Жүжигчин Жим Керри: Би бол би биш

0
218

Getty Images x Buzzfeed - 2017 Toronto International Film Festival Portraits

Ноён Керри танд ямар нэг оюун санааны бурханлаг мэдрэмж төрж байсан уу?

Өнгөрсөн жилүүдэд маш их зүйл өөрчлөгдлөө. Олон зүйлийг ч ухаарч ойлголоо. Миний бодлоор чи юмсыг ухаарч ойлгох талаар асуусан байх. Бүх зүйл ухааралтай холбоотой. Миний хийж байгаа бүтээлч зүйлсүүд бүгд өөрийгөө үгүйсгэх ойлголттой холбоотой. Бид хэн юм бэ? Бид яагаад энд оршин байна вэ? Дээрхи хоёр асуултын хариулт нь “Бид хэн ч биш, бидэнд оршин байх ямар ч шалтгаан байхгүй” . Миний ойлгож мэдсэнээр бол бид зүгээр л дүр эсгэдэг.

- Сурталчилгаа -

Ийнхүү ухаарч ойлгоход юу нөлөөлсөн бэ?

Миний бодлоор чамд бүх хүмүүсийн хүсдэг зүйлс хангалттай хэмжээгээр байхад чи аз жаргалгүй хэвээр байгаагаа мэдрэх тэр л газрыг олох хэрэгтэй. Хэрэв тэр газарт чи аз жаргалгүй хэвээр байвал чи жинхэнэ цочролд автана. Чи бүхий л хүслээ гүйцээсний дараа ч “Энэ бүхэн миний хүссэн зүйл биш байна” гэж бодож эхэлвэл ухаарлыг олно. Би бүх хүмүүсийг энэ даалгаварыг биелүүлж, өөрийгөө олоосой гэж хүсэж байна.

Шаналал гутралаа ойлгож ухаарах нь түүнээс ангижрах арга юм. Нэгэнт чи түүнийгээ ойлгочихсон хойно өрөвдөн хайрлаж эхэлдэг. Үүний дараа л чи эрх чөлөөтэй болно.

Энэ танд ч бас тохиолдсон уу?

Мэдээж тийм. Гэхдээ энэ надад тохиолдоогүй. Учир нь тэнд би гэж байхгүй. Гэхдээ энэ зүйл тохиолдсон. Энэ зүйл намайг урагш хөдөлгөж, бие даасан зүйл оршин байдаггүй гэдгийг ойлгуулсан. Тэнд зөвхөн энерги л оршдог.

Энерги гэдгээ тодруулаач?

Тийм ээ. Тэд бол би. Тэд гэдэг нь би бөгөөд тэд надтай ярилцсан. Тэд юу ч байлаа гэсэн. Тэд хичнээн муу муухай байлаа ч гэсэн тэд бол би. Би өнгөрсөн жилүүдэд  маш хүнд хэцүү зүйлүүдтэй тулгарсан. Би тийм зүйлийг бусдад тохиолдоосой гэж хүсэхгүй байна. Гэхдээ амьдралын тухай ойлгож, ухаарч, бодит болон бодит бусын ялгааг таньсан ухаарал минь өргөжин тэлсэн. Хамгийн гол нь зовлонгийн талаар ойлгосон минь хамгаас үнэ цэнэтэй хичээл болсон. Шаналал гутралаа ойлгоод ухаарах нь түүнээс ангижрах арга юм. Нэгэнт чи түүнийгээ ойлгочихсон бол өрөвдөн хайрлаж эхэлдэг. Үүний дараа чи эрх чөлөөтэй болно. Эдгээрийг ойлгож ухаарсны дараа л хайрлаж, хайрлуулахыг маш ихээр , эерэг эрч хүчтэйгээр хүсэж эхэлдэг. Түүнчлэн бүтээлч болж, бусдад хүндлэгддэг.

Ингэж бүх зүйлийг илчлэн гаргасны дараа тоглосон кинонуудаа харахад хачин санагдаж байсан уу? Тэдгээр кинон дээрхи хүн огт өөр хүн шиг санагдаж байв уу?

Би кинонуудаасаа өөрийгөө хүн гэж боддог байсан хэн нэгнийг олж харсан. Тэрээр нэг дүр бүтээхийг хичээж байсан. 1999 онд “Саран дээрхи хүн” кинонд тоглож байхад би өөрийгөө дүрдээ алдах гээд байгаа юм шиг санагддаг байлаа. Би тэр дүр дотор амьдарч чадах юм шиг боддогдог байжээ. Энэ бол сонголт байсан. Харин дүрээ бүтээж дууссны дараа би өөрийгөө хэн байсныг эргэцүүлж эхэлсэн. “Би юунд итгэдэг юм бэ?” “Миний улстөрийн үзэл бодол юу вэ?” “Би юунд дуртай бас дургүй вэ?” гэх мэтээр бодож эхэлсэн. Ингэж бодсоноороо би сэтгэл гутралд автаж, өөрийгөө ойлгохоо байсан. Гэвч тэр үед шилжилт болсон. Тэрхүү шилжилт нь “Байзаарай. Хэрэв би Жим Керриг дөрвөн сарын турш түр холдуулж чадвал юу болох вэ? Жим Керри гэж хэн юм бэ? Энэ чинь юу гэсэн үг вэ?” гэх мэт асуултууд урган гарч ирсэн.

Тэгээд эцэст нь та юуг ойлгосон бэ?

Одоо Жим Керри гэж байхгүй гэдгийг ойлгосон. Тэр бол зүгээр л бодол санаа юм.

Энэ чинь юу гэсэн үг вэ?

Хэрэв чи шинжлэх ухааны үүднээс яриулахыг хүсэж байгаа бол дөрвөн талт багц дүрсийг зүгээр л нэг зүйл гэж итгэ. Үүнийг бодол санаа гэж хэлээд байгаа юм. Зүгээр л санаа. Яг үүнтэй адил Жим Керри бол миний эцэг эхийн надад өгсөн санаа байсан. Ирланд, Шотланд, Франц гаралтай бодол санаа юм. Канад ч бас надад өгсөн санаа. Би хоккейн багтай, шашин шүтлэгтэй бөгөөд эдгээр бүх зүйл нэгэн бул чулуу болж нэг франкейнштейний мангасыг бүтээсэн. Энэ бол зүгээр л дүр төрх. Энэ яг л хувийн хэрэг дээрхи зурагтай адил гэсэн үг. Эдгээр зүйл намайг илэрхийлдэг. Чи бол жүжигчин биш. Хуульч гэж ч байхгүй. Хууль бол мэргэжил. Гэхдээ хуульч гэж байдаггүй. Хэн ч оршдоггүй гэдэг л үнэн.

Тэгэхээр юу ч бодит биш гэсэн үг үү?

Чамд л гэж хэлэхэд чи өөрийн гэсэн дүрдээ аль болох чадлаараа хичээж тоглодог. Гэвч тэр бүгдийг би бодит гэдэгт итгэхгүй байна.

Та зураг зурж эхэлсэн. Энэ нь таныг өнгөрсөнд ухаарч, өөрчлөгдөхөд тус дөхөм болсон уу?

Тийм

Тэгвэл та зургийн үзэсгэлэнгээ ч гаргахад буруудахгүй гэж бодож байна.

Вегаст ч гаргаж болох юм. Би эрс тэс урлагт дурласан. Би жинхэнэ хүмүүсээр хүрээлүүлсэн газарт байхыг хүссэн. Тэнд зургийг минь үнэ хүргэж авах боломжгүй байж болох хэдий ч тэд үзнэ. Мэдээж нэг өдөр зургийн үзэсгэлэнгээ гаргана. Гэхдээ яг одоогоор цаг нь болоогүй. Би хүмүүсийг уран бүтээлч байхын тулд бүтээлдээ бүхий л зүйлээрээ шумбан живж чаддаг талаас нь ойлгож, хараасай гэж хүсэж байна.  Тэр чинь л Жим Керри ба Энди (“Саран дээрхи хүн” киноны дүр ) юм. Би өнгөрсөн жил Спайк Жонстой юу намайг нээсэн талаар ярилцаж байлаа. Бид “Саран дээрхи хүн” киноны зураг авалтын ард болдог зүйлийн тухай ярьж эхэлсэн бөгөөд энэ нь сүүлдээ баримтат кино болох тухай яригдсан. Эцэст нь би өөрөө дүрийг хайж олдоггүй. Дүр намайг олдог гэдгийг ойлгосон.

Таны бодлоор Энди Коффмен эцэст нь аз жаргалыг олж чадсан болов уу?

Миний бодлоор тэр дүр дотроо аз жаргалтай л байсан гэж бодож байна. Нэр алдартай хүн тийм ч аз жаргалтай байдаггүй. Нэр алдар бол байдаг л зүйл. Өгсөнө, уруудана., заримдаа гэнэтийн зүйлс, эрч хүч орж ирнэ. Заримдаа би хаанаас ирсэн талаар ярих нь утгын хувьд ярвигтай. Гэхдээ би сэтгэл хангалуун байсан. Яг одоогоор асар их талархал, хүндэтгэл, сэтгэл хөдлөлаас гадна энэ бүхэн юунд хүргэх талаар эргэлзээ гэх мэт мэдрэмжүүд байна. Энэ төсөл цаанаасаа л бүтсэн. Зураг авсан материалууд алиалал марзагнал, сахилгүй байдал, жүжигчний гүнээс төрөн гарсан. Эдгээр нь хамгийн чухал, бас дахин давтагдашгүй зүйлс байсан. Энэ бүх энерги, эсэргүүцэл, эсрэг тэсрэг байдлыг авч үзвэл энэ бүхэнд сэтгэл ханамж оршин байгаа. Гэсэн хэдий ч энэ бол би биш. Энэ бол зүгээр л энэ өөрөө.

nud.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ