулахад эерэг нөлөөтэй.


Watermelon

3.Тарвас

Энэ жимс судасны ханыг тэлэхэд нөлөөлдөг. Холестеринийн хэмжээг тогтвортой байлгаж, үл исэлдэгч агуулсанаараа биед болон арьсанд сайн нөлөө үзүүлдэг. Дасгал хөдөлгөөн хийхээсээ өмнө тарвасны жүүс уувал та маргааш нь ид шидийг нь мэдрэх болно. Учир нь таны булчин буларч өвдөхөөс сэргийлдэг байна.


c-76

2.Сармис

Сармис нь олон талын ашиг тустай. Судасны ханыг тэлж, цусны даралтыг бууруулдаг. Селен болон С амин дэм ихээр агуулдаг нь нүдийг төрөл бүрийн халдвар болоод хаван үүсэхээс сэргийлнэ. Хүйтэн сэрүүн уур амьсгалд та аль болох их сармис идэх хэрэгтэй.


293

1.Алим, лийр

Эдгээр жимс нь зүрх судсанд хамгийн сайнаар нөлөөлдөг бөгөөд цусны даралтыг тогтворжуулдаг. Энэ жимсийг элбэг худалдаалдаг тул өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэх боломжтой. Алим жимс нь шүдэнд сайн нөлөөтэй бөгөөд шүд цайруулах үйлчилгээтэй. Лийр жимс нь биеийн дархлааг сэргээхээс гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайн. Түүнчлэн биеийн эрч хүчийг нэмэгдүүлдэг.

Зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх нэмэлт зөвлөгөө

DSC01505

Цагаан гааны шүүс- хагас аяга

Сармисны нухаш-хагас аяга

Лемоны шүүс-хагас аяга

Алимны цуу- хагас аяга

5 халбага зөгийн бал

Дээрхи хүнсний зүйлсээс зөгийн балаас бусдыг нь хольж хутгаад, 30 мин зөөлөн гал дээр буцалгана. Буцалгаж байхдаа байнга хутгана. Буцалгаж дууссаны дараа хөргөнө. Үүний дараа зөгийн балаа нэмэж хутгана. Буцалгаж, найруулсан ундаагаа цэвэр саванд хийж, хөргөгчиндөө хоёр хүртэл сараар хадгалж хэрэглэж болно.  Өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг халбага ундаа уухад хангалттай.

Зөгийн бал сармис хоёрыг хамтад нь хэрэглэхэд цусны даралтыг бууруулж, хлострелийн хэмжээг тогтмол барьж байдаг. Цагаан гаа нь зүрхний өвчлөлөөс сэргийлдэг. Лемоны шүүс зүрхний цохилтыг тогтворжуулдаг. Алимны цуу нь биеэс хорыг гадагшуулна.

Зөвлөгөөг бэлтгэсэн: Nud.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ