Өсвөр насны жирэмслэлтээс хэрхэн хамгаалах вэ

0
78

Өсвөр нас гэдэг хүний амьдралын хүндхэн жилүүдийн нэг байдаг. Бие болоод сэтгэлзүйн хувьд энэ насанд ихээхэн өөрчөлтөд явагдах ба энэ насан дээрээ ирээдүйд хэн болохоо бататгаж эхлэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй болдог. Өсвөр насандаа хүүхэдтэй болно гэдэг амьдралын энэ үеийг илүү адармаатай болгодог гэдгийг анхаарч үзээрэй. Хэрэв хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол өөрийн болоод бусдын амьдралд хариуцлага хүлээж чадахуйц, эрх чөлөөтэй, эцэг эх болох насанд хүрсэн үедээ хүүхэдтэй болох нь хамгийн зөв алхам байдаг. Аюулгүй бэлгийн харилцааны талаар болон хамгаалах хэрэгслүүдийн талаар найз нөхөдтэйгээ ярилцаж,  мэргэжилтнүүдээс үнэн зөв зөвлөгөө дэмжлэг авснаар өсвөр насандаа жирэмслэхгүй байхаас хамгаалж чадна. Хамгийн түрүүнд эрүүл, аюулгүй бэлгийн харилцааны талаар зөв мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй. Хэрэв та насанд хүрсэн бол дэргэдээ байгаа өсвөр насны хүнд энэ талаар үнэн бодит мэдээлэл өгснөөр тэднийг өсвөр насандаа жирэмслэхээс хамгаалж чадна.

mix-brands-types-condoms-kondom-basket-36-pcs-condomshop-1601-18-condomshop@1

1.Бэлгэвч

- Сурталчилгаа -

Бэлгэвч тогтмол хэрэглэж сурах нь хамгийн хямд бөгөөд найдвартай бас хялбар жирэмснээс хамгаалах арга юм. Бэлгэвчийг уутнаас нь гаргаж хөвчирсөн эрхтэндээ углана. Эргэсэн тал буюу ирмэг нь гадна талдаа байдаг нь эрхтэндээ углахад илүү амар болгодог. Бэлгэвчийг удаан хугацаанд хадгалж болдог хэдий ч үүнд  дуусах хугацаа гэж байдаг. Тиймээс бэлгэвч дээрхи он сарыг сайтар шалгаж хэрэглэх нь зүйтэй.

Бэлгэвчийг дурын эмийн сангаас жоргүйгээр, хүссэн үедээ худалдан авч болно. Түүнчлэн сургуулийн эмчээсээ энэ талаар зөвлөгөө авах нь хамгийн зөв арга гэдгийг санаарай.

Хамтрагчтайгаа ярилцаад ямар төрлийн бэлгэвч хэрэглэх талаар зөвлөлдөж болно. Эмэгтэйчүүдэд зориулсан бэлгэвч байдаг. Үүнийг эрхтэн дотроо оруулж хэрэглэдэг бөгөөд жирэмснээс хамгаална. Бэлгэвчний хайрцган дээрхи зааврыг сайтар уншаарай. Эр эм аль ч бэлгэвч нь бэлгийн замын халдварт өвчнөөс бүрэн хамгаална.

birth-control-effects-on-body_thumb

2.Жирэмснээс хамгаалах эм

Өөрт тохирсон жирэмснээс хамгаалах эм сонгож хэрэглэж болно. Ууж хэрэглэдэг жирэмснээс хамгаалах эдгээр эмийг эмчийн зөвлөгөө, зааврын дагуу хэрэглэх ёстой. Учир нь энэ нь дааврын үйл ажиллагаанд нөлөөлж байдаг тул өндгөн эс боловсрох үйл явцыг түр зогсоож байгаа гэсэн үг юм. Эдгээр эм нь 91 хувь жирэмснээс хамгаалах нөлөөтэй. Гэхдээ эдгээр эмүүд бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалдаггүй гэдгийг сайтар санаарай.

Эмчтэйгээ ярилцаж, гарч болох үр дагаваруудын талаар мэдээлэл аваарай. Зарим тохиолдолд жин нэмэх, батга гарах, сарын тэмдгийн дундуур цус гарах гэх мэт үзэгдлүүд ажиглагддаг. Заримдаа сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, сэтгэл гутрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ эмийг өдөр бүр тогтмол цагт хэрэглэснээр үр дүнгээ өгнө. Гар утсан дээрээ сэрүүлэг тавиад эм уух цагаа мартахгүй байж болно. Эмийн үнэ нь тухайн эмээс шалтгаалан өөр байдаг тул үүнийг мэргэжлийн хүн болон эцэг эхтэйгээ зөвшилцөх хэрэгтэй.

everything-you-need-ot-know-about-getting-an-iud-1973946-1478897021.640x0c

3.Ерөндөг тавиулах

Ерөндөг нь жирэмслэлтээс удаан хугацаанд хамгаалдаг. Ерөндөг гэдэг нь умайн хүзүүнд суурилуулдаг жижиг суулгацыг хэлдэг. Энэ нь жирэмслэлтээс 99 хувь найдвартай хамгаална. Үүнийг зөвхөн мэргэжлийн эмч суулгаж өгдөг гэдгийг анхаараарай. Хэрэв ерөндөгөө авхуулахыг хүсвэл хэзээ хүссэн цагтаа буцаан авхуулж болно. Ерөндөг бүрийн төрлөөс хамаарч дээд тал нь 12 жил байлгах боломжтой. Ерөндөгийн хоёр төрөл байдаг. Зэс болон дааврын гэх эдгээр хоёр ерөндөгөөс эмчтэйгээ ярилцаж, зөвлөлдсний дараа өөрт аль тохиромжтойг суулгуулаарай. Зэс ерөндөгийн давуу тал нь жирэмслэх магадлалтай өдөр бэлгийн харьцаанд орсноос тав хоногийн дотор суулгаснаар жирэмслэхээс хамгаалах боломжтой байдаг.  Ерөндөгийг суулгуулснаар зарим тохиолдолд сарын тэмдэг алдагдах, хавчих тохиолдол байдаг. Эдгээр  шинж тэмдэг 3-6 сарын дараа алга болдог. Ерөндөг тавиулахыг хүсвэл харьяа дүүргийнхээ эмнэлэгт үнэгүй буюу даатгалаараа тавиулах боломжтой. Ерөндөг нь бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалахгүй.

Нэмэж зөвлөхөд хүсээгүй бэлгийн харьцаанд орохгүй байх нь зүйтэй. Хэн нэгэн чамайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орох гэж оролдох нь гэмт хэрэгт тооцогддог тул энэ талаар итгэлтэй, дотны хүндээ санаа зоволгүй хэлж, зөвлөгөө тусламж авч болно гэдгийг санаж яваарай. 

nud.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ