Ибупрофен болон өвчин намдаах эм хэрэглэснээр эрчүүд үр тогтоох чадваргүй болох эрсдэлтэйг тогтоожээ

1
894

painkillers

Толгой өвдөх бүртээ парацетамол эсвэл ибупрофен уудаг уу. Эдгээр нь нь бидний өдөр тутмын энгийн хэрэглээ болсон гэхэд буруудахгүй л болов уу. Өнгөрсөн жилүүдэд хийсэн судалгаагаар ибупрофен эм нь зүрх судасны өвчлөл болон харвалтад өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж судлаачид үзсэн. Тиймээс өвчин намдаах эм хэрэглэхдээ үргэлж хянамгай байх хэрэгтэй.

Сүүлийн үед хийсэн судалгаагаар сарын турш ибупрофен хэрэглэсэн эрэгтэй хүний үр тогтоох чадвар буурах эрсдэлтэй болохыг эрдэмтэд тогтоожээ.

- Сурталчилгаа -

Судлаачид энэхүү судалгааг 18-35 насны 31 эрүүл, залуу эрэгтэй хүн дээр хийжээ. Тэд судалгаанд оролцогчдын эрүүл мэндэд ибупрофен хэрхэн нөлөөлж байгааг оролцогчдын эс болон эдийн шинжилгээнээс ажиглажээ.

Зургаан сарын турш хийсэн судалгааны дараа ибупрофен эмийг хэрэглэж байсан эрэгтэй хүний эр дааврын ялгарал эрс буурч байгаа нь ажиглагдсан байна.

Энэхүү үйл явц тамхи татдаг болон өндөр настай эрчүүдэд илүүтэй илэрсэн бөгөөд биен дэх тестесероны хэмжээний өсөлтөөр хэмжиж болох юм. Учир нь жирийн нөхцөлд энгийн сорилоор үүнийг шалгах боломжгүй. Ибупрофен эмийн гаж нөлөөнөөс болж эрэгтэй хүний үр тогтоох чадвар муудахаас гадна булчингийн хаталт, эрхтний чангарал зэрэгт нөлөөлдөг болохыг тогтоожээ. Гэхдээ энэ нөлөөлөл хэдийгээр сул ажиглагдаж байсан боловч мэргэжилтнүүд өвчин намдаах эмийг удаан хугацаанд ихээр хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Хэрэв өвчин намдаах эмийг удаан хугацаанд хэрэглэж эхэлвэл эмийн гаж нөлөө илүү хүчтэй болно гэж сануулж байна.

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар ибопрофен буюу өвчин намдаах эмийг 10-аас дээш хоногоор тогтмол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Эмийн зохисгүй хэрэглээ, өвчин намдаах эм зэрэг нь түр хугацаандаа тайвшруулж байгаа мэт боловч урт хугацаанд хүний эрүүл мэндэд асар хортой гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ