Нүүрэн дээрхи өөрчлөлтөөр эрүүл мэндийг шинжихүй

0
121

Хүний нүүрний арьсаар дотор эрхтэн болон бусад эрхтний эрүүл мэндийг тодорхойлж болдог гэж уламжлалт анагаах ухаанд бичсэн байдаг. Тэгвэл нүүрэнд илрэх дараах 11 шинжээр хүний эрүүл мэндийг хэрхэн тодорхойлж болдог талаар уншигчдад танилцуулая.

1.Нүдний доор үүсэн хөх туяа болон уут буюу цэлхэн

18808160-2693610-1-0-1514016194-1514016199-1500-1-1514016199-650-2335ade43a-1516258557

- Сурталчилгаа -

Заримдаа нүдний доод зовхи хөхөрч, цэлхэн үүсэн унжих нь бий. Хэрэв энэ байдал ойр ойрхон ажиглагдаж байвал анхааралдаа авах нь зүйтэй. Хамгийн түгээмэл шалтгаан нь нойр дутуугаас үүсэлтэй байдаг. Мөн тамхи ихээр татах, дааврын өөрчлөлт, харшил, согтууруулах ундаа, кофе, давс ихээр агуулсан хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь нөлөөлдөг. Үүнийг арилгахын тулд эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлага ч үүсэх магадлалтай. Харин богино хугацаанд арга хэмжээ авахыг хүсвэл хүйтэн жин тавих, тусгай наалт наах, ажлын ачааллаа багасахыг зөвлөж байна.

2.Хамар улайх

18808210-2712810-3-0-1514018203-1514018207-1500-1-1514018207-650-2335ade43a-1516258557

Хамрын үзүүрт олон цусны судлууд байдаг. Эдгээр нь тэлснээр толботох шалтгаан болно. Энэ нь ихэвчлэн агаарын хэм өөрчлөгдснөөс үүсдэг боловч стресс болон хамрын ханиад тусахад ч үүсэх боломжтой. Тухайн нөхцөлд эмчилж чадвал энэ нь түр зуурын асуудал юм. Хэрэв таны хамар үргэлж улаан байдаг бол цусны эргэлт муудаж байгаа шинж тэмдэг юм. Тиймээс амьдралын хэв маягтаа анхаарч, мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

3.Царай болон нүдний өнгө шарлах

18808260-2717310-4-0-1514018647-1514018649-1500-1-1514018649-650-2335ade43a-1516258557

Энэ нь биед хор ихээр хуримтлагдсан үед ажиглагдах шинж тэмдэг юм. Энэ шинж тэмдэг нь ихэвчлэн дөнгөж төрсөн нярай хүүхдэд буюу 38 долоо хоногтой хүүхдэд ажиглагддаг. Учир нь нярай хүүхдийн элэг ачааллыг дааж, ажиллахгүй байгаа гэсэн үг. Насанд хүрсэн хүмүүсийн царай, нүд шарлах нь илүү ноцтой асуудал байдаг. Ихэвчлэн согтууруулах ундааны хамаарлаас болж энэ шинж тэмдэг илэрнэ. Тиймээс насанд хүрсэн хүмүүс элэг, цөс, нойр булчирхайгаа үзүүлж, элэгний вирусын шинжилгээ өгснөөр эмчилгээ хийлгэх шаардлагатай.

4.Мэнгэ болон, нөсөө толбо ихсэх

18808310-2722710-5-0-1514019337-1514019345-1500-1-1514019345-650-2335ade43a-1516258557

Ихэнхи тохиолдолд энэ нь санаа зовоох шалтгаан биш байдаг боловч анзааргатай байх хэрэгтэй. Өөрийгөө ажиглан мэнгэний хүрээ нь томорч, сөрдийж байгаа эсэх, мэнгэний өнгө өөрчлөгдөж байгаа эсэхийг сайтар ажиглаарай. Долоо хоног бүр нүүрээ сайтар ажиглан онцгой өөрчлөлт орж байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв ямар нэг өөрчлөлт ажиглагдаж байгаа бол эмчид яаралтай хандаарай. Энэ тохиолдолд наранд удаан хугацаагаар байхаас татгалзаж, нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос түрхээрэй.

5.Эрвээхэйн биржрүү

18808360-2732110-6-0-1514020564-1514020571-1500-1-1514020571-650-2335ade43a-1516258557

Нүүрэн дээр үүсэх жижиг биржрүү нь ихэнхидээ гоо сайхны бүтээгдэхүүний, харшлын, цаг уурын өөрчлөлт болон хэт их хөлрөлтөөс үүсдэг. Хэрэв та шалтгааныг нь олж арга хэмжээ авсан бол энэ нь нэн даруй арилж болно. Хэрэв биржрүү улам томорч, хүзүүрүү орох, эрвээхэйн хэлбэртэй болох гэх мэт байдал ажиглагдвал яр болж хувирдаг. Яр үүссэнээр халуурах, үе мөч янгинах, хүйтэн цаг агаарт гарын хурууны үзүүр хөхрөх гэх мэт шинж тэмдэг илэрч эхэлдэг.

6.Хамар орчим, уруулын эргэн тойрны арьс гуужих

18808410-2756160-7-0-1514021047-1514021050-1500-1-1514021050-650-2335ade43a-1516258557

Хамар болон амны эргэн тойрны арьсанд өөрчлөлт орох нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Ихэнхи тохиолдолд А,С,Е болон В амин дэм биед дутагдаж байгаа шинж юм. Арьс ийнхүү хогжруутах нь бие сул байгаа болон анхаарал төвлөрөхгүй, үс хумс унах гэх мэт шинж тэмдгүүдтэй хавсардаг. Энэ тохиолдолд шинжилгээ өгч, биед ямар амин дэм дутагдаж байгааг тогтоох хэрэгтэй. Хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулж, зөв хооллолтыг эрхэмлээрэй.

7.Уруул болон амны эргэн тойронд үрэвсэх

18808460-2770110-8-0-1514021596-1514021657-1500-1-1514021657-650-2335ade43a-1516258557

Энэ нь ихэвчлэн херпес 1 вирусын шинж тэмдэг байдаг. Нэгэнт энэ вирусын халдвар авсан бол энэ нь насан туршид таны биед үлддэг. Үрэвсэл биеийн дархлаанаас хамаарч арилж болох хэдий ч дархлаа сулрах, стресстэх, ядрахад ахин илрэнэ. Энэ нь өөрөө арилдаг тул ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй. Эмийн сангаас тохирох тосыг авч түрхэх хэрэгтэй.

8.Уруул хагарах

18808510-2822510-9-0-1514027565-1514027574-1500-1-1514027574-650-2335ade43a-1516258557

Хүн бүр уруул хагарах шинж тэмдэгийг мэдэрч байсан биз. Гол төлөв өвлийн улиралд энэ шинж тэмдэг ихээр илэрдэг. Учир нь нарны гэрэл хангалттай авахгүй удаан явахад ийм нөхцөл үүсэх шалтгаан болдог. Уруул хагарах нь мөн харшил болон эмийн нөлөөнөөс үүсдэг. Хүйтний улиралд уруулаа долоохгүй байхаас гадна урууландаа зөөллөх тос түрхэх нь тохиромжтой.

9.Нүүрэнд үс ургах

18808560-3272860-10-0-1514028883-0-1514189287-0-1514203243-1514203254-1500-1-1514203254-650-2335ade43a-1516258557

Олон хүнд энэ нь маш төвөгтэй асуудал болж хувирдаг. Залуу эмэгтэйчүүдийн хувьд нүүрэнд үс ургах нь өндгөвчний ажиллагаа муудаж байгаа шинж тэмдэг байдаг. Үүнийг өндөгвчний үрэвсэл ч гэж нэрлэдэг. Ингэснээр жирэмслэхгүй байх эрсдэлтэй. Тиймээс нөхөн үржихүйн эрүүл мэнддээ анхаарч, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй. Мөн хоол хүнсэндээ сахар бага хэрэглэх шаардлагатай.

10.Сэвх толбо, нөсөө

18808610-2842560-11-0-1514029133-1514029136-1500-1-1514029136-650-2335ade43a-1516258557Хэрэв хацран дээр тод бараан нөсөө үүссэн бол энэ нь арьсан дээрхи толбоны илүүдэл хэмээх шинж тэмдэг юм. Нөсөөний нэг төрөл гэсэн үг. Энэ нь эмэгтэйчүүдэд ихэвчлэн ажиглагддаг бөгөөд бараан арьстай хүмүүст ихэнхидээ илэрдэг. Наранд хэт удаан хугацаагаар байх нь толбо нөсөөг ихэсгэхэд нөлөөлдөг. Залуу эмэгтэйчүүд жирэмсний үед нүүрэнд нь нөсөө толбо үүсэх нь элбэг тохиолддог. Энэ нь төрсний дараа удаан хугацаанд арилж, алга болно. Орчин үед нүүрний нөсөө толбыг арилгах төрөл бүрийн гоо сайхны мэс заслын аргууд байдаг болсон. Лазер эмчилгээ, нүүрний арьс цайруулах, химийн гаралтай гуужуулалт хийх гэх мэт аргууд бий болсон.

11.Хөмсөг, сормуус шингэрэх

18808660-2851660-12-0-1514030847-1514030852-1500-1-1514030852-650-762806046b-1516258557

Хэрэв хөмсөг болон сормуус шингэрч эхэлвэл энэ нь гоо сайхны бүтээгдэхүүнээс зөвхөн шалтгаалдаггүй. Энэ нь бамбай булчирхайн үрэвсэлтэй мөн холбоотой байдаг. Энэ нь бамбайн хордлогод орж байгаа багахан шинж тэмдэг юм. Энэ шинж тэмдэг 50-аас дээш насанд ихэвчлэн илэрдэг. Бусад өөр шинж тэмдэгтэй хавсарч илрэх бөгөөд заримдаа арьс хуурайших, бие сулрах, шалтгаангүйгээр жин хасах гэх мэт шинж тэмдгүүд хавсардаг. Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, шинжилгээ өгснөөр эмчилгээ хийлгэнэ.

18808710-8190060-575816-0-1516104344-1516104355-1500-1-1516104355-650-5ed2e4bb41-1516258557

Дээрхи зурагт нүүрний цэгүүд ямар эрхтний эрүүл мэндийг тодорхойлдог талаар харуулж байна.

  1. Гэдэс дотор
  2. Давсаг
  3. Элэг
  4. Зүрх
  5. Бөөр
  6. Цөсний хүүдий
  7. Ходоод
  8. Уушги
  9. Бүдүүн гэдэс
  10. Нойр булчирхай
  11. Бэлэг эрхтэн

Хэрэв таны нүүрний нэг л хэсэгт байнга батга, идээт үрэвсэл үүсээд байвал энэ нь таны биеийн аль нэг хэсэг эрүүл бус байгааг илтгэнэ. Хүний нүүрний арьс дотоод эрхтний толь байдаг. Батга, идээт үрэвслийг шинжиж ямар өвчин тусаж байгааг мэдэх боломжтой. Хэрэв удаан хугацааны турш батгатай явсан бол та эмчид хандах хэрэгтэй. Түүнчлэн арьс гуужих, хогжруутах зэрэг нь дээр дурдсанаас бусад 10 өөр шалтгаантай байдаг. Тиймээс мэргэжлийн эмч тэдгээрийг танд хэлж өгч чадна. Дээрхи шалтгаанууд зөвхөн түгээмэл шинжүүд гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ