Эрүүл ахуйн хэрэглээнд гаргадаг 10 алдаа

0
86

1.Хумсаа мэрэх

18439810-41245260--1-0-1514460285-1514460288-1500-1-1514460288-650-6f9081b3ae-1514660021

Та хэрэв ийм зуршилтай бол одооноос болих хэрэгтэй. Хумсаа мэрэх нь сэтгэлзүйн дарамттай үед болон ухамсаргүйгээр хийгддэг үйлдэл юм. Хэрэв хумсаа мэрэх зуршлаа одооноос орхихгүй бол хумсны буруу ургалтаас гадна ариун цэврийн хувьд аюултай үйлдэл болж хувирдаг. Хумсаа мэрэх зуршлаасаа салахын тулд бяслаг мэрэх, амны зугаа болгох зүйлийг биедээ авч явч байх хэрэгтэй.

- Сурталчилгаа -

2.Чих ухагч хөвөнгөөр чихээ ухах

18439760-41245760--1-0-1514461590-1514461594-1500-1-1514461594-650-4e8f1a4f8a-1514660021

Хүмүүс чих ухагч хөвөнг буруу ашигладаг. Чих ухагч хөвөнгөө чихний уг уруу хийж болохгүй. Учир нь чихний хэнгэрэг болон бусад мэдрэлийн эдүүдийг гэмтээх аюултай. Чих ухагч хөвөнгөөр зөвхөн чихний ил харагдах хэсгүүдийг цэвэрлэдэг. Хэрэв чихэнд хулхи дүүрч, асуудал үүссэн бол мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Шүршүүрт орох бүртээ чихээ сайтар угааж заншаарай.

3.Бие зассаны дараа гараа угаахгүй байх

18439710-41245660--1-0-1514461259-1514461261-1500-1-1514461261-650-eaad0fe797-1515573922

Зарим хүмүүс бие зассаны дараа гараа угаах онцын шаардлагагүй гэж үздэг. Заримдаа гэртээ байхдаа бие зассаны дараа гараа угаах хэрэггүй гэж ойлгодог ч тохиолдол бий. Энэ бол ариун цэврийн хувьд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл юм.

4.Шүдний сойзоо солихгүй байх

18439310-41061610-547426-0-1513931040-1514230711-1410-1-1514230711-650-aa371743f6-1514660021

Шүдний сойзыг 2-3 сарын дотор тогтмол сольж хэрэглэж байх нь зүйтэй. Нойтон шүдний сойз олон төрлийн нян агуулдаг. Шүдний сойзоо гурваас дээш сараар хэрэглэх нь элдэв төрлийн өвчлөлд өртөх эрсдлийг дагуулдаг. Зүрх судасны өвчлөл болон амны хөндийн өвчлөлд өртөх эрсдэлтэй.

5.Шүдээ буруу угаах

18439660-40821010-47423-0-1513929611-1513929625-1500-1-1513929625-650-7ca8b23ebe-1514660021

Шүдээ угаахдаа зөвхөн үүдэн хэсэг болон өнгөн талыг нь угаадаг бол таны шүдэнд олон төрлийн нян үлдсэн байдаг. Үүнээс үүдээд аман доторхи нян цусаар дамжиж зүрх уруу шахагдана. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар шүдээ 2 минут орчим угаахдаа бүх хэсгийг үлдээлгүй угаах хэрэгтэй. Шүд угаах зөв арга барилыг эзэмшиж, залхууралгүй угааж заншаарай.

6.Шүдний утас ашигладаггүй

18439610-40820860-547416-0-1513929050-1513929053-1500-1-1513929053-650-eea4ed65bc-1514660021

Шүдээ удаан гэгч нь сайтар угаасан хэдий ч шүдний утас ашигласнаар шүдэн завсар үлдсэн хоолны үлдэгдлийг цэвэрлэх боломж олдоно. Шүдний утас ашиглахгүй байх нь шүд өвчлөх нэг шалтгаан болдог.

7.Нүүрний гуужуулагч тогтмол хэрэглэх

18439560-40817910-547417-0-1513927807-1513927827-1500-1-1513927827-650-982ef9f2ab-1514660021

Нүүрээ байнга гуужуулагчаар цэвэрлэх нь үрчлээс, батга үүсэх шалтгаан болдог. Ингэснээр нүүрний арьс амархан үрчлээтнэ.Мэргэжилтнүүд нүүрний арьсыг долоо хоногт хоёр удаа гуужуулагчаар цэвэрлэхэд хангалттай гэж үзжээ.

8.Өдөр тутам хэрэглэдэг зүйлсээ цэвэрлэхгүй байх

18439510-40816960-547421-0-1513927035-1513927054-1500-1-1513927054-650-56e2c56986-1514660021

Гар утас, зурагтын удирдлага, компьютер зэргээ цэвэрлэхгүй байснаар элдэв төрлийн нян үржих нөхцөл болдог. Хаалганы бариул, гэрлийн унтраагуур, ухаалаг утас гээд бүх зүйлд нян үржих нөхцөл бүрддэг гэдгийг санаарай.

9.Фтор ихээр агуулсан шүдний оо хэрэглэх

18439460-40815810-547418-0-1513926351-1513926358-1500-1-1513926358-650-8367e8a3ff-1514660021

Хэт их фтор агуулсан болон цайруулагч бүхий шүдний оог бага насны хүүхдэд ялангуяа хэрэглүүлэхгүй байхыг анхаараарай. Энэ нь хүүхдийн шүдний ургалтанд нөлөөлж, буруу ургах, гэмтээх аюултай. Фтор ихээр агуулсан шүдний оог байнга хэрэглэх нь тархин дахь аллиумины хэмжээг ихэсгэх, ирээдүйд алцхеймер гэх мэт тархи мэдрэлийн өвчлөлд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

10.Хөвөн даавуун дэрний уут хэрэглэх

18439410-40812910-547425-0-1513923679-1513923748-1500-1-1513923748-650-58e3d017e2-1515573922

Дэрний уутны материал таны арьсанд нөлөөлснөөр хөгшрөлтийг түргэсгэж, арьсанд үрчлээ суулгадаг. Үүнээс гадна үсийг гэмтээдэг. Дэрний уутны хамгийн тохиромжтой материал бол торго байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ