Шинэ зүйлийг эхлүүлэхэд даваа гариг тохиромжтой

0
90

05feb84d-8111-4ed1-8d4c-42e195a5df9e

Шинэ оны эхний өдрөөс эхлэн эрч хүчтэйгээр ирэх саруудад юу хийхээ мөрөөдөж, төлөвлөж эхэлдэг л биз дээ. Судалгаанаас харвал шинэ зүйлийг эхлүүлэх, ажил болон амьдралдаа шинэ уур амьсгал оруулах, өөрчлөлт хийх алхам тавих гэж байгаа бол жилд олон тааламжтай өдрүүд байдаг гэдгийг тогтоожээ.

Амьдралаа дахин эхлүүлэх товчийг хэзээ дарах нь тохиромжтой вэ гэж та асууж магадгүй. Хэрэв та хоолны дэглэм барьж эхлэхээр шийдээд ирэх долоо хоногийн даваа гаригаас яг эхлүүлнэ хэмээн бодсон бол хүн бүр ингэж боддог. Учир нь даваа гариг аливаа зүйлийг шинээр эхлэхэд сэтгэл санаа өөдрөг байдаг болох нь тогтоогджээ. Долоо хоногийн эхний өдөр шинэ зүйлийг эхлүүлэх, шинэ хэв маягийг бий болгоход урам зориг дүүрэн болдог байна. Үүнийг “Шинээр эхлүүлэхийн нөлөө” гэж нэрлэдэг. Учир нь шинэ долоо хоногийн эхний өдөр, шинэ сарын эхний өдөр эсвэл шинэ оны эхний өдөр нь хүний сэтгэлзүйд хүчтэй нөлөө үзүүлдэг ба хуучин бүхнийг ардаа орхиж, урагш алхах урам зоригийг бадраадаг гэж  үзжээ.

- Сурталчилгаа -

37bed0aa-b678-4e82-8506-3b666cbdfddf

Хэрэв та зөв хооллолтыг амьдралдаа мөрдлөг болгохоор шийдсэн бол эсвэл муу зуршлаасаа салахыг хүсэж байгаа бол хуанли дээрээ хамгийн эхний өдрийг сонгож тэмдэглээрэй. Эсвэл ямар нэг онцгой өдрийг сонгож болно. Жишээ нь өөрийнхөө төрсөн өдрийг сонгох, хичээлийн шинэ жилийн эхний өдрийг, шинэ ажилд орсон эхний өдөр, сарын эхний өдөр гэх мэт өдрүүдийг сонгосноор таны ирээдүйн зорилгодоо хүрэх тэмүүлэлд чухал нөлөөтэй гэдгийг судлаачид хэлж байна. Мэдээж даваа гариг хамгийн олон удаа тохионо. Тиймээс аливаа ажлыг эхлүүлэх, дадал зуршлаа өөрчлөх бол долоо хоногийн эхний өдрийг сонгох нь хамгийн тохиромжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ