Математикийн шинжлэх ухаан, бүтээлч сэтгэлгээний “4D frame” тэмцээн болж өндөрлөлөө

0
185

Монгол Улсын БСШУСЯам болон Улаанбаатар Бүрэн Дунд Сургууль, Олон Улсын Улаанбаатар Их Сургууль, БНСУ-ын 4D математикийн Шинжлэх Ухааны Судалгааны Хүрээлэн, Монгол Улсын Роботын нийгэмлэгээс хамтран нийслэлийн арван жилийн сургуулийн сурагчдын дунд бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг сорьсон Математикийн шинжлэх ухаан, бүтээлч сэтгэлгээний “4D Frame” тэмцээнийг амжилттай зохион явууллаа.

26196430_1586145091454238_1271735424560974867_n

26219487_1586144698120944_5179250022102156267_n

- Сурталчилгаа -

photo (1)

Энэхүү тэмцээнд нийслэлийн ЕБСургуулийн сурагчид оролцсон бөгөөд сурагчдыг мэргэжлийн сургалтад хамруулснаар тэмцээнд нэг сургуулиас хоёр хүүхдийг баг болгон, сонгож оролцуулжээ. Тэмцээнийг бага, дунд ахлах гэсэн ангиллаар явуулж, сурагчдын түвшинд тохирсон 4D бүтээл хийх даалгавраар сорьжээ. Хүүхдийн нас бүрийн сэтгэхүй, онцлогт тохирсон бүтээлч сэтгэлгээг шалгасан бүтээл хийлгэхээс гадна ерөнхий боловсролын хичээл болох математик, физикийн мэдлэг шаардсан өрсөлдөөнтэй, сонирхолтой тэмцээн боллоо.

26815475_1586153011453446_5978701624483651391_n

Энэхүү тэмцээн нь анхны жилдээ зохиогдож байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион явуулахаар төлөвлөж байгаа талаар зохион байгуулагчид хэлж байна. Тэмцээнд оролцсон сурагчдаас эхний байр буюу гранпри шагнал хүртсэн багийг БНСУ-д тэмцээнд оролцох эрхээр шагнаж, 1р байрт шалгарсан баг БНСУ-д болох тэмцээнд оролцох эрхээр мөн шагнууллаа. Удаах байрт шалгарсан сурагчдыг өргөмжлөл, медалиар шагнаж урамшуулав. Уг тэмцээнд оролцсоноор сурагчид өөрсдийн сэтгэлгээний цар хүрээгээ тэлэх, өрсөлдөх, багаар ажиллах чадвар эзэмшихээс гадна математик, физикийн ерөнхий мэдлэгийн хүрээгээ тэлэх өргөн боломжтой юм.

26195935_1586144701454277_7525074064136417872_n

nud.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ