Жүжигчин Маргот Робби: Эмэгтэй жүжигчний хувьд гол дүр авна гэдэг аз хүсэх л явдал байдаг

0
139

4050

Удахгүй болох гэж байгаа Оскарын шагнал гардуулах ёслолд “Би бол Тоня” киноны Тонягийн дүрээр нэр дэвшиж байгаа жүжигчин Маргот Робби кино урлагийн бодит байдал болон зураг авалтын багийнхны тухай, “Хөршүүд” цувралаас  хэрхэн Оскар хүртэл явсан тухайгаа ярьсан ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна.

Маргот Робби хэмээх энэ бүсгүй Лондоны нэгэн бааранд надтай уулзахдаа хүндхэн “тулаанаас” ирсэн цэрэг эр шиг санагдаж байлаа. Хэдхэн жилийн өмнө Австралийн жүжигчин түүний кареер “Хөршүүд” цувралаас гараагаа эхэлж байсан юм. Тэрээр “Волл Стрийтийн чоно” кинонд тоглосноор түүний кареер хурдтай урагшилсан гэж хэлж болно. Өдгөө 27 настай түүний хувьд  найз охидтойгоо Клапхамд жижигхэн өрөө түрээслэн шахцалдан амьдарч мөнгөө хэмнэж байсан тухайгаа, үдэш орой бааранд ууж, согтож байсанаа ч дурсав. Энэ талаараа тэрээр дурсахдаа “Хамгийн шилдэг мөчүүд минь” гэх бөгөөд “Ямар ч зорилгогүй дэмий зүйл ярьж, маазарч, дурлалцаж, ажил хэрэг шийдвэрлэж, өглөө нь шартаж байлаа” гэж дурслаа. “Өглөө 10 цагт уушийн газар огт өөр харагдаж, өглөөний цайны цаг эхэлдэг. Гэхдээ дээд давхарт нь тухтай буйдан сандал, ширээний хөлбөмбөгийг задгай зуухны хажууд байрлуулсан байсныг тод санаж байна” хэмээв. Робби Лондон хотыг жил гаруйн өмнө орхиж явсан бөгөөд тэр үед одоогийн нөхөр болох Том Аккерлитэй хуримаа хийж, тэд Лос Анжелес хотруу нүүжээ. Харин энэ удаа жүжигчин бүсгүй өөрийн шинэ кино болох “Би бол Тоня”-гийн нээлтийг Их Британид хийхээр эргэн иржээ. Хэдхэн цагийн дараа тэрээр киноны нээлтийн чимэг болж, харанхуй танхимд суугаад, үзэгчдийн сэтгэл хөдлөлийг мэдрэх болно. Робби энэ удаа бараан сэдэвтэй, хямд зардлаар бүтсэн, инээдмийн, түүхэн сэдэвт кино болох Америкийн уран гулгалтын домог Тоня Хардингийн дүрд тогложээ. Мөн тэрээр энэ киноны продюссераар ажилласан. Ингэснээр тэр өөрөө кинонд илүү гүнзгий орсон гэсэн үг. Роббигийн хувьд продюссерын хувиар өдөр бүр цахим шууданд хариу өгч, хаана хэзээ ямар хотод зураг авах, ямар зураглал, өгүүлэмж гаргахыг шийдэх хэрэгтэй болжээ. Робби суудал дээрээ өндөлзөн энэ талаар ярихдаа “Үнэхээр их сандрал, сэтгэл хөдлөл гэдэг үгээр илэрхийлмээр байна. Би хэзээ ч ийм үүрэг өмнө нь хүлээж байгаагүй” гэв. Түүнтэй уулзах үед тэрээр найз охиноосоо “зээлдсэн” хүрэм, нөхрийнхөө хүзүүнээс сугалаж аван ороосон ороолттой ирэв. Ердөө 36 цагийн өмнө Робби Австралид ээжтэйгээ уулзах гэж очсон байжээ. Тэрээр өнөө өглөө аяны цүнхээ нээсний дараа Европын хүйтэн цаг агаарт өмсөх юу ч авчраагүй гэдгээ гэнэт санажээ. Наранд шарсан өнгөлөг арьс, гялалзсан шаргал үстэй түүнийг харахад энэ газар түүнээс өөр эрүүл чийрэг хүн үгүй мэт санагдана. Зөөгч түүнд үдийн цайны иж бүрдэл авчирч өгснөөс гадна аяга кофе авчирч тавих үед тэнд байсан нэгэн нохой Роббиг анхааралтай ажиглаж гарлаа. Бага зэрэг нойрмог царай, түүний хурууны хөдөлгөөнөөс тэрээр хэрхэн цагийн зөрүүнээс гарах гэж хичээж байгааг нь анзаарч болохоор юм. Робби киногоо дэлхий даяар үзүүлэхийн тулд энэ бүхнийг тэвчээртэй давж байгаа нь харагдаж байлаа.  Энэ бол түүний амжилтын үндэс гэдгийг ч тэр мэдэж байгаа. Робби надруу хараад “Намайг битгий л зовоож үзээрэй” гээд инээв. Удахгүй 3 сард болох Оскарын шагнал гардуулах ёслол дээр Робби “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид холливуудын домог болсон шилдэг жүжигчидтэй эн зэрэгцэн нэр дэвшиж байгаа. Алтан бөмбөрцөг наадмын шүүгчид “Би бол Тоня” киног ихэд сайшааж, гурван том номинацид нэр дэвшүүлсэн. Нэг номинаци болох шилдэг туслах дүрийг жүжигчин Аллисон Жанней хүртжээ.  Тэрээр Тонягийн ээжийн дүрд тоглосон. Роббигийн хувьд уг киноны найруулагч Грейг Глиппситэй хамтраад зохиолыг маш эвтэйхэн харуулахыг зорьжээ. Харин киноны сэдэв болсон Тоня Хардингийн хувьд одоо аз жаргалтай амьдарч байгаа ба киногоо амжилттай болохыг тэсэн ядан хүлээж байна.

- Сурталчилгаа -

6000

“Би бол Тоня” киноны хувьд Хардингийн амьдралыг голдуу харуулахыг зорьжээ. Тоня Хардинг нь 1994 онд түүний өрсөлдөгч гэгдэж байсан уран гулгагч Нанси Керриганы хөлийг гэмтээсэн гэх хэрэгт холбоотой хэмээн сэжиглэгдэж байжээ. Учир нь Тоня Хардингийн салсан нөхөр Жефф Гиллоли энэхүү хэргийг найруулсан хэмээн буруутгагджээ. Ингэснээр Керриганы хэрэгт түүнийг холбоотой хэмээн америк даяар ойлгож, улмаар Тоня Хардингийн кареерт нөлөөлж, түүнийг бүгд ад шоо үзэх болов. Хардингийн хувьд бага насандаа ээждээ зодуулж өссөн бөгөөд нөхөр болох Гиллолид зодуулж байсан гээд хүчирхийллийн золиос болсон нэгэн байв. “Би бол Тоня” киноны сэдэв холливуудад удаан хугацаанд хадгалагдаж байжээ. Эцэст нь Робби болон түүний баг үүгээр кино хийх албан ёсны зөвшөөрлийг авчээ. Уг киноны зохиол эхэндээ гэр бүлийн хүчирхийллийг маш ихээр харуулахыг зорьж байжээ. Роббигийн хувьд кино зохиолыг хошин өнгө аястай болгох нь хэцүү байсан талаар ярьж байв. “Би зохиолыг анх сонсож, уншсан цагаас хүчирхийллийг хэрхэн ил гаргах, энэ талаар хэрхэн онцгой өнцгөөс харуулах тухай бодож эхэлсэн” хэмээв.

Тэрээр Тоня Хардингтай зураг авалт эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө л уулзжээ. Робби анхны уулзалтынхаа талаар дурсахдаа “Гэр бүлийн хүчирхийллийг мартах гэж хичээх нь яг л ямар нэг зүйлийг сайтар хянан, шүүж байгаа юм шиг толгой өвтгөсөн ярвигтай асуудал мэт надад мэдрэгдсэн. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн бүр Тонягийн адил хор уршигтай үлдэнэ” гэж хэлэв. Киногоо хошин болгох хэрэгтэй байсан хэдий ч Тонягийн сэтгэл хөдлөл түүний өнгөрсөн амьдралд юу туулсан гэх хэсгээсээ огт салахгүй байгаа нь ажиглагджээ. Түүнийг найруулагч кинондоо өөрөөр харуулж чадсан. Хэрэв та киног үзвэл тэр дүрээс хүчирхийллийг хүлээн зөвшөөрч байгаа байдал, амьдрал ийм л байх ёстой гэсэн бодлыг олж харна. Энэ байдал давтагддаг бөгөөд хамгийн чухал нь Тоня бодит байдлыг ярихаас эмээгээгүй. Зөв өнцгөөс харуулахын тулд аз туршсан шийдвэр гаргаж, уран бүтээлч хүний хувьд эрсдэлтэй алхам хийх нь Роббигийн хүсэл байжээ. Гол нь киноны нүүр царай болох нь чухал гэдгийг тэрээр хэлж байв. Тухайн кино хэрхэн бичигдсэн, хэрхэн дахин засварлагдаж бичигдсэн, хэрхэн найруулсан, хэр өртөгөөр боссон, хэрхэн борлуулагдсан, яаж зарагдсан гэдэг нь сонин биш гэдгийг тэрээр дурдлаа.

3375

Энэ бол түүний өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд гол дүрд нь тоглож байгаа анхны кино биш юм. Тэрээр 2016 онд “Suеcide Squad” кинонд болон 2015 онд “The Big Short ” кинонд дүр бүтээсэн. Гэхдээ энэ удаад Робби ээждээ “Би голд дүрд тоглож байгаа” хэмээн бардам хэлжээ. “Энэ бол том алхам, гол дүрд тоглоно гэдэг миний эргэлзэж байсан ажил юм. Киноны бүх л жин чиний мөрөн дээр ирнэ гэсэн үг. Хэрэв энэ бүтэлгүйтвэл чи ахин гол дүр авахад хүндхэн байх болно. Ялангуяа эмэгтэй жүжигчдийн хувьд энэ нь маш хэцүү” гэж Робби хэлэв. Робби надруу урагш ахиж суугаад хуруугаараа тогшин:

“ Эрэгтэй жүжигчдийн хувьд гол дүр авахад ядах юмгүй мэт санагддаг. Харин эмэгтэй жүжигчид нэг л алдвал дараагийнхад нь амжилт хүсэхээс өөр зам байхгүй” гэв.

Маргот Робби нь дөрвөн хүүхэдтэй айлын гуравдах хүүхэд болон мэндэлж Австралийн Алтан эргийн ойролцоо бага насаа өнгөрөөжээ. Түүний ээж сэтгэлзүйч эмч, аав нь фермд ажилладаг байв. Тэд Роббиг бага байхад салжээ. Робби спортоор хичээллэж, өрсөлдөх дуртай байсан нь сургуулийн багтаа орох боломжийг олгож, ирээдүйд сайн дүнтэй төгсөхөд нөлөө үзүүлжээ. Тэрээр 17 настайдаа сургуулиа төгсөх үед хүн бүр түүнийг хуулийн сургуульд ор хэмээн ятгаж эхэлжээ. Гэвч түүнд ээж нь залуу насныхаа тухай ярих үед ээжийнх нь амьдралд ямар ч сэтгэл хөдөлгөм зүйлгүй байсныг дуулаад адал явдалгүй, аялалгүй амьдралыг сонгохыг хүссэнгүй. “Би өөртөө байхгүй мөнгийг, өөрийнхөө сонирхдоггүй зүйлд зарцуулахыг хүсээгүй. Насан туршдаа зээлээ төлж амьдрахын төлөө үүнийг хийх гэж үү? Яагаад ийм үл үзэгдэгч хүний амьдралыг дагаж мөрдөх ёстой юм бэ гэж бодсон”

Тэрээр Мельбурн хотруу явж, түргэн хоолны газар цагийн ажил олж хийж эхэлжээ. Түүний туйлын зорилго нь жүжигчний ажил олох эсвэл аялах байлаа. Эцэст нь тэр хоёуланг нь биелүүлж чадсан юм. Европоор аялах хоёр жилийн аялалд гарч, 327 ангитай “Хөршүүд” кинонд дүр бүтээх болов. Түүний “савангийн дуурь”-т тоглох гэрээ дуусахад түүнд ахин нэг санал иржээ. Гэвч тэрээр Америкруу явахыг сонгосон байна. Робби шинэ телевизийн цуврал болох 1960 оны онгоцны багийнхны тухай гардаг “Pan Am” кинонд тоглох гэрээ байгуулжээ.

4314

Роббигийн хувьд бусад жүжигчдийн сонгодог сургуулийг биш Рамсей Стрийт сургуулийг сонгож тэнд мэргэжлийн арга барил заалгажээ.

“Хөршүүд” цувралын хувьд ямар ч оршил байгаагүй. Бүгдээрээ сууж байгаад л киногоо хийчихдэг. Гал тогоогоо хувааж хэрэглэнэ, хамтдаа бүх юмаа хийнэ”

Робби “Pan Am” цувралд дүр авснаас хэдхэн сарын дараа буюу 2012 онд уг цувралыг цаашид хийхгүй хэмээн цуцалжээ. “Би маш их ганцаардаж байсан. Өөр орчинд орж ирээд чи бусдаас тусгаарлагдсан мэт байх ёстой. Энэ нь надад таагүй байсан. Би танихгүй хүмүүсийн хаалгыг тогшоод Сайн уу? гадуур зугаалах уу? гэж асуудаг байлаа” хэмээн ярив. Тэрээр киноны арын албаны багахан ажил хийдэг хүмүүстэй илүү дотносох болжээ. Энэ талаараа Робби “Миний хувьд тэдэнтэй ойролцоо үеийнх юм шиг санагддаг байсан. Тэд миний төрсөн нутагт минь байгаа найзуудыг санагдуулахаар байсан” гэж тайлбарлав. Цуврал цуцлагдсаны дараа Робби мухардалд орсон ч бууж өгсөнгүй. Томоохон кинонуудын сонгон шалгаруулалтад зогсолтгүй орсоор байжээ. “Би дотроо хүлээж бай, наад цаасруугаа хар, тэгээд намайг хар, би та нарын новшийн бодлыг өөрчлөх болно гэж боддог байсан”

“Воллстрийтийн чоно” кинонд Леонардо Де Каприогийн эхнэрийн дүрд тоглох үед найруулагч түүнийг үнэхээр биширчээ. Тэрээр Леонардо Де Каприог бэлэн биш байхад толгой түрүүгүй балбахаас ч буцахгүй байсан нь найруулагчийг алмайруулжээ. Үүний дараа найруулагч Ричард Кюртисийн “About time” , мөн Белги улсад зураг авалт нь хийгдсэн “Suite Francaise” зэрэг кинонд тогложээ. Тэрээр төлбөр тооцоогоо төлөх хэмжээний мөнгөтэй болсон ч арын албаныхантай нэгэн сандал дээр зэрэгцэн суудаг хэвээрээ л байв. “Бид улам л ойртон дотноссон. Хэрэв чи хүсвэл зураг авалтын багийнхантай маш их цагийг өнгөрөөж болно” хэмээв.

3072

Австрали аялга нь түүнд хэвээр үлджээ. Түүнийг хүмүүс Магги, Маргз, Магс, Магллес гэх мэтээр дууддаг. “Suite Francaise” киноны хувьд хүмүүсийн сэтгэлд хоногшиж үлдээгүй ч Роббигийн хувьд халамцуу байсан үдшүүд, дотноссон багийнхан  сэтгэлд нь үлджээ. Тэд ахин уулзах амлалт тавиад салцгаасан байна. Харин 2014 онд Лондонд “Воллстритийн чоно” киноны нээлтээ хийхээр ирэх үед багийнхантайгаа уулзжээ. Парамаунт студи түүнд тансаг зочид буудал захиалжээ. Бүгд л ачаагаа баглаж байхдаа “Бүгдээрээ нэг дор амьдардаг байсан бол хөгжилтэй байх даа” гэж хэлээд намайг Лондонд амьдардаг биз дээ гэж асуув. Робби тэр үед “Би хаана ч амьдардаггүй ээ. Би удахгүй нүүнэ” гэж хэлж байжээ. Буудалдаа буусан хойно тэнд хурим болж байгаа учраас бүгд нэг өрөөнд орох шаардлага гарсан талаар дуулгажээ. Долоон хүнийг гурван унтлагын өрөөнд буулгажээ. Таван туслах найруулагч, гол дүрийн жүжигчин, австралиас ирсэн хуучин найз болох одоо Роббигийн туслахаар ажиллаж байгаа Софиа Керр бүгд нийлээд хамт байхаар болов. Роббигийн хувьд Лондонд ахин нэг жил ажиллах гэрээ байгуулжээ. Тэрээр “The Legend of Tarzan” кинонд гэрээ байгуулав. Энэ үеэрээ “Биелэгдэшгүй даалгавар” киноны гуравдугаар туслах найруулагч Том Арклитай танилцжээ. Эхэндээ тэд харилцаагаа бүх хүнээс нууцлахыг хүсэж байв. Учир нь тэд бүрэн утгаараа чухал харьцаатай болоогүй байсан юм. Зүгээр л өрөөний найзууд байсан учраас хүн бүрээс нууж байсан ч эцэст нь бүгд мэдчихсэн.

Энэ нь та хоёрт хэцүү байсан уу?

Робби уртаар хүнгэнэлээ. Тэр энд зураг авалт хийхийг л маш ихээр хүсэж байсан. “Энэ нь маш адал явдалтай байсан л даа. Би нарийн зүйлс ярьмааргүй байна. Эхэндээ бүх зүйл хэцүү байсан ч аяндаа “тоос намжсан”. Тэгээд л бүх зүйл болчихсон”. Үүний дараа харилцаа гүнзгийрчээ. Хүн бүр л энэ харилцаа бидний ажлыг бусинуулна гэж хэлж байжээ. Гэвч тийм зүйл болсонгүй. Бүх юм хэвийн өнгөрчээ.

Робби, Акерли хоёр 2016 оны 12 сард Австралийн нэгэн далайн эрэг дээр хуримаа хийжээ. Яг энэ үеэр Робби “Би бол Тоня” кинондоо бэлдэж, мөсөн дээр гулгах сургуулилтаа эхэлжээ. Түүний инстаграммд энэ тухай зургууд бий. Хуримын зургууд, элсэн дээр зогсоод, бөгжтэй хуруугаа камерлуу харуулж буй сүйт бүсгүйн зураг сэтгүүлүүдийн нүүрийг дүүргэсэн. Тонягийн дүр түүний зан араншинд тунчиг зохицжээ. Тэр ярианыхаа туршид спортод хичнээн дуртайгаа үргэлж дурдаж байв. “Кино зураг авалтын туршид би бүхнийг хяналтандаа байлгахыг хичээж байсан. Гэвч ээж маань ихэд уурлаж билээ. Түүний хувьд амьдралыг илүү чимээ шуугиангүй байлгах сонирхолтой. Тэр үргэлж л байшинг чимээгүй болгохыг хичээдэг. Тиймээс л би ихэнхидээ найзтайгаа хамт амьдардаг байлаа. Нам гүм байдал намайг дүлийрүүлдэг. Би үнэхээр дургүй”

2205

Робби, Акеррли хоёр гэрлэсний дараа хамт амьдардаг байсан нэг найз нь тэдэнд “Та хоёр одоо хоёулхнаа амьдрах боллоо гэхэд нь бид хоёрт нэг л эвгүй санагдаж байв. Бид хоёр хоёулхнаа байрандаа байх гэж үү? Жоохон хачин л юм гэж бодож байв. Эхний өдөр байрандаа хоёулхнаа байхад эвгүй л байлаа. Бид хоёр хүмүүсээр хүрээлүүлэх дуртай.” гэж Робби ярив. Аккерли бол Роббигийн студийг анхлан үүсгэн байгуулагч юм. Роббигийн багийн найз Керр бол Глапхамд тэдэнтэй хамт амьдарч байсан. Жоссей болон МкНамара нар “Би бол Тоня” киноны туслах продюссерууд. Тэд компаниа “LuckyChap” хэмээн нэрлэжээ. Энэ нэрний талаар ямар нэгэн онцгой зүйл байгаа тухай асуухад Робби чангаар инээснээ “Бид зүгээр л согтуудаа л энэ нэрийг өгчихсөн. Хэн ч яагаад ийм нэр өгсөнийг санахгүй байгаа. Магадгүй бид Чарли Чаплины тухай ярьж байсан байх” гэв. Компаниа байгуулахаас өмнө Роббигийн холливуудын кареер маш богинохон замыг туулсан байв. LuckyChap-ийг үүсгэн байгуулагчид эх сурвалж болон киноны үйл явцыг мэдрэхийн тулд Лос Анжелесруу нүүхээр шийджээ. “Яг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тийшээ нүүсэн нь маш хачирхалтай явдал болсон” гэж Робби дурсав.

Найруулагч Харвей Уинстоны хэрэг явдал олонд ил болсны дараа түүнийг энэ талаар үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн хүсэлт иржээ. “Эмэгтэйчүүд кино салбарт” ажиллагаан дээр хэлэх үгээ бэлдэж байхдаа тэрээр арын албанд ажилладаг, сандал ширээг хэдэн цагаар барьж зогсдог, хамт амьдарч байсан байсан олон хүмүүсийг, туслахуудыг боджээ.

“Би Лондон дахь найз охидтойгоо грүүп чатаар харилцаж байхдаа тэднээс ямар зүйлийг туулсан талаар асуусан. Тэднээс өмнө нь сонсож байгаагүй зүйлийнхээ талаар сонсоход юу мэдэрч байсан тухай асуусан. Тэд маш ууртай байсан. Тэднийг энэ тухайгаа дэлгэж ярьсанд би маш их талархсан. Тэд бүгдийн ярианаас миний хэлэх үг урган гарсан”

“Холливуудад эмэгтэй хүн байна гэдэг нөхцөл байдалтай тулалдах шаардлага гарна гэсэн үг. Амжиргаа залгуулах мөнгөө олохын тулд, өөрийгөө зөвөөр ойлгуулахын тулд, муу зүйлээс өөрийгөө хамгаалах эрхийнхээ төлөө шанална. Том модны сүүдэрт зөвхөн тэр том модны зөвшөөрөлтэйгээр нарыг харж ургах ёстой. Харин Холливуудыг аваад хаячихвал бид жирийн л эмэгтэй хүн. Хүйсийн эрх тэгш байдалтай нүүр тулахад эмэгтэй хүн байхын утга оршиж байна.” хэмээн тэрээр үгээ дуусгажээ.

3960

Түүний хувьд үдэшлэг дээр хэлсэн үг хуурамч байсангүй. Тэр өөрөөрөө бахархаж байлаа. “Би найз охидынхоо өмнөөс үгээ хэлсэн. Энэ нь миний үзэл бодлоос илүү үнэ цэнэтэй байсан. Би энэ бүхнийг хэнд хэлж чадах юм бэ? Миний үзэл бодол хэнд хамаатай юм бэ? “ хэмээн тэрээр ярьж байв. Нэг удаа Робби ажил хэргийн шугамаар хамтран ажиллагч эмэгтэйтэйгээ утсаар холбогджээ. Тэд ажлын талаар бага зэрэг маргаан үүсгэж, чухал асуудлыг ярилцсан байна. Харин утсаа тасалсны дараа тэд хоёулаа бараг нэгэн зэрэг бие биерүүгээ зурвас бичихдээ “ Би хэтэрхий дайрангуй байсан уу?” гэсэн асуултыг бичжээ. Энэ талаар Робби ярихдаа “Ямар ч эрэгтэй хүн ийм харилцан ярианы дараа тийм асуулт асуухгүй. Тэд энэ талаар бодох ч үгүй. Энэ байдал зөвхөн кино салбарт биш бүхий л салбарт тохиолддог” гэж хэлээд найзаасаа “зээлдсэн” хүрмээ нөмөрч, ороолтоороо хүзүүгээ ороолоо. Гадаа түүнийг киноны нээлтрүү хүргэж өгөхөөр машин хүлээж байна. Түүний яриа надад Тоня Хардингийн яриа өгч байсан хэсгийг бага зэрэг санагдууллаа. “Би бол Тоня” кино нь Хоёрдугаар сарын 23-нд дэлгэцнээ гарч эхлэх юм.

nud.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ