Энгийн 7 сорилоор эрүүл мэндээ шалгаж болно

0
300

Биеийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг өөрөө шалгахад ердөө дараах 7 сорил хангалттай. Эрүүл мэнддээ ямар асуудал үүсээд байгааг хурдан хугацаанд шалгахад энэхүү сорилууд танд тус болно.

1.Нүдний хараа19212510-ScreenShot2018-01-16at154813-1516106903-650-b4bff6d9da-1517383725

Амслерийн сорил хэмээх энэхүү сорилоор та нүдний хараа хэр муудсаныг шалгаж болно. Нүдэнд толбо гүйж, хараа муудах нь ихэвчлэн 50-аас дээш насанд тохиолддог.Түүнээс хойш эрчимтэй мууддаг. Ингэснээр хараагүй ч болох магадлалтай. Сорилыг хийхдээ хурц гэрэлтэй өрөөнд хийх хэрэгтэй. Дээрхи зургийг нүднээсээ 25-30см зайтай байрлуулаад толгойгоо цэх байлгана. Нэг нүдээ алгаараа таглаж байгаад нөгөө нүдээрээ цэгрүү нүдээ цавчилгүйгээр 10 секунд орчим харна. Үүний дараа нөгөө нүдэндээ мөн адилхан хийнэ. Хэрэв нүдэнд бүх зураас цэвэр, тунгалаг харагдахаас гадна ямар нэг тасарсан хэсэггүй, саарал толбогүй байвал таны нүд эрүүл гэдгийг илтгэж байна. Хэрэв зургийн зарим хэсэг дээр танд зураас, мурий ажиглагдвал та нэн даруй эмчид хандах шаардлагатай.

2.Биеийн эсэргүүцэл

19212560-11619910-573734-5-0-1516022315-1516022329-0-1516803416-0-1516862973-1516862975-650-1-1516862975-650-207881be80-1517383725

- Сурталчилгаа -

Судасны цохилтоороо эрүүл мэндээ шинжих энэхүү сорил нь маш хялбархан. Судсаа олсоны дараа минутанд хэд цохилж байгааг тоолно. Үүний дараа 20 удаа сууж босоод ахин судсан дээрээ хуруугаараа дараад ахин тоол. Хэрэв судасны цохилт 25 хувиар ихэссэн бол та эрүүл байна гэж ойлгож болно. Судасны цохилт 25-50 хувь ихэссэн бол зүрхний үйл ажиллагаа сул байгааг илтгэнэ. Хэрэв судасны цохилтын тоо 50 хувиар ихэссэн байвал эмчид үзүүлэх хэрэгтэй болжээ.

3.Шатаар өгсөх

19212610-11622760-573734-5-0-1516022315-1516022329-0-1516803416-0-1516863232-1516863235-1500-1-1516863235-650-4b1e18685d-1517383725

Шатаар 4 давхар хүртэл өгсөх сорилын үеэр гүйх хэрэггүй. Зүгээр л алх. Тайван алхах хэдий ч удаан биш. Үүний дараа судсаа барьж минутад хэд цохилж байгааг шалга. Таны судасны цохилт минутад 120 байвал та хэвийн байгааг илтгэнэ. Хэрэв судасны 120-оос илүү байвал цээжний хөндийд өвчний шинж тэмдэг илэрч байгааг харуулж байгаа бөгөөд эмчид үзүүлэх шаардлагатай. Дасгал хөдөлгөөн хийдэг хүний хувьд ч зүрхний цохилт хэвийн хэмжээнээс илүү байх ёсгүй. Энэ хэмжээ нь нас насанд өөр байдаг. Өөрийн насыг 220-оос хасаж энэхүү хэмжээг гаргадаг. Хэрэв та 40 настай бол 220-40=180 бөгөөд таны зүрхний цохилт 180-аас илүү байх ёсгүй гэсэн үг. Харин ахимаг настай хүмүүс буюу зүрх судасны асуудалтай хүмүүс 120-оос хасаад гарсан тоог 0,5 эсвэл 0,6-д хувааж мэдэж болно.

Жишээлбэл 220-60=160

160×0.5=80

160×0.6=96

Энэ нь таны зүрхний цохилт дасгал хөдөлгөөний дараа минутад 80-96 байх ёстойг харуулж байна.

4.Биеийн байрлал

19212660-7779610-573734-3-0-1516018259-1516018313-1500-1-1516018313-650-04f9ebaa03-1517383725

Өөртөө тухтай байрлалд цэх шулуун зогсоно. Хөндлөнгөөс ажиглах хүнийг хажуудаа зогсооно. Хэрэв таны нуруу 45 хэмээс илүү бөгтийж байвал эсвэл ташаа тань урагш түрээд байвал таны нуруу далийлттай байгааг илтгэнэ. Нурууны хэлбэрээр нурууны гажгийг мэдэж болдог. Энэ тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.

5.Нурууг шалгах сорил

19212710-11621260-573734-5-0-1516022315-1516022329-0-1516803416-0-1516863076-1516863080-1500-1-1516863080-650-04f9ebaa03-1517383725

Бас нэгэн энгийн сорилоор нурууны гажгийг мэдэж болно. Хоёр үзгийг гартаа атгаад гараа биеийн дагуу унжуулна. Хэрэв үзэг хоорондоо параллел байрлалтай байж чадаж байвал таны нуруу хэвийн байна. Хэрэв үзэгний үзүүр өөд өөдөөс харж байвал нуруу бөгтийсөнийг илтгэнэ.

6.Хүзүүг шалгах сорил

19212760-7772910-573734-0-1516016627-1516016673-1500-1-1516016673-650-04f9ebaa03-1517383725

Энэ нь хөндлөнгийн хүний тусламжтайгаар зургаа авхуулах сорил юм. Аль болох өөрийнхөөрөө цэх зогсоод ардах хүн таны чихний ар талд болон мөрөнд хуруугаараа дарна. Үүний дараа зурган дээрээ шугамаар татаж хүзүүгээ ямар байрлалтай байгааг харж болно. Хэрэв хүзүү, мөр нэг шугаманд байвал хэвийн бөгөөд хүзүү урагш шугамнаас илүү гарсан бол гажиг үүссэнийг илтгэнэ.Орчин үед хүн бүр нурууны суулт, гажигтай байгаа нь амьдралын хэв маяг, ажлын нөхцөлөөс шалтгаалах болсон тул та эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийх, эмчид үзүүлэхийг эрхэмлээрэй.

7.Амьсгалын системээ шалгах

 

19212810-11617860-573734-4-0-1516019229-0-1516094878-0-1516095059-1516095072-0-1516803394-0-1516862855-1516862859-1500-1-1516862859-650-65c4303b52-1517383725

Дараах сорилоор таны амьсгалах эрхтэний хэвийн ажиллагааг шалгах болно. Хүчилтөрөгч таны биеэр хэрхэн чөлөөтэй тархаж байгаа болон цусны эргэлт ямар байгааг энэ сорилоор шалгаж болдог. Сандал дээр цэх суугаад амьсгална. Амьсгалаа гаргаад дараа нь гүнзгий амьсгаа аван амьсгалаа түгжинэ.э Энэ үед хамраа хуруугаараа чимхэх нь үр дүнтэй. Цаг харж хэдэн минут амьсгалаа түгжиж чадаж байгаагаа шалгаарай. Эрүүл эрэгтэй хүн дунджаар 40 секунд орчим амьсгалаа түгжиж чаддаг. Харин эмэгтэй хүн 30 секунд түгжиж чадна. 5 минутын дараа ахин гүнзгий амьсгаа аваад ахин амьсгалаа түгжиж, эцэст нь амьсгалаа бүрэн гаргана. Эрүүл хүн энэ сорилыг 25-40 секунд орчим хийдэг. Харин тамирчдын хувьд энэ үзүүлэлт илүү өндөр байдаг.

Нэмэлт зөвлөгөө:

Толгойн өвдөлт бүр өөр шинж тэмдгийг илэрхийлдэг. Хэрэв таны толгойн урд хэсэг өвддөг бол хангалттай нойр аваагүйг илтгэнэ. Хэрэв толгойн ар хэсэг өвдөж байгаа бол стресс их байгааг илэрхийлнэ. Энэ тохиолдолд сайн унтаж, амарч байх хэрэгтэй. Хэрэв толгойн орой хэсэг өвдөж байгаа бол тхнд хоол тэжээлийн дутагдал болон шингэн дутагдаж байгааг илтгэнэ. Энэ тохиолдолд хоолны дэглэмээ өөрчлөх хэрэгтэй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ